ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өвчтөний оношилгооны мэдээллийг улсын Дата төвд хадгална

ikon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.

Эрүүл мэндийн сайд санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллуулж байна. Энэ нь иргэд эмчид үзүүлэх гэж цаг, дугаар авахын тулд өглөө 05.00 цагаас эхлэн гадаа дугаарлаж зогсдог, цаг авч чадаагүй бол маргааш нь дахин ирдэг хүндрэлийг халах зорилготой юм. Энэ сарын нэгнээс хойш өнөөг хүртэл 8,000 гаруй дуудлага хүлээн авсан бөгөөд иргэдийн 90 гаруй хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авсан тухай төвийн дарга Б.Нарантуяа танилцуулав. “1800-0119” төвд есөн эмнэлэг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлгийг холбосон бөгөөд ирэх сард багтаан 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийг холбохоор төлөвлөжээ.

Өвчтөний оношилгооны мэдээллийг улсын Дата төвд хадгална

Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах үеэрээ эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох “PACS” системтэй танилцав. Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хөвсгөл, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийг энэ системд холбоод байна. Ингэснээр дүрс оношилгооны төхөөрөмжөөр авсан зургийг анхан шатны эмнэлгээс дээд шатны эмнэлэгт дүрсний чанарыг нь алдагдуулалгүй дамжуулах боломж бүрджээ.

Мөн тухайн өвчтөний оношилгооны мэдээллийг улсын Дата төвд хадгалах бөгөөд өвчтөн, эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмч онош тавьж, цаг хугацаа, зардал чирэгдэлгүй үйлчлэх юм. Энэ төслийг Дэлхийн банкны 1.8 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Эрүүл мэндийн яаманд ажиллах үед сайд Т.Мөнхсайхан КОВИД-19 цар тахлын халдварыг дотооддоо алдахгүй байх, алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч, хохирол багатай даван туулах чиглэлээр хийж байгаа ажлаа товч танилцуулав.

ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгон нэмж, Биоаюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах бөгөөд Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймгийн лабораторийг өргөтгөх юм байна.

 1,000 ортой эмнэлэг дэлгэн ажиллах нөхцөл бүрдүүлнэ

Мөн ХУД-т байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасаг, есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг 1,000 орчим нэр төрлийн 11,500 гаруй тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1,000 ортой эмнэлэг дэлгэн ажиллах нөхцөл бүрдүүлнэ.

Цар тахлын халдварын тархалтыг удаашруулах, хязгаарлах, яаралтай тусламж, үйлчилгээний бэлэн байдлын чадавх болон хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд:

  • Иргэдийг өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчнийг хүндрэхээс нь өмнө эрт илрүүлж эмчилдэг байх
  • Бүх шатны эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн салбар, иргэнийг холбосон цахим сүлжээ бий болгох
  • Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох
  • Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бий болгох
  • Эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд үе шаттай шилжүүлэх зэргийг 2020 оноос хийж эхэлжээ.

Дэлхий дахинд тархаад байгаа КОВИД-19 цар тахлаас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдад Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Цар тахлаас үүдэн эдийн засаг хүндэрсэн ч эрүүл мэндийн салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгааг тэмдэглэв. 55 эмнэлгийг ашиглалтад оруулсан, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын паркийг 400 гаруй автомашинаар шинэчилсэн, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг нь шат дараатай шийдвэрлэж байгаа зэргийг дурдав.

КОВИД-19 цар тахлын үед хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэж байгаа нэр бүхий гурван хүнд тус бүр таван сая төгрөг олгосон батламж гардуулав

Гэрэл зургийг mpa.mn

Иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамруулах, таван дүүрэгт Яаралтай түргэн тусламжийн төв ажиллуулах, эмнэлгүүд үзсэн, эмчилсэн хүний тоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг байх, зүрх, судас, хавдар, эрхтэн шилжүүлэх суулгах эмнэлэгтэй болох, 238 сумын эмнэлгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох зэрэг томоохон зорилт тавин ажиллаж байгааг хэлэв.

Хөл хориог цуцалж хэвийн горимд нь шилжүүлсэн энэ үед сонор сэрэмжээ бууруулахгүй байхыг чиглэл болгов

  • КОВИД-19-тэй холбогдуулан тогтоосон хориог цуцалж хэвийн горимд нь шилжүүлсэн энэ үед сонор сэрэмжээ бууруулахгүй байх
  • Шаардлагатай нөөцөө тооцож бэлэн байдлаа хангах
  • Иргэдэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа, зөвлөмжийг тасралтгүй хүргэж байх
  • Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох
  • Иргэн бүр эх орондоо оношлуулах, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, эмч, ажилтнуудаа бэлтгэх, давтан сургах чиглэлээр санаачилгатай ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтэй хүн бэлтгэхдээ ЭМЯ болон БШУЯ хамтран шийдвэрлэдэг байхтай холбоотой саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
  • Сувилагчдын тоог нэмэх
  • Эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах
  • Төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид анхаарах зэргийг чиглэл болголоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн яамны ажилтан, албан хаагчидтай уулзсаны дараа КОВИД-19 цар тахлын үед хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэж байгаа нэр бүхий гурван хүнд тус бүр таван сая төгрөг олгосон батламж гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.70.37.2] 2020/9/22
Өмнөх олон ЗГ, ЭМЯ зайн оношилгоо гэж маш их мөнгө үрсэн. Тэдгээр ажлуудын үр дүнг харах юмсан. Хийгээгүй хүмүүстэй нь хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ удаа олигтойхон шиг юм хийчихээсэй. Тоног төхөөрөмжиндөө биш тэр дээр ажиллах мэргэжилтүүдээ бэлдэхэд анхаараасай
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.154] 2020/9/22
Phaaayaya aimaar surtei tom ajil hiisen bn sh de! Bayar hurgeyeeeee!. Bi barag uillaa bayarlaad!
1 | 2 Хариулах
Энгийн [202.55.191.130] 2020/9/22
Ashguidee ashguidee yostoi saikhan medee bna. Ene haraa hynaltgui bgaa hubiin laboratoriudiig neg tsegtsend n oruulahnee. Negniihee hiisen shinjilgeeg uguisgej dahiad l hiilgedeg.
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.208] 2020/9/21
Сайхан мэдээ байна. Илүү ихийг хийгэрэй амжилт
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.87] 2020/9/21
Ym hiiheer hiilee gene oorsdoo hiisen ym bhgui bj hun ym hiiheer muulaad ajilgui baagiinuud. Haa haanaa hrgtei l ym hiisen bna daa. Oorsdoo ym hiideggui, hun muulahaas oor ajilgui humuusiig toolgui ajlaa sain hiitsgeegeerei. Amjilt.
3 | 4 Хариулах
Зочин [202.55.188.83] 2020/9/21
Heregtei l ym baina daa havdar sudlald hiivel bur iluu heregtei baihdaa
4 | 1 Хариулах
Зочин [192.82.72.191] 2020/9/21
Сайхан мэдээ байна . Улам их хичээгээрэй. Амжилт хүсье
2 | 1 Хариулах
Улсын мөнгө уйлахгүй юмда [202.126.90.4] 2020/9/21
1.8 сая доллар бараг 6 тэрбум төгрөг. 2 давхар дата төв бариад, хэдэн зуун мянган триагийн хардтай хэдэн сервер авч тавиад Монгол улсынхаа бүх эмнэлгүүдийн эхо рентген компьютер томографи мрай уудыг холбоод нэгтгэчих мөнгө. 5 хан эмнэлэг шүү. Ингэж гадныхны нүдэнд тэнэгээ гайхуулж суух гэж.
3 | 1 Хариулах
Зочин [46.105.112.124] 2020/9/21
Оном Наранбаатарын троллууд ажлаа хийгээд эхэлжээ. Энэ салбарт бугласан өт хорхой доо
2 | 1 Хариулах
Зочин [54.36.111.167] 2020/9/21
2 давхар дата төвийг ийм мөнгөөр барьчих энэ нөхрийг Дата төвийнхөн бүү шоол. Түүнд анхан шатны хичээл зааж өгөөгүй багш нарыг нь бүү шоол. Бурхан түүнийг өршөөг
1 | 1 Хариулах
Oreh [139.5.219.253] 2020/9/21
Эдгээр эмнэлгүүдэд нь хоорондоо дамжуулж төвлөрүүлэх хэмжээний зураг авах тоног төхөөрөмж байдаг билүү. Дандаа хувийн эмнэлгүүдрүү зураг авахуул гээд явуулдаг
7 | 1 Хариулах
Зочин [124.158.119.35] 2020/9/21
Наранбаатараа чи болио! Эрүүл мэндийн салбараас зүгээр зайлаад өг! хөгжлийн садаа! Элэг бүтэнээр хичээн төгрөг шаачаад болиоч
4 | 3 Хариулах
Зочин [202.21.113.238] 2020/9/21
tgeee l neg huuhen teversen hun. Corona moronatai ued ingediimuu
2 | 2 Хариулах
Зочин [203.91.115.53] 2020/9/21
Naad PACS iig chin songdo emneleg anh nevtruuleed 12 jil bolj baina. Intermed, grandmed zereg huviin emnelguud bugd nevtruulchihsen zuil
5 | 4 Хариулах
hm [202.126.90.92] 2020/9/21
Эргүү дагз минь наад мэдээгээ сайн үз. Төвлөрсөн гээд бгаа юм бишийн бишүү
3 | 5 Хариулах
Төрийн гэхэзэнгүй хөрөнгө [203.98.77.153] 2020/9/21
үзүүлж байгаа бичлэг шигээ, наадах чинь та нарын хөрсөнд буухгүй хоосон бодол байна. Төсвийн хөрөнгөөр үргүй наадаж яасан ханадаггүй улс вэ? Хэлэх ч үг алга даа
2 | 3 Хариулах
СЭРЖ ҮЗ САЙД НАР АА! [203.98.77.153] 2020/9/21
Ерөнхий сайд минь дээ, монголчууд чинь аль эрт хийчихсэн юмыг одоо болиоч дээ. Та намын санхүүжилт авчихаагүй бол энэ тэнэглэлээ боль дөө. Үндэсний датаа төв чинь багтаах боломжгүй шдээ. Эсхүл дахиад бөөн өр зээл тавьж ҮДТ-ийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэж мөнгө угаах юм уу? Айлаас эрэхээс авдраа уудал гэж үг бий. Хамар дор хажууханд чинь аль хэдийнэ наадхыг чинь хийчихсэн үндэсний компаниуд байна. Нэгтгэж зохион байгуулах ажил л эзэнгүй байна. СЭРЖ ҮЗ ЕРӨНХИЙ САЙД АА
0 | 4 Хариулах
Зочин [124.158.119.35] 2020/9/21
Наранбаатараа чи болио! Эрүүл мэндийн салбараас зүгээр зайлаад өг
5 | 0 Хариулах
Зочин [37.187.166.132] 2020/9/21
203.98.77.153 төмөр замын эмнэлэгээс бичсэн гэхээр тэндэхийнхэн бүүр шээс алдаж бгаан биз дээ. Улсад хэрэгтэй нэг юм хийгдэхээр л баахан троллууд ЕС рүү дайрцгаагаад л.
4 | 0 Хариулах
Төмөр [202.126.90.92] 2020/9/21
Ингэхэд энэ төмөр замын эмнэлэг гэж хаанаас яаж санхүүждэг яаж үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй мөнгө угаадаг газар бна аа
4 | 3 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/9/21
Нууц мэдээлэл шүүдээ. Нууцалж чадах байгаа?
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.92] 2020/9/21
Undesniihee data tuvd hadgalaj bj l hamgiin naidvartai hadgalah yum bish uu.
3 | 2 Хариулах