Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Амины орон сууцаа дулаалцгаая” аян эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд дулаалгын ач холбогдлыг ойлгуулах, зөв дулаалах мэдлэгийг түгээх,  чанартай дулаалгаар хангах зорилго бүхий зах зээл бий болгож буй Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл” төсөл “Амины орон сууцаа дулаалцгаая” сурталчилгааны аяныг эхлүүллээ.

“Дулаан шийдэл” төслийн гол зорилго нь иргэд амины орон сууцаа зөв арга текник, чанартай материалаар дулаалж, дулааны алдагдлыг багасгаснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах юм.

Төслийн хүрээнд, айл өрхийн хэрэгцээ, санхүүгийн боломжид үндэслэн хамгийн хямд өртөгтэй дээврийн дулаалгын багцаас бүтэн дулаалгын багц хүртэл сонголтуудыг санал болгож байна. Байшингаа дулаалуулах сонирхолтой иргэд дан дээвэр эсвэл хана, суурь, цонхны дулаалга, бүтэн дулаалгын багцаас сонгож болно.

“Дулаан шийдэл” төслийн гол зорилго нь иргэд амины орон сууцаа зөв арга текник, чанартай материалаар дулаалж, дулааны алдагдлыг багасгаснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах юм.

Дээврийн дулаалгын үнэ  ашиглах материалаас хамааран хэлбэлзэх бөгөөд хамгийн багадаа 1,000,000₮-өөс эхэлж байна. Зөвхөн дээврээ дулаалснаар байшингийн нийт дулаан алдагдлыг 30 хүртэл хувиар бууруулж болдог. Айл өрхүүд бүтэн дулаалга хийх боломжгүй байгаа бол хамгийн эхлээд дээврээ дулаалаад түүний дараагаар шат дараатайгаар дулаалгаа нэмж хийх боломжтой. Байшингаа бүрэн дулаалснаар айл өрх 70 хүртэлх хувиар дулаан алдагдлыг бууруулж чаддаг. Төслийн дулаалгын багц байшингийн аль хэсгийг дулаалахаас хамаарч дээрх хоёр төрөл байгаа бол ашиглах материалын хувьд ч хэд хэдэн сонголтууд бий.

Дулаалгын ажил хийж гүйцэтгэх үе шат:

Дулаалга сонирхож буй бол 75052000 дугаарт холбогдон, эсвэл www.dulaalga.mn вэбсайтад хандан бүртгүүлснээр, дулаан алдагдлаа тооцуулж, ямар дулаалга хийлгэх боломжтой талаарх эрчим хүчний үнэлгээ хийлгэх захиалга өгнө. Эрчим хүчний зөвлөх амины орон сууцанд үнэлгээ хийж, тухайн байшинд тохирсон дулаалгын материалын дагуу үнийн санал өгнө. Тухайн өрх нь дулаалгын зардлыг өөрсдөө төлж болно, эсвэл Хас банкны 8%-ийн хүүтэй ногоон зээлд хамрагдаж болно. Хэрэв зээлд хамрагдах боломжтой бол зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар дулаалгын ажил эхэлнэ. Чанарын шаардлага хангасан дулаалгын материалууд нийлүүлэгчээс айлд хүргэгдэж ирсний дараа, барилгачид нэг долоо хоногийн дотор дулаалгын ажлыг хийж гүйцэтгэнэ. Ажил дууссаны дараа эрчим хүчний аудитор эрчим хүчний хэмнэлтийн хувийг тооцоолсноор дулаалгын ажил дуусгавар болно.

Дулаан алдагдлыг багасгана гэдэг нь ганц агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй. Амины орон сууцыг дулаалснаар түлшний хэрэгцээ багасаж гэр доторх нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ буурч, үүний хариуд гэр доторх агаарын чанар сайжирч гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

“Дулаан шийдэл” төслийн хүрээнд байшингаа дулаалуулсан нэг айл хэлэхдээ “Бид 12-р сарын дунд хүртэл гал түлэхээ огт больсон. Мөн өвлийн улиралд байшинд гал түлээгүй үед ч ач зээ нар минь хөл нүцгэн тоглож байхыг хараад дулаалга хийлгэсэн шийдвэртээ баярладаг” гэв. Мөн тэд өдөрт 3 удаа галлахаа больж 2 хоногт нэг л удаа гал түлж байгаа нь тэдний амьдралыг ихээхэн хөнгөвчилж, гэртээ тухтай амьдрах орчныг бүрдүүлж өгч байна.

Хэдийгээр дулаалгыг ажлыг дулааны улиралд хийх ёстой гэж ойлгодог боловч жилийн аль ч үед хонины ноос, чулуун хөвөнтэй дулаалга хийж болдог.  

“Дулаан шийдэл” төслийн тухай

Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын тухай

Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс нь Европ, Африк, Ази тивд 40 гаруй жил ажиллаж буй эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа явуулдаг.


Хэрхэн холбогдох вэ:

Та бүхэн “Дулаан шийдэл” төсөлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Жэрэс ОУТББ-ын олон нийттэй харилцах ажилтан И.Одончимэгтэй холбогдоно уу: +976-75052000, o.idersaikhan@geres.eu ,( www.dulaalga.mn )

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.