ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын 35 дахь даргад нэр дэвшигч 46 настай эрхэм

Б.Дөлгөөн
2020 оны 10 сарын 22
www.ikon.mn
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаас Улаанбаатар хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэх санал гаргасан тухай мэдээлсэн билээ.

Хотын даргад нэр дэвшигч Д.Сумъяабазарын намтраас хүргэж байна.

Тэрбээр 1974 онд төрсөн, 46 настай. Монгол Улсын аварга цолтой. Нийслэлийн 77-р дунд сургуулийг төгссөн.

2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалаврын ангийг дүүргэжээ. Англи, орос хэл эзэмшсэн байна.

Ажилласан байдал:

  • 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
  • 2003 онд ”Асашёрюү сан” ТББ-ын дэд тэргүүн
  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2013 онд ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх
  • 2013 онд Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Шагнал:

  • 2006 онд Монгол Улсын аварга цол
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.

Маргааш болох НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар нэр дэвшигч Д.Сумъяабазарыг 50-аас дээш хувийн саналаар дэмжвэл Ерөнхий сайд захирамж гаргаж, батламжлах хуультай. Тэрбээр томилогдвол хотын 35 дахь дарга болох юм байна.

Улаанбаатарын анхны дарга М.Баяр 32 насандаа уг албанд томилогдож 1924-1926 онд хотыг удирдаж байжээ.

Нийслэл хотыг удирдаж байсан хүмүүсийн түүхэн товчоон

Мэдээллийн эх сурвалж: Ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
89
Зураг
ЗӨВ, ГОЁ
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
83 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг