Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголсат Нэтворкс ХХК: ТУРШААД ҮЗ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Монголсат Нэтворкс ХХК нь Монголд дэлхийн сансрын хиймэл дагуулын бизнесийн ТОП 5-д багтдаг ABS компанитай энэ оны 4 сарын 19-нд сансарт “ABS-2A 75E - МОНГОЛСАТ-1” нэртэй хиймэл дагуулыг тамгалан тунхаглан анх нээлтээ хийсэн. Нээлтийн үеэр амласны дагуу 2017 оны 11 сарын 7-нд үйл ажиллагааны албан ёсны нээлтийг хийж зах зээлд үйлчилгээнүүдээ нэвтрүүлж эхэлсэн. Хиймэл дагуулын технологи ашиглан:

  1. телевизийн олон сувaг
  2. өндөр хурдны интернэт
  3. суурин утасны үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн.

Компанийн давуу талууд нь:

  1. 100 гаруй телевизийн сувгуудаа үнэ төлбөргүй хэрэглэгчдэд хүргэх
  2. Хиймэл дагуулын холболт ашиглаж байгаа учир Монгол орны алслагдсан сум, суурин цаашлаад хаанаас ч, хэзээ ч шууд ашиглах
  3. Интернетийн үнийн уян хатан бодлогын хүрээнд хямд тарифаар ашиглах

Хамгийн гол нь хэрэглэгч та эхний удаад зөвхөн хүлээн авах төхөөрөмжийн төлбөрөө төлснөөр телевизийн 100 гаруй сувгуудыг үнэ төлбөргүй хүлээн авч дахин нэмэлт зардал, төлбөр гарахгүй гэдэгт энэхүү үйлчилгээний давуу тал байгаа.

 

ШИНЭ ТӨХӨӨРӨМЖӨӨ ХЭРХЭН ХУДАЛДАН АВАХ ВЭ?

Шинэ хүлээн авагч бүхий сансрын холбооны иж бүрэн тоног төхөөрөмжийн үнэ 185,000₮. Хэрэв та энэхүү төхөөрөмжийг худалдан авахаар шийдсэн бол “Монголсат нэтворкс” ХХК –ны албан ёсны борлуулалтын цэгүүдээс гэрээ байгуулан хүссэн үедээ аваарай. Борлуулагчдын мэдээлэл болон байршлыг www.mongolsat.mn цахим хуудаснаас авах боломжтой.

ЛИЗИНГЭЭР ХУДАЛДАЖ АВАХ

 

Хэрэглэгч та бүхэн бэлэн мөнгөөр худалдан авахаас гадна хэрэгцээндээ нийцүүлэн лизингийн нөхцөлөөр худалдан авах боломжтой юм. Үүний тулд та манай үндсэн болон гэрээт борлуулагч цэгүүд дээр өөрийн биеэр иргэний үнэмлэхтэй очиж гэрээ байгуулан худалдан авна. Та дээр дурдсан 3 нөхцөлүүдээс аль нэгийг нь сонгоорой.

“АЙЛ ӨРХ БҮРТ АЗ ЖАРГАЛЫГ” уриатай “Монголсат нэтворкс” компани ийнхүү хүлээн авагч төхөөрөмжөө шинэчилснээр хэрэглэгчид орчин үеийн технологийн дэвшил болох шинэ төхөөрөмж ашиглан, олон сувгийг өөрт тааламжтай нөхцөлөөр монгол орны хаана ч үзэх боломжтой.

Шинэ суваг

 

Монголсат нэтворкс нь 2020 онд дэлхийн шилдэг сувгуудын нэг болох “Cartoon Network” хүүхэд багачууддаа зориулан шинээр нэмсэн. Мөн энэ оны сүүлээр хэрэглэгчдийн хүсэлтээр “HBO HD” болон “Cinemax” сувгуудыг шинээр энэ оны 3-р улиралд нэмэхээр болзсоныг дурдахад таатай байна. Ирэх онд шинэ сувгууд нэмэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хэрэглэгчдийн хүсэлт бидний зорилго байх болно.

Та Монголсат нэтворксын дамжуулж буй сувгуудыг гар утас, компьютер болон Интернет болоэ ухаалаг төхөөрөмжүүдээр хүлээн авахыг хүсвэл MOTV аппликэйшнг сонгоорой

 

MOTV OTT ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Интернетэд суурилсан МOТV үйлчилгээг ашиглан дурын ухаалаг гар утас, таблет,  болон компьютер, ухаалаг ТВ ашиглан HD форматаар телевизийн сувгийг үзэхээс гадна, дотоод гадаадын шилдэг контентуудыг видео сангаас хүлээн авч үзэх боломжтой. Ингэснээр олон сувгийн телевизийн үйлчилгээг малчны хотноос эхлээд дэлхийн өнцөг булан бүрд суугаа монголчууд чанарын өндөр төвшинд тус үйлчилгээг хүлээн авч үзэж байна.

Хэрэв та манай үйлчилгээг ашиглах бол ердөө л интернетэд холбогдсон байхад хангалттай юм.

 

МOТV-ИЙН ДАВУУ ТАЛ

  • Дотоодын 60, гадаадын 20 гаран телевизийн сувгууд (FULL HD) үзэх
  • Нэг хэрэглэгчийн эрхээр ДӨРӨВ ХҮРТЭЛХ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР НЭГЭН ЗЭРЭГ ашиглах
  • Телевизийн сувгуудыг ДОЛОО ХОНОГООР (168 цаг) НӨХӨЖ, УХРААЖ үзэх
  • Дотоодын болон гадаадын олон улсын ШИЛДЭГ КИНО, КОНТЕНТ, ЦУВРАЛУУД
  • Сонирхолтой видео, нэвтрүүлгүүд үзэх зэрэг боломжуудтай.

 

МOTV-Г АШИГЛАЖ БОЛОХ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Хэрэглэгч өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн Android болон iOS үйлдлийн системийн бүх ухаалаг гар утас, таблет, Android смарт ТВ, Android set-top-box (STB), Amazon FireTV stick төхөөрөмжүүд дээрээ ашиглах давуу талтай. 

Ганцхан хэрэглэгчийн эрхээр гэр бүлийн 4 хүртэлх гишүүн бүр хүүхэлдэйн кино, олон ангит кино, мэдээ гэх мэт өөрийн хүссэн контентоо ухаалаг утас, таблет, компьютер, Андройд смарт ТВ, Андройд STB төрлийн төхөөрөмж дээр нэгэн зэрэг хүлээн авах боломжийг хэрэглэгчид олгож байна.

ТВ-ИЙН СУВГУУДЫГ УХРААЖ ҮЗЭХ

Монголсат компани МOTV үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэдээ барьж байгаа бас нэг давуу тал бол ТВ-ийн сувгуудыг 7 хоногийн турш УХРААЖ, НӨХӨЖ үзэх боломжийг олгож байна. Завгүй амьдралын хэв маягтай болсон өнөө үед амралтын өдрүүдээр халуун ам бүлээрээ тухлан долоо хоногийн турш гарсан хөтөлбөрүүдээс дуртай контентоо сонгон үзэх боломжийг олгох давуу талтай.

 

ХЭРЭГЛЭГЧИД МOТВ-ИЙГ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭХ ВЭ?

Хэрэглэгч та интернет ашиглан дэлхийн аль ч өнцгөөс MOTV апп-ийг ухаалаг утас, таблет, Андройд смарт ТВ, Андройд STB төрлийн дурын төхөөрөмж дээрээ татаж авч ашиглах боломжтой. 

 

Дэлхий даяар ажиллаж, амьдран суугаа Монгол улсын нийт иргэд та бүхэн Монгол орны шинэ содон кино, уран бүтээл, нэвтрүүлэг, контентуудыг цаг алдалгүй үзэхийн зэрэгцээ өргөн нэвтрүүлгийн сувгийг мөн хүлээн авч үзээрэй.

 

MOTV-ИЙН БАГЦЫН МЭДЭЭЛЭЛ

Багцын хувьд 3 төрлийн багцтай.

  • Энгийн багц /ТВ үзэх, Төхөөрөмжийн тоо 1/ - 1 сарын 3000₮
  • Нэмэлт багц /ТВ үзэх, Төхөөрөмжийн тоо 2, 3 хоног ухраах, Ази кино багц/ - 1 сарын 5000₮
  • Хүслийн багц /ТВ үзэх, Төхөөрөмжийн тоо 4, 7 хоног ухраах, Ази кино багц, Hollywood кино багц/ - 1 сарын 7000₮

Эдгээр багцуудыг 1 сараар, 3 сараар 3%, 6 сараар 6%, 12 сараар 10% хөнгөлөлттэйгөөр худалдан авах боломжтой.

 

Хэрэглэгчид төлбөрөө утасныхаа апп-р болон www.motv.mn веб сайтаар нэвтэрч орон QPAY, олон улсын карт, дотоодын картаар төлөх боломжтойгоос гадна Хаан банк, Төрийн банкны данс руу гүйлгээний утган дээрээ хэрэглэгчийн нэрээ оруулан авах багцын төлбөрөө шилжүүлснээр автоматаар сунгах болон багц идэвхжих боломжтой юм.

ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ

ICT EXPO 2020 болж байгаатай тохиолдуулан бид дараах урамшууллыг зарлаж байгаа.

  • Шинээр хэрэглэгч болсон хүн бүрд “Энгийн багц”-ын 7 хоногийн үнэгүй эрх.
  • ICT EXPO 2020-н үеэр хэрэглэгчид зөвхөн 1 удаа 1P+1M буюу 1 багц (PACKAGE) аваад тухайн худалдан авсан багцаа 1 сар (MONTH)-р  бонус болгон авах урамшуулал. Энэхүү 1P+1M урамшууллын QR кодыг бид ТВ болон бусад хэвлэл мэдээллийн сувгаар реклам болгон цацсанаар хэрэглэгч тухайн өдрүүдэд уншуулан багцаа идэвхжүүлснээр урамшуулалд хамрагдах боломжтой юм.

 

 

КИНО, КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧ, УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Уран бүтээлчид болон студи продакшнуудад дуулгахад МOТV видео санд өөрсдийн уран бүтээлээ байршуулан илүү орлогыг олох боломжтой тул хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэн тусгайлан хөгжүүлсэн манай аппаар дамжуулан кино, контентоо удирдан хянах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Дотоод, гадаадын контент уран бүтээлчид, контент үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

 

2020 оны ICT EXPO “Монголсат” болон “MOTV”

Website :   www.motv.mn

Website: www.mongolsat.mn

Facebook: https://www.facebook.com/motv.mn

Facebook: https://www.facebook.com/MongolsatNetworksOfficial/

Утас: 7100-55559320-5555

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.