Та өнөөдөр ямар ч мэргэжлийн, ямар ч туршлагатай байж болно. Хамгийн гол нь танд зорилготойгоор системтэй эзэмшсэн ур чадвар байвал дэлхийн ямар ч том корпорацуудад ажиллах боломжтой болсон. Программын мэдлэг, ур чадвар эзэмшихийн онцлог нь газарзүйн байрлал хамаардаггүй тул монгол залуус ирээдүйд олон улсын түвшинд амжилттай ажиллах бүрэн бололцоотой. Иймээс энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн Нэст академи Монголд анх удаа олон улсын төвшинд программист бэлтгэх 2 жилийн эрчимжүүлсэн “LEAP ХӨТӨЛБӨР”-ийг тусгайлан 18-аас дээш насны залуустаа зориулан 2020 оны хавар амжилттай эхлүүлсэн билээ. Харин энэ удаад Нест академийн зүгээс “LEAP ХӨТӨЛБӨР”-ийн “НАМРЫН ЭЛСЭЛТ”-ийг зарлаад, 24-хөн хүн бүртгэж авахаар боллоо.
Мөн энэ намрын бүртгэлийн онцлог давуу тал нь “ТУРШИЛТЫН ХИЧЭЭЛ” байдлаар буюу 1 сарын хугацаанд суралцах боломжыг олгож байгаа юм. Туршилтын хичээлд сууснаар хичээлийн хөтөлбөр, явц, давуу талуудтай танилцахаас гадна та өөрийгөө IT салбарт хэрхэн өрсөлдөх чадамж, нөөц бололцоотойгоо мэдэж авах юм. мөн таньд энэ мэргэжлээр цаашид сурах эсэх, ирээдүйг тань тодорхойлох чухал шийдвэр гаргах боломжийг олгох болно.
ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ: IT инженерийн дээд боловсрол олгох LEAP хөтөлбөрийн агуулга нь төгсөгчдөд эх орондоо болон дэлхийн аль ч улс оронд компаниудын бизнесийн модель, стратеги, шинэлэг санаа, бүтээн байгуулалт, ажиллах хүчний бодлогот хувь нэмрээ оруулан ажиллахад шаардлагатай мэдлэг, дадал туршлага, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ГАРАХ ҮР ДҮН: Дижитал шилжилтэнд өртөж буй дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлагад тулгуурласан практик мэдлэгтэй, орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтыг ашиглан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бүрэн боловсруулах чадвартай ирээдүйн нэг түмэн инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: Салбартаа олон жил ажилласан туршлагатай багш нар хичээлийг голлон заахаас гадна туслах багш нар сурагчдын өдөр тутмын хичээл дадлага сургуулилтанд зөвлөгөө өгнө. Энэ нь хичээлээс хоцрогдох, үл ойлгох бэрхшээл үүсгэхгүй байх асар том давуу талтай. Гадны оронд тухайн мэргэжлээр суралцахад ахуйн зардал хоол, унаа, амьдралын хэрэгцээгээ оруулахгүйгээр зөвхөн сургалтын төлбөр 40 мянган доллараас эхэлдэг ч үүнийг LEAP хөтөлбөр дотооддоо хямд зардалаар шийдэж байгаа юм.
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛУУД:
ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Мэдээллийн технологийн салбарт сонирхолтой, дэлхийд үнэлэгдэх Монголын нэг түмэн инженерийн нэг хэсэг болохыг хүссэн хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй.
ХУГАЦАА: LEAP хөтөлбөр нийтдээ 2 жил үргэлжлэх бөгөөд суралцагч 4 улирал суралцана. 1 Улирал 4 сар буюу 1600 цаг үргэлжилнэ. Хичээлийн цаг 09:00-13:00 хүртэл бөгөөд ажлын өдрүүдэд 14:00 хүртэл дадлагажих боломжтой.
БҮРТГЭЛ, УРАМШУУЛАЛ: Элсэгч нартай биечлэн уулзаж зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа бөгөөд цөөн суудал үлдсэн тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Хөтөлбөрийн бүртгэл эхэлж байгаа тул Nest Academy апп-ийг IOS/Android утсан дээрээ цаг алдалгүй татаж аваад бүртгүүлэх боломжтой.
Манай апп танд ямар хэрэгтэй гэж үү?
Аппаа доорх линкээр орж ашиглаарай:
Apple App Store
https://apps.apple.com/us/app/nest-academy/id1526907633
Google Play Store
https://play.google.com/store/apps/details…
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Web: https://nestacademy.mn/Leap
Фэйсбүүк: facebook.com/nestacademy.mn/
Имэйл: info@nest.edu.mn
Хаяг: СБД 1-р хороо, Blue Sky зочид
буудлын урд талын Meru Tower #504 тоот
Утас: 7507 7500
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!