Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Сондор хилэн” англи хэлний төв 15 дахь жилдээ...

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Англи хэлний боловсролыг олон түмэндээ хүргэх зорилгоор 2006 онд үүсгэн байгуулагдсан “Сондор хилэн” төв өдгөө 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж хүүхэд залуусаас эхлээд бүх насны 10,000 гаруй суралцагчдад англи хэлний ерөнхий мэдлэгийг хүргээд байна.

Тус төв нь Монгол Улсын боловсролын салбарт тэр дундаа залуусын хэлний боловсролд өөрийн хувь нэмрээ оруулж тэднийг дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад гүүр нь болохыг гол зорилгоо болгон ажиллаж иржээ.

Англи хэлний ерөнхий мэдлэгийн суурийг зөв тавьсаны үр дүнд сургасан мянга мянган шавь нар нь нийгмийн бүх салбарт амжилттай ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд Англи хэлний боловсролын  хүртээмжийг түгээх зорилготойгоор "iKon" сайт, “Эх орон” ТВ, “Соён гэгээрүүлэгч” ТВ, “Смарт” болон Монголын радиогоор англи хэлний цуврал хичээлүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай зохион байгуулсаар иржээ.

Үүсгэн байгуулагч С.Төмөрбат нь Монгол англи хэлний багш төдийгүй олон улсын багшлах эрхийн TESOL зэрэгтэй юм. Тиймдээ ч монгол хэлний дүрмийг англи хэлний дүрэмтэй хослуулан заадгаараа тус төвийн сургалт чанартай өгөөжтэй болдог.

Монгол хүний  онцлогт тохирсон заах  барил бүхий боловсон хүчин, боловсронгуй хөтөлбөр, суралцагчийн цаг, зав, насанд тохирсон ангийн сонголтууд, сургалтын тохилог орчин зэрэг “Сондор хилэн” төвийг сонгох шалтгаан олон ажээ.

Энэ талаар "Сондор хилэн" төвийн үүсгэн байгуулагч, англи хэлний багш С.Төмөрбаттай ярилцсанаа хүргэж байна. 



С.Төмөрбат: Бид англи хэл заахаас гадна, олон ур чадварыг суулгаж өгдөг     

 
“Сондор хилэн” сургалтын төвийн захирал, багш С.Төмөрбат

- Удахгүй  “Сондор хилэн” төвийн 15 жилийн ой тохиох нь. Анх үүсгэн байгуулж байсан үеэ дурсвал. Ер нь юуг зорьж байв? 

- Миний хувьд сургууль, цэцэрлэг, их сургууль,  хэлний  төв гээд боловсролын бүх шатны байгууллагад ажиллаж явсаар 2006 онд “Сондор хилэн” англи хэлний төвөө үүсгэн байгуулсан.

Урьд нь тухайн байгууллагуудын баталсан хөтөлбөрийн дагуу хичээлээ заадаг байсан бол, сургалтын төвөө байгуулаад цаашид хэрхэн тогтвортой ажиллах вэ, бусдаас юугаараа ялгарах вэ гэх зэргээр олон талаас нь, бодсоны үр дүнд хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулсан. Өрсөлдөх чадвартай Дэлхийн Монгол хүнийг бэлдэхийн тулд бид суурийг нь зөв  тавьж өгөхийг гол  зорилгоо болгосон. Залуус маань Дэлхийн түвшинд сэтгэж, ярилцаж, өрсөлдөхөд англи хэл хамгаас чухал шүү дээ.  

Ингэж л насанд хүрэгчид, болон хүүхдүүдэд богино хугацаанд англи хэл заах хөтөлбөрөө боловсруулан сургалтын төвийнхөө анхны суурийг тавьсан.

- Англи хэл сурдаггүй хүн гэж байдаг уу? 

-Эх хэлээрээ ярьж чаддаг л бол ямарч хэлийг сурах боломжтой.  Манай сургалтад ирж байгаа хүмүүсийн ихэнх нь ЕБС-д, их сургуульд, хэлний төвүүдэд англи хэл үзлээ. Хэл сурах авъяас надад байхгүй юм байна гээд, итгэл найдвараа алдсан байдаг. Эрүүл мэндийн асуудалтай хүн эмчид ханддаг шиг,  англи хэлний ’’асуудалтай’’, суръя гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс манай төвд  ханддаг. Англи хэл заахаас гадна, монгол хэлний дүрмийн мэдлэгийг нь сэргээн, хослуулан зааснаар манай сургалт өгөөжтэй, ойлгомжтой, чанартай болдог. Хэлтэй болох итгэлээ тээгээд манайхыг зориод ирсэн хүмүүст зөв арга барилаар эмх цэгцтэй мэдлэг эзэмшүүлж, өөртөө итгэх итгэлийг нь төрүүлж, цаашид сурах суурь, арга замыг нь хөглөж өгдөг нь бидний хийж заншсан зүйлсүүдийн нэг.

- “Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг шиг, англи хэл хүнд ямар цонхыг нээж өгдөг бол?

-Гадаад хэл тэр дундаа англи хэл хүний амьдралд хязгааргүй олон боломжуудыг нээж өгдөг.  Яг үнэндээ одоо цагт, англи хэл ертөнцийг харах цонх болоод байна. Ер нь ямарч  хэлийг бүрэн төгс сурлаа гэхэд тухайн хүнд цоо шинэ ертөнц хаалга нээгдэж байдаг. Харин англи хэл сурснаар олон улсад илүү  их боломжууд нээгдэж, түүнийг ашиглаж чадсан хүн амжилттай явааг олон  жишээнүүдээс харж болно.  

Хэлтэй, мэдээлэлд ойр байдаг хүмүүст дэлхийгээр дүүрэн боломжууд байна шүү дээ.  Бусад хүмүүсийн ашиглаж чаддаггүй наад захын боломжуудыг англи хэлтэй хүн цаг алдалгүй ашиглана.

-Танай төгсөгчдийн сэтгэгдэл дунд “Сондор хилэн” бусдаас илт давуу гэдгийг энд ирээд л мэдэрлээ” гэсэн байсан. Бусдаас ялгарах гол давуу тал нь юу вэ?

Ялгарах онцлог нь суралцагсдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоотой. Англи хэлийг сурах асар их хэрэгцээ шаардлагатай, хүсэл зорилготой, богино хугацаанд эзэмших гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс манай БҮТЭН ӨДРИЙН АНГИУД-д хоёр сарын хугацаанд хамрагдаад анхан шатнаас,  гүнзгий шат хүртэл зургаан түвшний мэдлэг эзэмшдэг. Хоёр сарын өмнө анхан шатны мэдлэгтэй байсан хүн богино хугацаанд англи хэлтэй болоод төгсч байгаадаа баярлаж, бахархаж, омогшиж тэр сэтгэгдэлүүдээ бичдэг. Үр дүнг нь өөрөө мэдрээд ирээдүйдээ итгэлтэй болоод гарсан суралцагсад маань хайртай дотны хүмүүсээ хөтлөөд ирдэг. Мөн бид англи хэл сургахаас гадна, хүний амьдралын алхам тутамд хэрэгтэй чадвар, дадлыг суулгаж өгдөг. Тухайлбал, цагийн менежмент манай сургалтын төвд үнэхээр сайн хэрэгждэг. Өглөө 09:00 цагт эхлэх хичээлд, 08:30 цагт манай оюутнууд ирсэн байх жишээтэй. Суралцаж байх хугацаандаа цаг барьж сурахаас гадна тэвчээртэй болж, хэр баргийн асуудалд шантрахааргүй болдог.

Сарын хугацаанд дөрвөн түвшний мэдлэг эзэмшүүлэх зорилготой ажилладаг учраас лекц, давтлага, дадлага бүтэн өдрийн турш заадаг. Тиймээс сурах, эзэмшихийн ач тусыг бид оюутнууддаа хамгийн сайн ойлгуулдаг гэж боддог. Англи хэл сурах нь нь яах вэ хүүхэдээ суулгаж  сургамаар байна гэсэн эцэг эхчүүд ч манайд ирдэг байсан.

Хамгийн гол нь манай суралцагчид зорилгодоо үнэнч байж, цагийн менежменттэй болж, амьдралынхаа төлөвлөлт зэрэг олон чадвар дадлуудыг өөртөө нээдэг учраас, он жил өнгөрөх тусам бидний сургалт амжилттай явагдаж, үнэ цэнэтэй байсаар байна. Энэ л бидний онцлог, давуу тал, бахархал юм.

-Вакумжсан сургалт гэхээр нөгөө орчноос нь таслаад гэрт нь хариулахгүйгээр сургана гэсэн үг үү? Эсвэл өөр аргаар вакумжуулаад байна уу?

-Манайд өглөө 9 цагаас орой 16.30 хүртэл өдрийн 10 цагаар сарын 200 цагийн сургалт явуулдаг анги байдаг. Энэ ангиа бид БҮТЭН ӨДРИЙН АНГИ гэж нэрлэдэг. Бүтэн өдрийн анги нь БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ болон БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ гэсэн хоёр шатлалтай. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид нэг сарын хугацаанд анхан, завсар, дунд, дундын дээд гэсэн дөрвөн түвшний мэдлэг эзэмшээд төгсдөг. Суралцагч өөрөө хүсвэл БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ангид дахин нэг сар суугаад ахисан дунд болон гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсдөг. Эдгээр ангиудыг төгссөн хүмүүс их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг богино хугацаанд бүрэн эзэмшээд төгсөнө.  

-Мөн таны заадаг зайны сургалтуудыг үздэг хүмүүс маш их юм билээ. Энэ сургалтынхаа онцлогоос бидэнд хуваалцаач?

-Бидний хувьд төвдөө  хичээл заахаас  гадна, зарим телевиз, радио, сайтуудтай хамтран англи хэлний зайн сургалт явуулж байсан. Онлайн сургалт нь гэрээсээ болон ажлын байрандаа суралцаж болохоос гадна хүмүүсийн оролцоог мэдэх боломжтой, эргэлзэж байгаа ойлгохгүй зүйлээ шууд асуух зэргээр багштай амьд харилцааг үүсгээд их боломжийн санагдсан. Манай онлайн хичээлүүдийг www.sondorkhilen.mn, “Сондор хилэн” зайны сургалтSondorkhilen English Language center хуудсуудаар хандаж нөхөн үзэх боломжтой. Онлайнаар суралцаж буй хүмүүсийн сэтгэгдлээс үзэхэд бидний ажил цагаа олсон “хэрэгтэй ажил” болж чаджээ гэж бодон сэтгэл хангалуун байна.  



Яагаад “СОНДОР ХИЛЭН”  гэж?

 
  1. Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга барил бүхий “ТESOL” зэрэгтэй багш боловсон хүчин
  2. Монгол хэлний дүрмийн мэдлэгийг Англи хэлтэй хослуулан заах боловсронгуй цогц хөтөлбөр
  3. 15 жилийн арвин туршлага
  4. 10 000  гаруй төгсөгчид
  5. Тохилог тухтай анги танхим
  6. Хамгийн боломжит төлбөрийн нөхцөл
  7. Цагийн өргөн сонголт
  8. Үнэгүй түвшин тогтоох шалгалт
  9. Хотын А бүс,
  10. Сэтгэл ханамжийн баталгаа

БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ /09.00-16.30/

Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги нь үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямарч хүн суралцах боломжтой юм.

Англи хэлний дүрмийн мэдлэгийг унших, бичих, орчуулах ярих дадал болтол цогц хөтөлбөрөөр заадаг тус анги нь бүтэн сарын турш өглөөний 09.00 цагаас оройны 16.30 хүртэл вакумжсан байдлаар сургалтаа явуулдаг.  
Боловсронгуй хөтөлбөр бүхий зөв аргачлалаар, тав тухтай орчинд, чадварлаг багш нараар нэг сарын хугацаанд англи хэл заалгаснаар анхан, завсар, дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны мэдлэгийг БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ-аас эзэмших боломжтой юм.

БҮТЭН ӨДРИЙН II ШАТНЫ СУРГАЛТ /09.00-16.30/

Нэг сэдвийн хүрээнд гурван улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншлыг харьцуулан орчуулж унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн дадлыг цогцоор нь ордгоороо энэхүү сургалт үр дүнтэй онцлог болдог. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ цогцоор заадаг.

Бүтэн өдрийн I шатны сургалтад анхан, завсар дунд, дундын дээд зэрэг дөрвөн шатны түвшин эзэмшээд төгсдөг бол, II шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсдөг. Энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой юм. 

ХҮҮХДИЙН АНГИ. /Нас 11-13/

Хүүхдийн ангийн хөтөлбөр нь ЕБС -ийн англи хэлний хичээлийн хоцрогдол арилган англи хэлний хичээлийг зөв цэгцтэй мэдлэгийг олгодог, хүүхдийн цагийн ангиудын сургалт хичээлийн цагаас хамааран өглөө өдөр орой цагуудад өргөн сонголттойгоор хичээллэж байна.

ЭЕШ -д бэлдэх төгсөх ангийн сурагчдын бүтэн жилийн сургалтууд мөн явагдаж байна.

Мөн “Шинэ үе” “Шинэ эхлэл” “Монгол тэмүүлэл” зэрэг кембрижийн хөтөлбөртэй улсын сургуулиудын шалгалтад бэлдэх ангиуд “Сондор хилэн” төвийн хүүхдийн сургалтын хөтөлбөрт багтсан. 

ӨГЛӨӨНИЙ АНГИ (06:00 - 08:00 цаг)

Өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст “Өглөөний анги” зориулагдсан. Ажил эхлэхээс өмнө замын түгжрэл аливаа стрессээс ангид өглөөний хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, оюундаа хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хүмүүст энэ анги тохирно. Өглөө хүний тархи сэргэг, цээжлэх мэдрэмж өндөр байдаг тул хэл сурахад хамгийн тохиромжтой цаг.  Өглөөний ангид анхан, дунд, гүнзгий шатны 3 түвшиний ангиуд хичээллэж байгаа учир суралцагч өөрийн түвшиндөө таарсан ангид сурах боломжтой юм. Өглөөний 06.00 цагаас 08.00 цагт хүртэл сурах боломжтой.

ОРОЙНЫ АНГИ /16.30-18.30   18.30-20.30  20.30-22.30 цаг/

Оюутан сурагчид, ажил албаны хүмүүс ихэвчлэн оройн цагийн ангийн сургалтад хамрагдах хүсэлтэй байдаг. Энэхүү оройн  цагийн анги нь үдийн 16.30-18.30   18.30-20.30  20.30-22.30 цаг хүртэл анхан шатнаас дунд гүнзгий шат хүртэл цагийн болоод англи хэлний түвшиний  ангиуд сонголттойгоор хичээллэж байна. Англи хэлээс болоод ажилдаа тушаал дэвшиж чадахгүй гадаад харилцаагаа хөгжүүлж чадахгүй байгаа ажил хэрэгч хүмүүст “Сондор хилэн” төвийн оройн цагийн ангийн сургалтууд зориулагдсан. Сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчинд оройн цагийг үр бүтээлтэй  сурч өнгөрүүлээрэй. 

“VIP” сургалт /18.30-22.30 цаг/

 2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил олон  хүнд хичээл заасан. Тэдний ихэнх  нь  англи хэл сурч байгаагаа нууцлахыг хүсдэг.  “VIP” сургалтын онцлог нь цөөхөн хүнтэй, тухтай орчинд , богино хугацаанд хэлтэй болох  зорилготой хүмүүст зориулсан  120 цагийн хөтөлбөртэй.

Төмөрөө багшийн удирдлаган дор  18.30-22.30 цаг хүртэл орох тус анги нь бүтэн өдрийн нэгдүгээр шатанд үздэг 200 цагийн сургалтыг 120 цагт багтаан, анхан завсар дунд, ахисан дунд  гэсэн 4  түвшиний  мэдлэгийг эзэмшүүлдгээрээ онцлогтой. Хүний тоо цөөн тул өдөр бүр багштайгаа тулж харилцан,  тухайн  хүний суралцаж байгаа  үр  дүнг өдөр өдөрт нь мэдрүүлээд  явах  боломжтой юм.  Хичээлийн явцад тавин хувь нь дүрэм, тавин  хувь нь ярианы хичээл орох тул  танхимын  сургалтаас илүү үр дүнтэй.



 

Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт 608 тоот

Утас:   9911-2414,     9999-2414,     9928-3293,     9810-3020.

WEB:   www.sondorkhilen.mn