2020/10/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,851.99₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-13°
06:00
S26
-4°
07:00
S29
-5°
08:00
S30
-6°
09:00
S30
-5°
10:00
S32
-4°
11:00
S32
-3°
12:00
S30
-2°
13:00
S30
-1°
14:00
S30
-1°
15:00
S30
-1°
16:00
S30
-1°
17:00
S30
-2°

Лондон хотод хөл хорио, вакцинжуулалтын эсрэг жагсаал болж, 16 хүн баривчлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг

Бямба гарагт Их Британийн нийслэл Лондон хотод хөл хорио, вакцинжуулалтыг эсэргүүцсэн олон зуун хүний жагсаал болжээ.

Энэ үеэр жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарснаас есөн цагдаа бэртэж, 16 жагсагчийг баривчилсан байна.

Эхлээд жагсагчид Трафалгарын талбайд цугларсныг цагдаа нар тараажээ. Дараа нь иргэд Хайд Парк цэцэрлэгт болж буй өөр нэг жагсаалд очиж нийлсэн байна.

Жагсаалуудыг тараах үед гарсан мөргөлдөөний улмаас есөн цагдаагийн ажилтан бэртэж, гэмтсэнээс хоёр нь эмнэлэгт хүргэгджээ. Жагсагчид “Албадлагын вакцинжуулалтыг эсэргүүцэж байна”, “Covid-1984” гэсэн уриа бүхий зурагт хуудаснуудыг барьж жагссан байна.

“Covid-1984” уриа нь шударга бус нийгмийн тухай өгүүлдэг Жорж Орвеллийн “1984” романы нэрийг ашигласан хэрэг байв.

Жагсаалд оролцогчид энэ сард Британид дэгдсэн коронавирусийн халдварын хоёр дахь давалгааны үеэр хөл хорионы дэглэм тогтоохыг эсэргүүцжээ. Эрх баригчид ийм аргаар иргэдийг хянах, цагдах аргаа сайжруулж, эцэстээ “surveillance capitalism” (хяналттай капитализм) байгуулахыг зорьж байна гэж тэд үзэж байна.

Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлыг хязгаарлах зорилгоор хөл хорионы хатуу дэглэм тогтоох санал боловсруулсан нь парламент дээр эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Нийтдээ 40 орчим хууль тогтоогч түүний саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсний дотор өөрийнх нь консерватив намын хэд хэдэн нэр хүндтэй гишүүд багтаж байна.

Баасан гарагт Их Британид  6,873 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн халдвар авсан хэрэг байв. Үүний үр дүнд нийт халдварын тохиолдол нь 430,000 хүрч, 42,000 орчим хүн нас бараад байна. Их Британи нь Covid-19 өвчнөөр хамгийн олон хүний амь гарзадсан Европ тивийн улс болоод байгаа юм.

 

Эх сурвалж: DPA

 

x