Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний үсэглэлийн аварга" нэвтрүүлгийн шинэ улирлын шилдэг ҮСЭГЛЭГЧИД тодорлоо

A.Жаргал
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нидерланд улсын “Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевиз, Номадиа пикчерс хамтран бүтээдэг “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шинэ дугаарууд тун удахгүй эхлэх гэж байна. Эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлоо хамгаалан сурталчлах зорилгоор зохион байгуулдаг тус шоунд мэдлэг чадвараа сорих шилдэг 52 үсэглэгчийг тодруулжээ.

Монгол хэлнийхээ баялаг үгийн сангаас эргэлзээтэй, ээдрээтэй үгсийг үсэглэн үе тэнгийнхэнтэйгээ өрсөлддөг бяцхан үсэглэгчид нийгэмд олон эерэг зүйлийг түгээн дэлгэрүүлж байна. Тухайлбал багш нар сурагчдынхаа дунд улирал тутамд “Үсэглэлийн аварга” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлал тогтоосон нь нийгэм, залуу үр хойчид эергээр нөлөөлж буйн тод жишээ юм. Тус нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлсэн үсэглэгчдийн тоо энэ жил 2000-ыг давсан бөгөөд олон сорилын дараа шилдгийн шилдэг 52 оролцогч тодорчээ. Ийнхүү монгол хэлний зөв бичгийн дүрэм, баялаг үгсийн санг нийтэд таниулах “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын өрсөлдөөнтэй дугаарууд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.