ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмчлэгдсэн иргэдээс КОВИД-19 дахин гарахгүй гэдгийг дэлхийд нотолж чадаагүй байгаа нь өвчин тархах эрсдэл өндөр буйг илтгэж байна"

ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрээр КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр өдгөө 9 сарын хугацаа өнгөрөөд байна.
 
Тус халдварт өвчин өмнө нь тохиолдож байгаагүй шинэ вирусээр үүсгэгдэж бий болсон тул манай хүн төрөлхтөн шинэ сорилттой нүүр тулгарч байна. Өнөөдөр дэлхийн 216 улсад халдвар тархаж, 32 сая хүн халдвар авч, 25 сая орчим хүн эдгэрч, 1 сая эрдэнэт хүн амь насаа алдсан нь дэлхийн нийт улс орон хүчин чармайлтаа нэгтгэн байж бид энэхүү аюулт халдварыг даван туулж чадна гэдэгтэй хүндэт зочид та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэл төгс байгааг гэдгийг хэллээ.
 
Хэдийгээр манай улс дотооддоо халдвар алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эмчлэгдэн гарсан иргэдээс КОВИД-19 халдвар дахин илрэх, халдварын тохиолдол гарахгүй гэдгийг дэлхийн нийгмийн эрүүл мэндийн салбар баттай нотолж чадаагүй байгаа энэ үед уг өвчин хүн амын дунд тархах эрсдэл өндөр байгааг илтгэж байна.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор бид “Шинэ Хэвийн” амьдралын хэв маяг гэдгийг өөрийн улсын онцлогт нийцүүлэн бий болгох шаардлагатай байгааг гэж үзсэн. Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар бид шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна.
 

Шадар сайд мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын гишүүд бид өнөөдөр та бүхэнтэй хамтран “Олон талт түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг хийж, цар тахалтай тэмцэх талаар нээлттэй хэлэлцэн ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиг төлөвөө тодорхойлох зорилт дэвшүүлэн уулзаж байгааг тодотгосон юм.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга миний бие, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай хамтран КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх Хүмүүнлэгийн багийг хамтран удирдаж, та бүхэнтэйгээ нэг баг болж ажиллахыг санал болгосон.
 
Мөн Эрүүл мэндийн салбарын Хүмүүнлэгийн багийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар хамтран удирдсанаар КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхдээ эрүүл мэндийн салбарын бодлогыг нийгэм, эдийн засгийн салбар хоорондын уялдаатайгаар хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нэгдсэн системтэйгээр хамтран ажиллахыг Монгол Улсын Шадар сайд уриаллаа.
 
 
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [150.129.142.50] 2020/9/28
Болгоомжил гэр бүл хамгаас эрхэм чухал шүү!!!
0 | 0 Хариулах
:( [182.160.1.136] 2020/9/27
Ханиад томуутай яг ижилхэн вирус юм. эдгэрсэн хүн 1-2сар эсрэг биет үүснэ. цаашид биед нь үлдэж дархлаа муудах үеийг хүлээж ахин өвчлүүлнэ. хогийн муу вирус юм да. одоо тэгээд тээх л байх да. тэр үед үхэх сэхэхээ үзнэ дэ
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.200] 2020/9/25
Odoo tegeed ter uvduud edgesen khumuusee sain khyanaltan door bailgadaa, butsaad uvdukh magadlaltai, teriigee tegeed tarkhaana gej oilgoloo!!!!!
0 | 0 Хариулах
Үл мэдэх [107.242.121.39] 2020/9/25
Дархан монгол ногоон нэгдэлийн тэргүүн Д.Даш гэж хэн юм вэ? Яагаад түүний эрхлэн явуулдаг DMNN хуудас Монголчуудыг хооронд талцуулах, хагалган бутрах, нэг нэгийгээ үзэн ядах үзлийг Монголуудын дунд хөхөөн дэмжиж зай завсаргүй хор хутгаж байдаг байтал төр засаг хууль хяналтын байгуулага мэдээгүй царайлаад байдаг юм бол. Монгол улсыг бусад улс орноос салган ганцаардуулж оросын эрхшээлд оруулах бүхий л зүйлийг эд нар хийх юм. Оросоос санхүүждэг нь илт ийм байгуулга манай төрийн түшээдэд хэрэгтэй болоод ил далд дэмждэг юм уу. Хорт могойн хор шиг үйл ажиллагааг нь таслан зогсоох болоогүй юм бол уу.
0 | 0 Хариулах
lol [122.26.251.85] 2020/9/25
Миний хөгшнүүд зүгээр Хойд Солонгосын араас ороо! Тэр нь амар зүгээр. Өөх ч биш булчирхай ч биш ийм 2ын хооронд 3ын дунд ардчилалтай байснаас аль нэг талд нь гараад зогсчихьё. Хуул; хүчний байгууллага нь DMNN хамтарч цахим орчинд хяналт тогтооно ч гэх шиг, УОК нь эдгэрсэн хүмүүсээс халдвар тархах эрсдэлтэй ч гэх шиг пзда. Ямммммар ч хариуцлага хүлээх дургүй, хүсэлгүй. Зүгээр идэж уугаад сая саяар нь өөрсдийгөө урамшуулаад сурчихсан л мудакууд улсын ажлыг хийж байхад бол нээрээ уучлаарай шүү. Үхсэн элэнцгийх нь ардчилал түй май !
1 | 0 Хариулах
[хориотой үг] [82.101.212.119] 2020/9/25
Пиздаанууд ...?
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.207] 2020/9/25
Одоо арьсаа хамгаалж эхэллээ. Шинжилгээ зөв л байвал эдгэрсэн хүн дахиж өвдөхгүй. Ганц нэг дахмсан тохиолдлын шинжилгээг шалгаххэрэгтэй, бүрэн эдгэрээгүй байхад нь гаргасанбайж болно.эсвэл онош будлиантай байж болно
2 | 0 Хариулах
Зочин [73.42.213.129] 2020/9/26
Бас дархлаа тогтоогүй шинэ халдвар авсан байж болно.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.200] 2020/9/25
Bolgoomj yeruusoo iluudehgui! Bid bolgoomjtoi tuldaal dotooddoo virus aldaagui eh orondoo eruul saruul bnshuudee!
4 | 0 Хариулах
Зочин [139.5.219.85] 2020/9/25
доор эмчлэгдсэн хүн халдвар тараахгүй гэж солонгосоос жишээ татсан байхийн ядаж хажуу хөрш оросын Тувагийн ерөнхийлөгч эмчлэгдсэн хэрнээ дахин халдвар тээгч болсон Тодруулахад Тувагийн БНУ-ын Ерөнхийлөгч Шолбан Кара-Оол гэдэг хүн
1 | 0 Хариулах
Иргэн [192.82.76.81] 2020/9/24
Манай улс ковидыг маш чадвартай хянаж байна. Ийм байдлаа хадгалах хэрэгтэй.
3 | 3 Хариулах
Зочин [66.181.161.101] 2020/9/24
ХӨСҮТ-ээс төдөн хүн эмчлэгдэж гарлаа гээд баяр жавхлантай зарлахыг яана.ДОХ-той улсаас ялгаа юу байна?
0 | 0 Хариулах
зочин [66.181.177.203] 2020/9/24
дэлхийд эдгэрсэн гэгдэх манайд бас хүмүүс эрсдэлтэй л юм бна даа тэгвэл зарим нэг халдварт ѳвчин шиг нэг тусчихвал дахиж халдвар авч тусдаггүй бас халдаадгүй ѳвчин шиг биш л юм байна даа аль хэдийн эдгэрсэн гэгдэх хүмүүс гэр бүл нийгэм дунд орчихоо биз дээ
1 | 0 Хариулах
Зочин [64.110.60.38] 2020/9/24
Зад шоуджийнаа эд нар
2 | 3 Хариулах
Зочин [172.22.6.65, 103.246.37.109] 2020/9/24
Хямрал болж байхад ингэж огт хэрэггүй хурал цуглаан хийх мөнгө, цаг хугацаа байдаг л юм байна? Ингэж байхаар хувийн хэвшлээ цуглуулж тэднийг сонсооч малнуудаа!
5 | 1 Хариулах
Зочин [43.242.243.223] 2020/9/27
Энэ хурлыг олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн гэж соссон. Хэрэггүй зүйлд цаг зав нервээ барж байхаар өөрт хэрэгтэй зүйлд цагаа зарцуулж байгаарай. Ядаж дархлаанд чинь дэмтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2020/9/24
Өө, тэгвэл нөгөө хэдээ хурдан барьж аваад эмнэлэгт нь хэвтүүл. Эсвэл алдчихаад бидний чихийг дасгаад байна уу?
3 | 0 Хариулах
Зочин [183.81.170.30] 2020/9/24
Ингэж худлаа иргэдээ айлгах тактик барихаа болиоч ээ. Солонгост албан ёсоор халдварт өвчинтэй тэмцэх улсын байгууллага нь шинжилгээ дахин эерэг гарсан 790 хүнийг хамарсан судалгаа явуулж үзээд дахин халдвар тараахгүй болсон байна гэж аль 2020 оны 5 сард тогтоосон шүү дээ
9 | 3 Хариулах
Зочин [202.55.188.83] 2020/9/24
Harin tegeed ter chin ali 5 sard bizde. Yamar burhan bish yaj batalhiin
4 | 1 Хариулах
Зочин [183.81.170.30] 2020/9/24
МАН-ын хөлсний бичээч үү? Эхлээд судалгааг нь уншаад яагаад дахин халдвар тарааж чадахгүй болсон механизмыг нь ойлгочих. Дараа нь ярих уу? https://www.cdc.go.kr/board/board.es?mid=a30402000000&bid=0030
3 | 2 Хариулах
Зочин [192.82.69.242] 2020/9/24
Харин дхх, өөрийн гэсэн бодолгүй, жоохон юм уншаад эргэцүүлж боддог хүн гэж монголд нэрээ цөөхөн байна даа. Эд нарынхаа толгойг яаж л бол эргүүлж, угааж байх юм. Тэгээд л бөөнөөрөө шаагилдаад л ийшээ гэнгүүт нэг очиж орилолдоол, тийшээ гэнгүүт тэнд очиж орилоод.
4 | 2 Хариулах
Зочин [192.82.64.84] 2020/9/25
Eeddee bas l nam uls tor yariad yavchlaa. Oortoo hariutslaga uurch suraach
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.176] 2020/9/26
Европод коронагаас илүү аюултай өвчин гарч цэргүүд хилээ хаана
0 | 0 Хариулах