Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"ICT EXPO-2020" үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төв рүү нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT EXPO-2020 “Цахим үндэстэн” уриа дор 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд "Мишээл экспо" олон улсын үзэсгэлэн, худалдааны төвд болно.

Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулна. 

Энэ жилийн үзэсгэлэн уламжлалт болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна. Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia-г иргэд, олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа болно. 

ICT EXPO-2020 үзэсгэлэнгийн хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, тулгамдсан асуудлыг хэлэлцэх “Цахим үндэстэн” форум 10-р сарын 8-нд Best Western Premier Туушин зочид буудалд болно. Энэхүү форумын үеэр Инновацийг дэмжих хөтөлбөрийн нээлтийг хийнэ.

Иргэд, олон нийт та бүхэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна. 

ICT EXPO-2020 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл экспо олон улсын үзэсгэлэн, худалдааны төвд болно.

Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төв чиглэлд нийтийн тээвэр 10.00-19.00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. 

 


Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар