Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэтийн хурдад юу нөлөөлдөг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Бидний Wi-Fi төхөөрөмжөөр дамжуулан ашиглаж буй интернэтийн хурд удаашрах, саатах тохиолдолд бид тухайн интернэт үйлчилгээ үзүүлж буй компанийн үйл ажиллагаатай холбон, сөргөөр ойлгох тал элбэг байдаг.

Тэгвэл таны тэр бүр анзаардаггүй боловч интернэтийн хурдыг байнга удаашруулж байдаг хүчин зүйлс байдаг аж.

Интернэт гацахад нөлөөлдөг шалтгаануудыг мэддэг болсноор таны интернэт хэрэглээтэй холбоотой бухимдал багасна гэдэгт итгэлтэй байна. Тэрхүү саад бологч хүчин зүйлсийг танд танилцуулъя.

Ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн загвар (гар утас, таблет зэргийн модель)

Технологийн дэвшил хурдацтай хөгжихийн хирээр ухаалаг төхөөрөмжүүдийн шинэ загвар ар араасаа цувран гарч, та бид хүчин чадлын хувьд харьцангуй ялгаатай төхөөрөмжийг ашиглах болсон. Өөрөөр хэлбэл зөвхөн интернэтийн хурдад бус таны ашиглаж байгаа төхөөрөмжийн хүчин чадал, загвар модел зэрэг нь хурдад нөлөөлөх нэгэн хүчин зүйл болж байдаг.

 

Wi-fi төхөөрөмжийн элэгдэл, ашиглалтын хугацаа

Интернэтийг дамжуулж буй цагаан төхөөрөмж нь 3-5 жилд хэвийн хэрэглээнд ашиглагддаг байна. Үүнээс олон жил ашигласан цагаан төхөөрөмж тань эдэлгээнээс хамааран удаашрах тохиолдол гардаг гэдгийг санаарай.

 

Нэгэн зэрэг ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн тоо, хэрэглээ

Танай гэр бүлийн 4 гишүүн ухаалаг төхөөрөмжөөр интернэтэд холбогдсон байна гэж бодъё. Энэ үед интернэт төхөөрөмжийн дамжуулж байгаа хурдыг 4 зэрэг ашиглаж байгаа учраас интернэтийн хурд удаашрах тохиолдол үүсэж болох юм.

 

Интернэт цацаж буй төхөөрөмжийн байршил

Интернэт төхөөрөмжөө гэрийнхээ зочны өрөөнд, зурагтынхаа хажууд байрлуулсан гэж төсөөлье. Зурагт дээр гарч буй киноны дуу тэр өрөөнд байхад чанга сонсогдож, холдох тусам танд хүрэх чимээ багасдагтай адилхан юм.

Иймээс интернэт төхөөрөмжөө тогтмол интернэт ашигладаг байршлаасаа хол байрлуулахгүй байхыг зөвлөж байна.

 

Ухаалаг төхөөрөмжийн санах ойн ачаалал (нэгэн зэрэг олон вэб сервэрт хандаж байгаа эсэх)

Таны нэгэн зэрэг хандаж буй вэб сайт, апп-ууд дахь зураг, баннер, дуу зэрэг нь компьютерын хард дискэн дээр түр зуурын файл хэлбэрээр хадгалагддаг тул файлуудын хэмжээ ихсэх тусам компьютер гацах, интернэтийн хурд саарах сөрөг талтай байдаг. Мөн компьютер дээр олон программ ажиллуулах нь интернэтийн хурдыг удаашруулна гэдгийг санаарай.

 

Интернэт төхөөрөмжийн орчинд ашиглагдаж буй ухаалаг төхөөрөмж хоорондын нөлөөлөл буюу давхцал (Bluetooth, богино долгионы зуух гэх мэт)

Гэр дотор байгаа бүхий л wireless технологиор ажиллаж буй хэрэгслүүд таны интернэт хурдад нөлөөлдөг байна. Яг л радио ФМ давхардахаараа гацаж, сарнидагтай адил юм. Бүр хажуу, доод, дээд айл тэр байтугай хажуу байранд тань байгаа wireless төхөөрөмжүүд таны төхөөрөмжид нөлөөлж байх боломжтой.

 

Таны ашиглаж буй интернэтийн хурд

Интернэт хурдыг хамгийн энгийн үгээр тайлбарлавал, таны ашиглаж байгаа ухаалаг төхөөрөмжид өөр төхөөрөмжид байгаа файлыг харуулж буй хугацаа юм. Таны гар утсандаа ашигладаг дата дуусдагтай адил, таны интернэтийн хэрэглээ лимитдээ хүрсэн тохиолдолд интернэтийн хурд удаан болж болно.

Та ямар нэг вэб сайт руу хандаж видео үзэх, өөрийн компьютер дээр файл татах тоолонд интернэтийн хурдыг илэрхийлэх чадамж нь багасаж байдаг. Тэгэхээр таны интернэтийн хурд ямар хэмжээтэй файлуудыг татсан, үзсэн ашигласан гээд таны хэрэглээтэй холбоотойгоор хурд харилцан адилгүй үйлчилнэ гэсэн үг. Учир нь бидний мэдэх хурд нь нэгж хугацаанд үйлчлэх зайг хэмждэг бол интернэтийн хурд нь чадамжийн тухай асуудал юм.

2020 оны 8-р сарын байдлаар дэлхий даяар гар утсаараа болон суурин интернэт ашиглан зарцуулагдсан дундаж интернэтийн хурд

Интернэтийн хурдтай холбоотой илүү дэлгэрэнгүй ойлголтыг дараах видеоноос аваарай.

Та хэрэглэж буй интернэтийнхээ хурдыг шалгадаг уу? Интернэтийн хурд удаан санагдаж байвал Speed Test хийж үзээрэй.

Интернэт хэрэглэгчдийн танин мэдэхүйд зориулсан "Юнивишн ХӨТӨЧ" хөтөлбөрийн хүрээнд дараах нийтлэлийг бэлтгэн хүргэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.