ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд хадгаламж руугаа “орж” байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөөгөөр иргэд хадгаламжиндаа гар дүрж эхэлснийг Банкны холбооноос танилцуулсан арилжааны банкуудын 2020 оны эхний улирлын тайлан харуулж байна. Эдийн засагч Г.Батзоригийн танилцуулснаар цар тахлын үеийн хагас жилийн хугацаанд иргэдийн хэрэглээний зээлийн багц 17%-аар буурчээ. Энэ хугацаанд 

  • автомашины импорт 33%
  • цахилгаан барааных 8% буурсан байна.

Өөрөөр хэлбэл, удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүн зээлээр авахаас илүүтэй богино хугацааны бараа авч, харзнасан, хүлээлтийн байдалтай байна. 

Иргэдийн зээл 2020 оны хоёрдугаар сараас буурсан бол байгууллагын зээл тавдугаар сараас багасаж эхэлжээ. Харин үүний цаана хадгаламж барьцаалсан зээлийн хэмжээ өссөн байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд зээл олголт жилийн 2%-аар, хоёрдугаар улиралд улам эрчимжин 11%-аар буурсан бол хадгаламж барьцаалсан зээл 3%-ийн өсөлттэй байжээ. Өөрөөр хэлбэл, иргэд хадгаламж руугаа орж эхэлсэн байна. 

Энэ нөлөөгөөр хадгаламжийн хүү түүхэн доод хэмжээндээ буюу жилийн жигнэсэн дундаж хүү 11% болжээ. 

Бас нэг онцлох үзүүлэлт нь валютын хадгаламжийн хэмжээ бараг 10% өсжээ. Хэдийгээр Монголбанк долларжилтыг сааруулах арга хэмжээ авч байгаа ч өнгөрсөн онд Монгол Улс Саарал жагсаалтад орсноос хойш төгрөгийн эсрэг чангарч эхэлсэн ам.долларын ханш коронавирусийн халдвартай холбоотой улам эрчээ авч, өнөөдөр валютын хадгаламж нийт хадгаламжийн 29%-д хүрч өссөн байна. Ийнхүү ам.долларын жилийн өсөлт 50% болж, 4.3 их наяд төгрөгтэй тэнцэж байна.  

Ийнхүү оны эхний хагас жилийн байдлаар арилжааны банкуудын нийт актив өнгөрсөн оныхтой харьцуулахад 1%-аар буурч, 34.3 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ий 95%-тай тэнцжээ. 

Энэ байдалд нөлөөлсөн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг өмнөх онтой харьцуулан дараах зургаас харж болно. 

 
Эх сурвалж: Монголбанк

Гэхдээ 2020-2021 онд хүлээлт арай өөдрөг байгааг эдийн засагч Г.Батзориг онцолсон. Тухайлбал, экспорт сэргэж, эдийн засгийн уналт саарч байгаагаас гадна Монголбанкны бодлогын хүүний нөлөөгөөр банкуудын зээл олголт оны төгсгөлд өсөж, зээлийн жилийн өсөлт 1-2 орчим хувьд хүрнэ хэмээн үзэж байна. Түүнээс гадна зээлийн өсөлтийн голлох хувийг байгууллагын төгрөгийн зээл бүрдүүлнэ гэж үзжээ. 

Мөн хүлээлтэд суурилсан долларын хадгаламжийн огцом өсөлт оны төгсгөлд 27 хувиар саарна гэсэн төлөв байгаа аж. Энэ нь банкуудад хэрэгжүүлж буй Монголбанкны долларжилтын эсрэг бодлого, түүнчлэн макро эдийн засгийн суурь нөхцөлөөр валютын хүлээгдэж буй томоохон гарах урсгал байхгүйтэй холбон тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
iRGEN [66.181.167.74] 2020/9/9
Zasgiin gazar ikh hural zeel avah ermelzliig nemegduulmeergui baina aa. Hadgalamj hurimtluulah husliig nemegduulmeer baina. Tegj baij irged chineeleg bolno. Odoo hariutslagagui baidliig demjmeergui baina. Yaraltai avch heregjuuleh arga hemjeend togrogiin hadgalamjiin daatgagdah hyazgaariig nemmeer baina. Mon valyutiin orlogiig nemegduulmeer baina. Exportiig demjsen alhamuudiig hiij ehleh heregtei.
0 | 0 Хариулах
зочин [103.26.193.158] 2020/9/9
Тоо ч баримжаатай байх. Гэхдээ тоог юутай уяж тайлбарлах гэдэг бол угаас дурын асуудал байдаг юм бна лээ. Халгаламж хүүгүй болно гээд яриа гарснаас үүдээд хадгаламж доллар болох нь мэдээжийн зүйл болчихлоо. Үүнээс юу юу үүдэхийг мэдээж дээрх хүмүүс сайн мэдэж л байгаа. Гэхдээ иргэдийг хамгаалах юм хийхгүй л боловуу. Энэ л манай гол асуудал болчихоод удаж байна
0 | 0 Хариулах
ждү [64.119.22.40] 2020/9/9
ман
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.5] 2020/9/9
Ажилтай байх л сайхан юм даа.Хүмүүс ямар их ууртай болсон бнаа.
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.130] 2020/9/9
Hadgalamjruugaa orood duusch baihad haha
1 | 0 Хариулах
Zochin [202.126.90.101] 2020/9/9
Bair avch chadahgui bol hohi ni
0 | 2 Хариулах
Zochin [46.224.12.191] 2020/9/8
Niitiim bugs ergeh zaigui bair uhaantai yumnuud ni denduu unetei gadaadaas sanhuujuuldeg hed ni korona garaad ajil muutai bhad unee buulgaach barilgiin kompaniud
6 | 2 Хариулах
Lol [66.181.161.80] 2020/9/8
Битгий худлаа хуц
0 | 0 Хариулах
Болормаа [185.220.102.254] 2020/9/8
Ухн. Хүүк сайдын "Хадгаламж" банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1 тэрбум 400 сая төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил. Энэ хүн төрд 30 жил ажиллахдаа сар бүр 5,5 сая.төгрөгийн орлоготой байж л 2 тэрбумын хадгаламжтай болно ард түмэн....
6 | 1 Хариулах
Зочин [202.131.235.6] 2020/9/9
tterneesch ilvv bh
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.220] 2020/9/8
Засгийн газар бас нөхцөл байдалдаа тааруулаад хамгийн бага хохиролтой шийдвэр гаргаж чадаагүй муу ажилласан. Муу ажилласан хүн нь дахин 9 болсонд харамсмаар.
7 | 0 Хариулах
123 [203.217.139.242] 2020/9/8
Авч байгаа цалин нь нүдэн дээр цаас болоод байхаар $ болголгүй яахав дээ
12 | 0 Хариулах
Зочин [124.158.79.14] 2020/9/8
Долларын хадгаламж ДААТГАЛГҮЙ болсон юм байна. Тэгвэл бай с гээд л Банк дампуурдаг манай улсад Бэлэн доллар гэртээ хураасан нь ашигтай болжээ(Төгрөг угаасаа ашиггүй тул). Иргэд $ хадгаламжаа татаад эхэлбэл Банкны нөөц буурч зээлийн эх үүсвэр багасна. Одоо арай хийн Зээл авч байгаа иргэдэд Цаашид зээл улам л хүндхэн болох нь дээ... (Дараагийн бэрхшээлийн цикл эхэлнэ)
12 | 0 Хариулах
Зочин [202.179.21.220] 2020/9/8
Төгрөг 20 сая хүртэл даатгалтай. Бусад улсын мөнгөн хадгаламж даатгалгүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.67] 2020/9/9
Busad ulsiih 250,000 dollar esvel 100,000 euro hurtel daatgaltai bdg
0 | 0 Хариулах
Зочин [124.158.88.8] 2020/9/9
daatgalgui bolson murtuu daatgaliin huraamjiig n avna gej bn le, shuud luivar
0 | 0 Хариулах
Зочин [124.158.79.14] 2020/9/8
Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй нөхцөлд байхад Татвараас ойр ойрхон Ноднингийн татвараа нэхэн нэхэн дарамталсаар байна. Цалиндаа тавиад дууссан гэж хэлээд нэмэр алга. Хил хаасан шүүдээ/Аялал жуулчлалын компани/
10 | 0 Хариулах
Зочин [202.126.88.162] 2020/9/8
Хөдөөнийхнөөс авах зүйл бий. Тэд өнгө, мөнгөнд шунадаггүй. Байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Ямар ч өр зээлгүй. Цаанаасаа биеэ даасан. Энэ бол маш том хүч. Нэг л мэдэхэд салам баяжчихсан байдаг. Хажууд нь хотын залуу хөөрхийлөлтэй.
7 | 8 Хариулах
өр [202.21.109.137] 2020/9/8
өргүй бол баян, яагаад гэвэл олсон орлого чинь өрөнд явахгүй. лизинг мизинг балай юмаа боль.
1 | 0 Хариулах
Зочин [172.58.203.48] 2020/9/8
Малчид татвар төлдөггүй биз дээ, бас энд тэндээс төслийн мөнгө авчихна ноос ноолуур махаа зараад хөөрхөн мөнгөтэй болчихно
1 | 0 Хариулах
Zochin [202.126.90.101] 2020/9/9
hedeenii teneguud huvi lizing shataa hudalaa yu bhgui hooson banknii kart
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.158] 2020/9/9
Хөдөө малчид бор зүрхээрээ болоод удсаан Хэдэн малаасаа зуурахаас өөр юу ч орлого байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [5.8.24.231] 2020/9/8
Тоосго блокоор барьчихсан хогын орон сууцанд зээл тавьж ордог гэхээр ямар арчаагүй залхуу хүмүүс гэдэг нь харагдаад байгаа юм. Нэг муу нийтийн орон сууц шүү дээ. Олуулаа чихсэлдээдл.
6 | 3 Хариулах
Зочин [202.179.21.220] 2020/9/8
Нийтийн ОС-д амьдрах нь ч яах вэ ! Гэхдээ барилгын чанар үнэхээр муу шүү. Өндөр барилгынх ч хаусынх ч чанартаа таараагүй үнэтэй !
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.51] 2020/9/9
Chamcshig hashaandaa banhar tsarailaad nurj unah dohson gertee arhidaad hirendee barigdaj suugaas hamaagyi deer adgiin [хориотой үг] mini
0 | 0 Хариулах
Irgen [66.181.167.74] 2020/9/8
Hadgalamj neej chadahgui baij l iphone x ene ter avahaa bolichih l doo.
19 | 2 Хариулах
Зочин [202.179.21.220] 2020/9/8
Хэрэглээгээ онц шаардлагагүй бол танаад хадгалах хэрэгтэй. Мөн ядуу оронд амьдадаг тул төгрөгийн ханш инфляц олон юмаа бодолцож байх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2020/9/8
yag zov
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.41] 2020/9/8
Хадгалах гэхээр засгийн газар хадгалахын эсрэг ажиллаад байх юм.
3 | 0 Хариулах
vher mongol [64.119.24.45] 2020/11/19
Hadgalah gher zasgn gazar ygd bnaa?? hahahaha ystoi erguutsen mulguugiin uher mongol gdg n chi bh!
0 | 0 Хариулах
Зочин [108.62.49.131] 2020/9/8
Duud duus uher mongolchuud
3 | 2 Хариулах
Зочин [59.153.115.33] 2020/9/8
Ard irged banknii undur huund tuildaj bna daa. Ipotek, tsalin, tetgeveriin zeelgui hun barag bhgui dee...
5 | 6 Хариулах
Зочин [124.158.120.114] 2020/9/8
Өөрсдийг чинь хүчээр авхуулаагүй байх шүү
12 | 7 Хариулах
Зочин [202.70.37.2] 2020/9/8
Дэлхийд бхгүй банкны өндөр хүүг ярьж бна. Зээлийг хүчээр авах үгүйн тухай биш
5 | 2 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/9/8
Авахгүй бол яаж амьдрах вэ? Цалин хангалттай бол авах ч үгүй
4 | 1 Хариулах
Зочин [103.10.21.47] 2020/9/8
Ипотек хичнээн бага хүүтэй байсан ч эргээд банкинд төлөхдөө 3 дахин их мөнгө төлдөг. Нэг бол тэгэг, нэг бол ирээдүйд маш баян болох хүн л ийм зээл авна. Түүний оронд урьдчилгаа мөнгөөрөө гоё эрүүл газар аваад хаус бариад амьдрах боломжтой шдээ.
5 | 0 Хариулах
Зочин [64.119.25.70] 2020/9/8
Хүчээр авхуулцан юм шиг балайрдаг бншдээ
5 | 5 Хариулах