Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын 35 дахь даргаар томилогдсон Д.Сумъяабазар тамгаа гардан авлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:41 2020/10/23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон Д.Сумъяабазар тамгаа гардан авч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/787340918768664

Өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг Монгол Улсын ерөнхий сайдад хүргүүлсний дагуу захирамж гаргаж, хотын даргаар томилжээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй учир өнөөдрийн чуулганы хуралдаанаар Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлсөн юм.

Ийнхүү Улаанбаатар хотын 35 дахь захирагчаар томилогдсон Д.Сумъяабазар үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Гэрэл зургийг Mpa.mn

 

17:59 2020/10/23

Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, олонхын саналаар дэмжиж энэ тухай санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг чуулганд танилцуулсан юм.

Ингээд гишүүдийн 70.5 хувийн саналаар Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан.

Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдох болсон тул өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.

Учир нь энэ сарын 15-ны өдөр болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн билээ.

 

 

18:41 2020/10/23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон Д.Сумъяабазар тамгаа гардан авч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/787340918768664

Өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг Монгол Улсын ерөнхий сайдад хүргүүлсний дагуу захирамж гаргаж, хотын даргаар томилжээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй учир өнөөдрийн чуулганы хуралдаанаар Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлсөн юм.

Ийнхүү Улаанбаатар хотын 35 дахь захирагчаар томилогдсон Д.Сумъяабазар үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Гэрэл зургийг Mpa.mn

 

Зураг
10 | 6 | 5 цаг