Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын филармонийн хөгжмийн зэмсгийн шинэчлэлд 1.8 тэрбум, Морин хуурын чуулгад 200 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс хамгийн түрүүнд Улсын филармонийн хөгжмийн зэмсгүүдийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснэээр Улсын филармонийн "Симфони найрал хөгжим"-ийн хөгжмүүдийн шинэчлэлд нэг тэрбум найман зуун сая төгрөг, "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд хоёр зуун сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ.

Симфони найрал хөгжмийн зэмсэгүүд хуучирч муудан, ашиглах хугацаа нь 12-23 жилээр хэтэрчээ. Энэ нь уран бүтээлчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, анхдагч өнгө нь алдагдан сэлбэн засварлах боломжгүй болсон байна.

Олон улсын стандартаар симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа модон үлээвэр хөгжмийн 4 төрөл, гуулин 4, утсан хөгжмийн 5, цохивор хөгжмийн 5-10 төрөл буюу нийт 80 гаруй хөгжмийн төрөл дуугарч байж мэргэжлийн түвшинд үзэгчдэд хүрдэг аж.

Ерөнхий сайд Даваа гарагт Соёлын яаманд ажиллах үеэрээ хөгжмүүдийг шинэчилж өгөхөө мэдэгдэж байсан юм.