Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнолыг хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлахаа нотоллоо"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 2020 оны есдүгээр сарын 15-16-нд манай улсад айлчилж байна. 

Айчлалын хүрээнд талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон талаар тохиролцоонд хүрсэн тухай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн тэрбээр "Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон" хэмээн мэдэгдэв.