Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Люмино хамтлаг 22 жилийн ойн тоглолтоо аравдугаар сарын 9-нд “Зайсан хилл”-д хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголын хип хоп урлагт өөрсдийн байр суурийг эзэлж, уран бүтээл бүрээрээ өвөрмөц өнгө аяс мэдрүүлдэг Люмино хамтлаг 22 нас хүрэх гэж байна.

Тэд хамтлагийнхаа 22 насны төрсөн өдрийг энэ Баасан гарагт буюу аравдугаар сарын 9-нд “Зайсан хилл”-д тэмдэглэхээр болжээ.

Хамтлагийн уран бүтээлчид “22 жилийн турш бидэнтэй хамт байсан сонсогч та бүхнийг төрсөн өдрийн үдэшлэгтээ хүрэлцэн ирэхийг урьж байна” хэмээгээд зочноор хүрэлцэн ирэх уран бүтээлчдийг танилцуулав. 

Люмино хамтлагийн 22 насны төрсөн өдөрт:

  • Анхмаа
  • Цэцэ
  • Гинжин
  • Гангбэй
  • Цээжай Райзо
  • Дижи Кен нар хүрэлцэн ирнэ.

Тоглолтын VIP тасалбар 150 мянга, энгийн тасалбар 40 мянган төгрөгийн үнэтэй аж.

Люмино буюу Lumino хамтлаг нь Пентатоник наадмын шагналыг 4 удаа хүртэж байсан Монголд нэрд гарсан реп стиллээр дуулдаг хөвгүүдийн хип хоп хамтлаг юм.

Хамтлагийн ахлагч:

  1. Далайцэрэн овогтой Тэмүүжин (MCBEATZ)

Гишүүд:

  1. Дашцэрэн овогтой Анхбаатар (Skitzo, CUTHBERTH)
  2. Батжав овогтой Батхишиг (Baji)
  3. Тэгш-Эрдэнэ овогтой Золбаяр (Dj ZOLO)

Цомгууд:

2001 он “Энд гарч ирэв” анхны цомог Сонор студи
2002 он “Ирээд буцсан хайр минь” Мичид рекордс
2003 он “Ирээд буцсан хайр минь” special edition Сонор студи
2004 он “Гэрэлт хорвоод” best seller Сонор студи (Монголын бүх цаг үеийн хамгийн их борлуулттай цомгийн 2-рт бичигдсэн цомог)
2005 он “Ламбагуайн нулимс” Угсаатны хип хоп цомог Сонор студи
2006 он “Lumino & yah-uu” Best singles collection Сонор студи
2006 он “Хуучин сургууль” Сонор студи
2008 он "Introduction to Nomads" Curthberth
2011 он "Platinum beatz" Mcbeatz inc production
2011 он "Romantic beatz" Mcbeatz inc productuon
2019 он "The Best Of Lumino" vol-1 LuBeatz inc. /coming soon/
2019 он "The Best Of Lumino" vol-2 LuBeatz inc. /comin soon/
2019 он "Хэмнэл нэрэгч" LuBeatz inc. /comin soon/

Видео клипүүд:

2000 он “Бүтэлгүй хайр” Zaya’sh production
2000 он “Баярлалаа,Ухаарлаа” Zaya’sh production
2001 он “Энд гарч ирэв” Оны шилдэг клип Zaya’sh production
2002 он “Зам” Zaya’sh production
2003 он “Ирээд буцсан хайр минь” Zaya’sh production
2003 он “Хэдэн үгс” Lemon production
2003 он “Наддаа ирээч” Zaya’sh production
2003 он “Намайг дагаад цэнгэ!” Lemon production (Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг хипхоп дуу)
2003 он “Гэрэлт хорвоод” Zaya’sh production
2004 он “Эхнэртээ бичсэн захидал” Zaya’sh production
2004 он “Хүнийх” Zaya’sh production
2004 он “Хип хоп рыцаръ” Lemon production
2004 он “2 дахь хайр” Hero entertainment
2004 он “Хүслийн шөнө” Lu entertainment
2005 он “Freestyle” Lemon production
2005 он “Кармааны хулгайч” Hero entertainment
2005 он “Хайртай гэдгээ хэлээч” Cross studio
2006 он “Өвөл” G entertainment
2006 он “Тайван” Skin entertainment
2006 он “Надтай цуг баяс” Lu entertainment
2006 он "Цонхтой цаг" Lu entertainment
2006 он "Бүжээрэй" G entertainment
2006 он “Уучил намайг” Zaya’sh production
2007 он “7 эгшиг” Lu entertainment
2007 он “Минийх” Lu entertainment
2009 он "Sunshine" Baji Lu entertainment
2009 он "I love you" Baji Lu entertainment
2009 он "Төлөө" Mcbeatz Hero entertainment
2010 он “Талархалын өдөр” TJ entertainment
2011 он ""Монгол мину" Mcbeatz Propix production
2011 он "Хипхоп миний цэнэг" Mcbeatz Suspence Transmission production
2011 он "Хол зай" Baji Lu entertainment
2011 он "Баяртай" Baji B.A.T production
2012 он "Үүр цайтал" Baji Lu entertainment
2012 он "Хямд охин" Baji Lu entertainment
2013 он "Сэмбий" Green creative art studio
2014 он "Заримдаа" Green creative art studio
2014 он "Тултал хий!" TJ Entertainment
2015 он "Яасан байх нь уу?" Green creative art studio
2015 он "Шөнө дунд цас орж байна" TJ entertainment
2016 он "Хэмнэл нэрэгч" TJ entertainment
2017 он "Хөдөө гаръя!" Lanz film studio
2017 он "Цэнгэлийн Манлай" TJ entertainment
2018 он "Хамаарал" TJ entertainment
2018 он "Биелгээ хийхийг заагаач хө!" Marshall inc. production.