2020/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
00:00
S31
-7°
01:00
S31
-8°
02:00
S31
-8°
03:00
S31
-8°
04:00
S31
-8°
05:00
S31
-8°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
09:00
S32
-7°
10:00
S32
-4°
11:00
S32
-2°

Б.Гүрсоронзон: Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрлийн бичиг олгоогүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичиг олголт болон тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалт, жолооч тээвэрчдийн нийгмийн асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, нэвтрүүлсэн цахим системийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус газраас ачаа тээврийн С зөвшөөрлийн бичгийг холбогдох журам болон ЗТХЯ-наас батласан хуваарийн дагуу улирал бүр олгодог байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд Баянхошуу боомтоор 100, Бичигт боомтоор 300, Гашуунсухайт боомтоор 7,000, Замын-Үүд боомтоор 500, Шивээхүрэн боомтоор 2,500, Ханги боомтоор 400, Булган боомтоор 1,250 ширхэг хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийн олгох хуваарилалтыг ЗТХЯ-наас баталгаажуулсны үндсэн дээр БНХАУ-тай хиллэдэг 9 боомтоор нийт 264 аж  ахуй нэгж байгууллагын 12,660 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 258 аж ахуйн нэгж байгууллагын 9,291 тээврийн хэрэгсэлд олгожээ.

Гашуунсухайт боомтын чиглэлд нийт 4 уурхайгаас 160 аж ахуйн нэгж байгууллагын 9,969 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс Засгийн газрын хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийн протокол, холбогдох хууль, дүрэм, журам, ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэл болон АТҮТ-өөс хийгдсэн хяналт, шалгалтыг үндэслэн 154 аж ахуйн нэгж байгууллагын 6,600 тээврийн хэрэгсэлд олгосон байна.

Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн энэхүү хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан бөгөөд шалгалтад нийт 161 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас 25 "бага", 67 "дунд", 69 "их" эрсдэлтэй дүгнэгдсэн гэдгийг албаныхан хэллээ.

Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “Жолоочийн амрах байртай, жолоочийн нийгмийн асуудалд анхаардаг, нийгмийн даатгал төлдөг, улсад татвар төлдөг, засвар үйлчилгээний байртай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон инженер техникийн ажилтнуудтай гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, чадамжтай аж ахуйн нэгжүүд Тээврийн нэгдсэн системд бүртгэгдсэнээр холбогдох дүрэм журмын дагуу С зөвшөөрлийн бичгийг хуваарилж олгосон. Олголт болон хяналт шалгалттай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй харах боломжийг бид бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулаад байна.

Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй бүртгэлтэй 14,000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг ч хил нэвтрэх энэхүү зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд улиралдаа зөвхөн 6,000 тээврийн хэрэгсэлд л олгохоор тусгасан байдаг. Тиймээс шалгалтад огт хамрагдаагүй, жолоочгүй, кэмпгүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй зэрэг ямар ч шалгуур үзүүлэлт байхгүй компаниудыг цэгцлэх шаардлагатай байна. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, 14,000 жолооч, түүний ар гэрийн нийгмийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийнхүү аж ахуйн нэгжүүдэд зэрэглэл тогтоож, шаардлага хангаагүй тээвэрлэгчдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй” гэлээ. 

Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 онд аж ахуйн нэгж байгууллагууд болон АТҮТ хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж “Тээврийн нэгдсэн систем” цахим программыг нэвтрүүлж, НДЕГ, ЦЕГ-ийн Лицензийн төв, Албан журмын даатгагчдын холбоо байгууллагуудын мэдээллийн сантай холбосон бөгөөд цаашид ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам болон холбогдох байгууллагуудын мэдээллийн сантай холбохоор ажиллаж байгаа аж. Энэхүү системийг нэвтрүүлснээр хувь хүн, албан тушаалтны оролцоо, нөлөөлөх хүчин зүйлийг багасгаснаар цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй болсноос гадна цаасан хэрэглээг халж, цахим хэлбэрээр мэдээлэл илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлжээ.

Тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан ил тод болсон

 

АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун "Нийгмийн даатгалын мэдээллийн сантай холбогдсоноор жолоочийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг тус тус шалгах, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас жолоочийн үнэмлэхний ангилал, хүчинтэй хугацаа, оноо, эрх хүчинтэй эсэхийг шалгах боломжтой.

Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн сангаас аж ахуйн нэгж байгууллагуудын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл дээр жолоочийн хариуцлагын даатгал төлсөн эсэхийг шалгах зэрэг боломжууд бүрдсэн. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан ил тод болсон. Ингэснээр ямар нэгэн хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой ажил болсон бөгөөд үүнийг цаашид улам боловсронгуй болгоно" гэдгийг хэллээ.

 

БНХАУ-ын хил нэвтрэх С зөвшөөрлийг тээврийн нэгдсэн системээр тээвэрлэгч байгууллагууд системд оруулсан тээврийн хэрэгслийн тоо, чиргүүлийн тоо, мэргэшсэн жолоочийн тоо, тээврийн хэрэгсэл болон чиргүүлийн техникийн хяналтын үзлэгт орсон эсэх, дуусах хугацаа, жолооч нарын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа, ангилал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвар, жолоочийн албан журмын даатгалд хамрагдсан байдал зэрэг үзүүлэлтээр олгожээ.

x