Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭЕШ-ын англи хэлний хичээлийн дүнгээр төрийн өмчийн сургуулийн сурагчид хувийн сургуулийнхнаас 3 дахин бага оноо авсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:14 2020/09/23

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг үргэлжилж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1307856372896155/

 

14:06 2020/09/23

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэлж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=750112279174391&extid=cozxlqkg6URASvAt

Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг үг хэллээ.

Тэрбээр "Монголын үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах асуудал УИХ-ын шинэ бүрэлдэхүүний хамгийн чухал асуудал болоод байна. 2020 оны ЭЕШ-ын дундаж оноогоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид англи хэлний хичээл дээр хувийн өмчийн сургуулийнхнаас 3 дахин бага оноо авсан байна. Бусад хичээлүүд онооны зөрүү багатай. 

Англи хэлний сургалтын тухайд тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Төрийн өмчит сургуулиудын англи хэлний сургалтын чанар хангалтгүй байна. 

Монгол Улс 2021 оноос олон улсын PISA гэдэг үнэмлэмжийн шалгалтад орно. PISA-д хамрагдахаас гадна төрийн болон хувийн өмчийн бүх сургуулиудыг сургалтын чанараар үнэлгээ хийдэг болох хэрэгтэй байна. 

Монгол Улсын хувьд гадаад хэл үзэж байгаа нас харьцангуй боломжийн ч зарим судлаачид оройтож байна гэж үздэг юм байна. Олон улсын жишигт долоо хоногт 3-4 цаг үздэг. Япон улс 2020 оноос эхлэн 3-р ангиас гадаад хэл зааж эхэлж байгаа бол манай улс 10 наснаас эхэлж гадаад хэл зааж байгаа. 

Эцэг эх, багш нараас авсан судалгаагаар эцэг эхчүүдийн 63 хувь нь гадаад хэлийг эрт зааж өгөх хэрэгтэй гэдэг санал ирүүлсэн. Мөн багш бэлтэгдэг их, дээд сургуулиуд сургалтын чанараа сайжруулах шаардлагатай гэдэг санал багагүй ирүүлсэн" хэмээн хэллээ.

16:14 2020/09/23

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг үргэлжилж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1307856372896155/