Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

УОК маргааш хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах эсэхийг шийднэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой Комисс /УОК/ маргааш буюу 2020 оны 8 дугаар сарын 25-нд хуралдахаар товложээ.

Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сунгах тухай хэлэлцэх юм байна. Тус комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталгаажуулдаг журамтай.

Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг 2020 оны наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан юм.

Дэлхий нийтэд тархсан коронавирусийн цар тахлын улмаас Монгол Улс олон улсын зорчигч тээврийн орох, гарах хөдөлгөөнийг хаагаад 6 сар гаруй болж байна. 

Харин УОК-оос гаргасан саналын дагуу Засгийн газраас хичээл, сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан билээ.