Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод хийх томоохон ажлууд

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд нийслэлийн дүүргүүдэд хуваарилсан төсвөөс гадна Улаанбаатар хотын хэмжээнд 95 тэрбум төгрөгийн өртөг бүхий 11 том ажил хийхээр тусгажээ

Тухайлбал, хог ангилах төвийн барилга, тоног төхөөрөмжид зориулан 3.75 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бол тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 320 суудалтай сургууль барихад ₮2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тус сургуулийн нийт өртөг ₮4 тэрбум төгрөг бөгөөд 2022 онд хийж дуусгахаар төлөвлөжээ. 

Мөн Шинжлэх ухаан, инновацын төвийн кластерыг 94 тэрбум төгрөгөөр байгуулахаас 2021 онд ₮9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. 

Эдгээр ажлаас хамгийн өндөр өртөгтэй төсөл нь Үндэсний урлагийн их театрын барилга. Нийт 152.5 тэрбум төгрөгийн өртөгтэй тус барилгад зориулж ирэх онд ₮5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс гаргах нь.   

Мөн Халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбоход 3 тэрбум төсөвлөсөн бол Серьеэгийн эмнэлгийн барилгын ажлыг 2 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр ирэх онд эхлүүлэх нь

Нийслэлийн зам, тээврийн хөгжлийн салбарт ирэх онд 50.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.

Хүснэгт. Улаанбаатар хотод ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд

Улаанбаатар хотын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд Эхлэх он Дуусах он Төсөвт өртөг  (₮сая) 2021 онд санхүүжүүлэх дүн (₮сая)
Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхгийн байр /Улаанбаатар/ 2019 2021             5,900              4,200
Барилга, хот байгуулалтын салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт /Улаанбаатар/ 2020 2022           33,245            13,000
Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх инженерийн шугам сүлжээ /Улаанбаатар/ 2020 2021             4,905              2,405
Хог ангилах төвийн барилга, тоног төхөөрөмж /Улаанбаатар/ 2018 2022           10,140              3,754
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуулийн барилга, 320 суудал /Улаанбаатар/ 2021 2022             4,000              2,000
Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер /Улаанбаатар/ 2020 2022           94,000              9,000
Үндэсний урлагийн их театрын барилга /Улаанбаатар/ 2020 2022         152,520              5,000
Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт /Улаанбаатар/ 2020 2021           53,228            50,537
12 а магистралийн ТК-1211 цэгээс урагш гарсан 2 Ø 400 мм голчтой шугамыг 2 Ø 500 мм болгон өргөтгөх, 3х500х70 хүчин чадалтай шинээр даралт өргөх насос станц барих, зургийн хамт /Улаанбаатар/ 2015 2021             6,527                 468
Халаалтын зуухнуудын төвлөрсөн дулааны холболт /Улаанбаатар/ 2018 2021           20,300              3,000
Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ 2019 2022           18,500              2,000
Нийт                  95,364

Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлтэй бүрэн эхээр нь ЭНД дарж танилцана уу.