Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.31/

https://www.facebook.com/iKonNews/videos/2713243415661239/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн гурван хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдлээ. Энэ нь дэлхий даяар коронавирусийн тархалт буурахгүй байгааг харуулж байна. 

Зарим орнуудад коронавирусийн халдвар буурах хандлага ажиглагдаж байгаа ч  эргээд коронавирусийгн хяналтдаа аваад байсан Европ, Азийн нэлээд оронд өвчлөл дахин сэргэх хандлагатай байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 265 мянган хүн халдвар авч, 5,000 гаруй хүн эндсэн байна. 

24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 4,980 хүн өвчилж 60 хүн эндсэн байна. 

Харин БНХАУ-д 32 тохиолдод шинээр бүртгэгдсэний 17 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол гэж үзсэн байна.

Япон улсад 24 цагийн хугацаанд 600 хүн шинээр халдвар авч, 14 хүн эндсэн байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд Япон улсад өвчлөл, эндэгдэл тасралтгүй нэмэгдэж байна. 

БНСУ-д 248 хүн шинээр халдвар авсны 10 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол гэж үзсэн байна. Тус улсад сүүлийн хоёр долоо хоногт шинээр бүртгэгдсэн халдварын 20 гаруй хувьд нь хавьтлын судалгаа хийх боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс иргэдийн сайн дураараа шинжилгээ хийлгэхийг зөвлөж байгаа юм байна. 

Ковид 19-ийн талаар БНХАУ-ын судлаачид Ковид 19-ийн эсрэг авч байгаа хариу арга хэмжээний дүрэм журмыг хүн бүр дагаж мөрдөх ёстой гэж үзэж байгаа. Олон хүн цуглуулсан арга хэмжээ Ковид 19-ийн нөхцөл байдлыг улам дордуулна гэдгийг өнгөрсөн найман сарын үйл явц харуулж байгаа.  

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд сүүлийн 14 хоногт дор бүрнээ бэлтгэл хангасан өдрүүд өнгөрлөө. Орон бүр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг авч байна. Нийтлэгээр анги дүүргэлтийг багасгах, амны хаалт зүүлгэх, гар угаах орчин бүрдүүлэх зэрэг эрүүл ахуйн арга хэмжээнээс гадна хүүхдийг зөв ханиаж, найтахад сургах, алсын зайнаас мэндэлж сургах, нийтийн тээврийн хэрэгслээр сургуульдаа очихгүй байх гэсэн зөвлөмжүүдийг өгч хэрэгжүүлж эхэлж байна. 

Мөн нэг анхаарах зүйл нь Ковид 19-тэй холбоотойгоор хүүхдэд сэтгэл зүйн ачаалал, дарамт өгөхгүйгээр энэ хичээлийн жилийг дуусгах арга хэмжээ авах шаардлагатай байна. 

Манай улсын хувьд тусгаарлах ажиглалтад 301 хүн шинээр орж,  328 тусгаарлалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн, одоогоор 3,429 хүн тусгаарлах ажиглалтад байна. Эдгээрт 32 их эмч, 95 дадлагжигч эмч, 97 төрийн албан хаагч үйлчилж байна. 

Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 61 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. 



Ээлжит мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Тусгаарлах байрны хүрэлцээ хэр байгаа вэ?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Гадаад улсад байгаа иргэдээ татах авах ажил улам нэмэгдэж байгаа. Тэдгээр иргэдийн татах авчрах, авчирсан иргэдээ тусгаарлах ажлын Улсын Онцгой Комиссын Шуурхай штаб хариуцан ажиллаж байгаа. 

-Ковидтой холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүд төсөвгүй гээд ариутгал хийж чадахгүй байгаа гэдэг мэдээлэл байна?

БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан: -Хичээл эхлэх гэж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн ариутгалын орон нутгийн нөөц хөрөнгө, тухайн байгууллагын нөөц хөрөнгөөс хийж дуусгасан. Цаашид ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх чиглэлд ажиллана. 

-Хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгүүдэд ямар зөвлөмж, чиглэл өгсөн бэ?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: -Хичээлийн шинэ жилтэй холбоотой зөвлөмжийг ЭМЯ-наас наймдугаар сараас эхлэн зөвлөмж өгч байгаа. ЭМЯ, БШУЯ-тай хамтран эцэг эх, сурагчдад зориулсан цуврал зөвлөмж гарган хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа. Манайхаас гаргасан бүх зөвлөмж ЭМЯ-ны вэб сайтад байгаа. БСШЯ-ны сайтад ч мөн бий. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.