Богд банк нь харилцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан зах зээлийн эрэлтэд нийцсэн төлбөр тооцоог түргэн шуурхай, үр ашигтай гүйцэтгэх бэлэн бус орчин үеийн дэвшилтэт шинэ хэрэгслүүдийг тогтмол үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд саяхан нэвтрээд буй төлбөр тооцооны хамгийн хялбар, шинэлэг технологи болох Qpay цахим хэтэвчинд BOGD MOBILE аппликейшнаар дамжуулан ашиглах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Иймд харилцагч та бүхэн өөрийн цахим хаягаар нэвтрэн, өөрийн хэрэглэдэг картаа цахим хэтэвчинд холбож, шимтгэлгүй гүйлгээ хийгээрэй. Та цахим хэтэвч ашигласнаар бэлэн мөнгө болон банкны картаа алга болгож, гээгдүүлэх эрсдэлгүйгээс гадна нууцлалын өндөр түвшинд гүйлгээ хийх боломжтой юм.
Мөн харилцагч та BOGD MOBILE аппликейшныг ашиглан банкны бүх төрлийн үйлчилгээг орон зай цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай авах боломжтой. Тухайлбал:
Бид харилцагч та бүхний цаг хугацааг хэмнэсэн хялбар, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг цаг ямагт үзүүлэхээр хичээнгүйлэн ажиллах болно.
- Bogd Mobile аппликейшн ашиглан Qpay цахим хэтэвчинд карт холбох зааварыг энд дарж үзнэ үү.
- Bogd Mobile аппликейшн татах линк https://play.google.com/store/apps/details?id=com.bogdbank.ebank.v2
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн өөрт ойр Богд банкны салбар, www.bogdbank.com цахим хуудас болон мэдээллийн төвийн 7577-1199 дугаар холбогдон авах боломжтой.
БОГД БАНК – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!