Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Архи, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлая

ikon.mn
2013 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
ҮХАА-н сайд Х.Баттулгын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна

“Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт үндэсний чуулга өчигдөр төрийн ордонд боллоо. Энэ үеэр ҮХАА-н сайд Х.Баттулгын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Согтууруулах ундааны талаарх төрийн бодлого

Сүүлийн жилүүдэд сог­туу­руулах ундааны зохисгүй хэрэг­лээ хавтгайрч, ман­суу­руулах бо­дис болон сэт­гэ­цэд нө­лөөлөх бодис­той холбоотой гэмт хэрэг хү­ний аюул­гүй байдал, цаа­шилбал үндэс­ний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэм­жээнд хүр­чээ. 

Монгол Улсын Ерөн­хийлөгч сог­ту­у­руулах ун­­даа­ны хэрэглээ үндэс­ний аюул­­гүй байдалд нөлөө­­лөхүйц хэмжээнд хүрснийг тэмдэглэж, Үндэс­ний аюул­гүй байдлын зөвлөлийн 2011 оны эхний хурал­даанаар архи­далттай хэрхэн тэмцэх асуудлыг авч хэлэлцэхээр зарласан нь уг асуудал улс орны язгуур ашиг сонирхолд аюул учруулахуйц ноцтой хэмжээнд аль эрт хүрснийг Монголын төр засаг хүлээн зөвшөөрсний тод жишээ юм.

Сүүлийн хэдэн арван жил сог­тууруулах ундааны хэрэглээ хөг­жингүй орнуудад буурч, харин хөг­­жиж буй орнуудад нэ­мэгдэн дэл­хийн хэмжээнд жил бүр 2.5 сая хүн согтууруулах ундаа хэ­рэг­­лэсэнтэй хол­­­боотойгоор нас барж байна. 

Согтууруулах ундааны хор­той хэрэг­лээнээс үүдэх хор уршиг дан ганц архи уу­даг хувь хүн төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдийн хөдөл­мөрийн бүтээмж буурах, хүчир­хийлэлд өртсөн хохи­рогч нар, архи­наас үүдэлтэй осол гэмтэл, тэдгээртэй хол­­боотой эрүүл мэнд, нийг­мийн хам­гаалал, зам тээвэр, хууль эрх зүйн тогтолцооны өртөг зардал гээд нийг­мийг бүхэлд нь хамарч эдийн засгийн үлэмж их алдагдлын шалтгаан болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллага тооцоолжээ. 
Согтууруулах ундаа хэт­рүүлэн хэрэг­лэснээс хүн амьдра­лынхаа 29 жилийг дунд­жаар алддаг ба эдийн зас­­гийн хор хохирол нь ДНБ-ий 0.45-5.44 хувьтай тэнц­дэг байна. 

Үндэсний статистикийн газрын мэ­дээллээр нэг хүнд ногдох бүртгэгдсэн согтуу­руулах ундааны хэрэглээг архинд шилжүүлж тооцоход 9.2 литр болж 2003 оны суурь үзүүлэлтээс 1.9 хувиар нэ­мэгджээ. 

Үүнд албан ёсны бүрт­гэлгүй буюу хууль бу­саар улсын хил, гаалиар оруул­сан, хувиараас гадуурх спиртээр үйлдвэрлэсэн, мөн иргэ­­дийн худалдааны бус зо­риу­­лалтаар улсын хилээр оруулсан, гэрийн нөхцөлд хийж байгаа согтууруулах ундааг нэмж тооцвол энэ үзүүлэлт дээрх тооноос их байна. 

“Монгол улсын хүн ам дахь согтуу­руулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хө­нөөлийн тар­халтын судалгаа”-гаар 15-65 насны эрэг­тэйчүүдийн 4.3 хувь, эмэг­­тэйчүүдийн 1.8 хувь нь согтууруулах ундааг ДЭМБ-ын ангиллын дагуу аюултай хэм­жээнд, эрэгтэйчүүдийн 10.0 хувь, эмэгтэйчүүдийн 2.8 хувь нь хортой үр дагавар өгө­хүйц хэмжээнд хэрэглэж байгааг тогтоожээ. 

Сүүлийн таван жилийн статис­тик мэ­дээнээс үзэхэд, гарсан гэмт хэргийн 20.9 хувь нь архидан согтуурсны улмаас үйл­дэгдэж, амиа хорлосон, золгүй байдлаар хүн нас барсан тохиолдлын 22.6 хувь нь архидан согтуурснаас үүд­сэн байна.

Миний бие Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Архидан согтуурахтай тэ­м­цэх тухай хуульд нэ­мэлт оруу­лах тухай” хуу­лийн төслийг са­наачлан боловс­­­руулсан бөгөөд уг хуу­­­лийн төсөлтэй танилцан хамт­­ран ажиллахыг УИХ-ын гишүү­дэд уриалан, УИХ-д хоёр удаа өргөн бариад дэмжигдээгүй.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх үүднээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуурыг өндөрсгөх хэ­рэгцээ шаардлагатай байна. Ялангуяа, урьд өмнө ман­сууруулах бодис, хар там­хины хууль бус бизнест хол­богдож ял шийтгүүлж байсан, (хуулийн дагуу ял шийт­гэлгүй болох хугацаа нь өнгөрсөн ч гэсэн), болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлахыг үндэсний эрх ашиг шаардаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах ёстой. Энэ утгаар нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэв­шигчид одоо тавигдаж бай­гаа хязгаарлалтыг өргө­­жүү­лэх шаардлагатай бай­­на. Тэгээд ч УИХ-д нэр дэвших нь хүний төрөлх эрх биш үүсмэл эрх учир түүнд хуу­лиар хязгаарлалт хийх бүрэн боломжтой.

Одоогоор УИХ-ын ги­шүүнд нэр дэвшигчийн эр­хийг хязгаарласан Монгол Улсын Их Хурлын сонгуу­­лийн тухай хуулийн 27 дугаар зүйл дэх “Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хан­­­гасан байх” эрх зүйн зохи­­цуулалт үйлчилж байна. 

Үүнд: “шүүхийн шийд­­вэ­рээр тог­тоогдсон зээл, бат­­лан даалтын болон бу­сад гэрээгээр хүлээсэн хуга­цаа хэтэрсэн өргүй байх”, “шүү­хийн шийд­вэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж бай­сан боловч Эрүүгийн хуу­лийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн нийтлэг шалгуурыг тогтоосон байна.

Гэтэл дэлхийн бусад улс орнуудад нийгэм, эдийн харилцааны онцлог, улс төр, эрх зүйн соёлын хүр­сэн түвшнээс хамааран пар­ламентын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах тусгай шалгуурыг хуульчилсан бай­даг. Тухайлбал,Турк улсад ажил хэргийн нэр хүндгүй болсон, авлига, хээл хахууль, санаатайгаар дампууруулах, хууль бусаар бараа хил давуулах, нууц хуйвалдаан, төрийн нууцыг зад­руулсан гэмт хэрэг үйлд­сэн, өдөөн хатгасан, тур­хирсан, эсхүл ийм төстэй үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн эт­гээд сонгуульд нэр дэв­ших эрхгүй. Эдгээр этгээд өршөөлд хамрагдсан байсан ч нэр дэвших эрхийг хяз­гаарладаг байна. 

Энэтхэг улсад төрийн хяналт дор байх аливаа ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг этгээдийн аливаа улс төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхийг нь хязгаарладаг. Унгарт шүүхийн шийдвэрээр тө­рийн алба хаах эрх нь хязгаарлагдсан, эсхүл ав­лига, албан тушаалын хэр­гээр урьд нь шийтгэгдэж бай­сан хүмүүс аливаа улс төрийн сонгуульт албан ту­шаалд нэр дэвших эрхгүй байна. ХБНГУ-д шүүхийн шийд­вэрээр сонгуулийн эрх нь хязгаарлагдсан, эсхүл пар­ла­­ментын сонгуульд нэр дэвших эрхээ шүүхээр хяз­гаар­­луулсан этгээд тө­­рийн бай­гууллагад сонгог­дох эрх­гүй. 

Харин Иранд авлига болон бусад ёс зүйгүй үйлд­лээс болж нэр төр нь ний­­гэмд унасан этгээдийн сон­гуульд нэр дэвших эрхийг нь хуулиар хязгаарладаг бай­­на. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шал­гуу­рыг тодорхой болгон хуульчлах нь зүйтэй юм.

Монгол Улсын Их Хур­лын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах ту­хай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шал­гуурыг ардчилсан эрх зүйт төрийн шаардлагын үүд­нээс тодорхой болгож, Монгол Улсын Үндэсний аюул­­гүй байдлын шинэ үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс дараах асуудлыг тусгана: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуу­лийн 27.4-т заасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаард­лагыг Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх. Ялангуяа хар тамхи, мансууруулах бодистой хол­­­бог­дсон гэмт хэрэгт хол­богдож бай­сан (хуулийн дагуу ял шийт­гэл­гүй болох хугацаа нь өнгөрсөн ч гэсэн), болон бүх төрлийн согтууруулах ун­даа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн Улсын Их Хурлын сонгуульд нэр дэв­ших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгох зэрэг болно.

Хуулийн төсөл батлагд­санаар нийгэм, эдийн засагт да­раахь эерэг үр дагавар гарна гэж үзэж байна: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт хэрэгжих эрх зүйн баталгаа бүрдэнэ. Засгийн бүх эрх ард түм­ний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчим хангагдаж, Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирх­лыг эрхэмлэн барим­тална гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэг­жих эрх зүйн баталгаа бий болно. Манай яам хуульд заас­ны дагуу сог­тууруулах ун­­­­даа­­­­ны үйлд­­вэр­­лэлийн асуу­­­­­­­­дал хариуцдаг бөгөөд ар­­­хи­­ны үйлдвэрийн тоог 2004 онтой харьцуулахад 3 дахин бууруулсан. Зөвхөн 2012-2013 онд спиртийн 25, архины 31, дарсны 15, шар айрагны 7-н үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчин­гүй болгожээ.

Сүүлийн 5 жилийн хуга­­цаанд согтууруулах ун­­даа үйлдвэрлэх тусгай зөв­шөө­рөл нэмж олгохгүй байгаа бөгөөд Говьсүмбэр, Хэнтий, Орхон, Сүхбаатар зэрэг 4 аймаг архины үйлд­­­вэргүй аймаг болсон. Мөн нэг үйлдвэртэй 7 ай­­маг /Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дорноговь, Дунд­­говь, Архангай/-тай болоод бай­на.

Архины үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд өсөлттэй явж ирсэн бөгөөд харин 2013 оны 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуу­лахад спирт үйлдвэрлэл 3,8 дахин, архи үйлдвэрлэл 1,2 дахин буурсан мэдээтэй байна. 

Хэдийгээр улсын хэм­жээнд архины үйлдвэрийн тоо буурч байгаа боловч ар­хины хэрэглээ, импорт, ху­далдаа, үйлчилгээний газрын тоо хэмжээ нэмэгдсээр бай­на. Согтууруулах ун­дааны импортыг 2013 оны 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуу­­лахад 1,2 дахин өс­сөн байна. Согтууруулах ундааны хя­налт, үйлдвэрлэл, им­­порт, экспорт, худалдаа, үйл­­­­­­­чилгээний салбар дахь зохицуулалт нь олон бай­­­гуул­­­лагын хооронд х­­уваагдсан, нэгдсэн цогц бод­­­логын оронд хоорондоо уял­­­­­даагүй олон журам, зохи­­­цуу­­лал­тын механизм үйл­­чилж бай­гаа нь архидан согтуу­­ра­хаас сэргийлэх хянах үйл ажиллагааны үр дүнг буу­­руулж байна.

Архины үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд өсөлттэй явж ирсэн бөгөөд харин 2013 оны 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуу­лахад спирт үйлдвэрлэл 3,8 дахин, архи үйлдвэрлэл 1,2 дахин буурсан мэдээтэй байна

Согтууруулах ундааны хор­той хэрэглээ, түүнээс үүдэл­­тэй сөрөг үр дагавар нь зөвхөн гэмт хэр­­гээр зог­­сохгүй иргэд, гэр бүл, хамт олон, бүхэл бүтэн нийгэм, эдийн засаг, үндэс­­ний аюулгүй байдлын асуудал тул согтууруулах ундааны хортой хэрэглээ, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагаварыг бууруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохицуулах бүтцийг бий болгох асуудал зүй ёсоор шаардагдаж байна. Архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэж байна.

Архины үйлдвэрлэл, ху­­далдаа, үйлчилгээ, им­­порт, экспортын асуудлыг АНУ, Япон, Исланд зэрэг бусад улс орнуудад татварын бай­­гууллага нь хариуцан ажилладаг туршлага байна. Энэ туршлагыг үндэслэн согтууруулах ундаа, тамхины хяналт, үйлдвэрлэл, худал­даа, үйлчилгээ, им­порт, экс­­портын асуудлыг үндэс­­ний хэмжээнд салбар хоо­­рондын зохицуулалтыг уял­­дуулж, нэгдсэн бодлого, удирд­­­ла­­гаар хангаж ажиллах орон тоо­­ны нэгжийг Сангийн яам­­­ны харъяа татварын бай­­­­гууллагад хариуцуулах саналтай байна. 

Манай яам саналаа Зас­­­­гийн газрын ХЭГ, Ерөн­­хий­лөгчийн тамгын газар хүргүүлсэн. Хууль зүйн сай­­дын тушаалаар бай­­­­­­гуу­­­­лагдсан “Архидан сог­­­­­­туу­­ралтыг хянах тухай” хуу­­­­­­лийн төсөл боловсруулах аж­­­­лын хэсэг энэ асуудлыг ан­­хаа­­ралдаа авч, хуулийн тө­­сөлд тусгана гэдэгт найдаж байна. Дэвшүүлсэн зорилтыг хэрэг­­жүүлэхэд тулгарч бай­­гаа бэрхшээл, хүндрэлийг амжилттай даван туулахад согтууруулах ундаа үйлд­­вэрлэгч, худалдаалагч, им­портлогч аж ахуйн нэгж, иргэдийн идэвх санаачилга, хичээл зүтгэл, нягт хамтын ажил­­лагаа, төр засгийн дэмж­лэг, төрийн бус бай­гууллагуудын оролцоо чухал үүрэгтэй бөгөөд ийнхүү хүчээ нэгтгэн ажилласнаар цаашдын хөгжилд тодорхой амжилт олох боломжтойг тэмдэглэж байна.