Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Сайд Ван И-гийн айлчлалын талаарх албан ёсны мэдээллийг маргааш Гадаад харилцааны яамнаас танилцуулна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2020.09.15-16-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байгаа билээ. 

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг холбогдох мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өчигдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Сайд нарын хэлэлцээрийн үеэр Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг бусад хамтын ажиллагааны бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцан тодорхой тохиролцоонд хүрч, зарим баримт бичигт гарын үсэг зурсан.

Айлчлалын талаарх албан ёсны мэдээллийг маргааш Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн хурлаар танилцуулна" гэв.