Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Номин Холдинг ХХК-иас хариу мэдэгдэл гаргажээ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2020 оны 8 сарын 20
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

2020 оны 8 сарын 18-ний  өдөр Эрэл ХХК-ийн хамт олноос олон нийтэд цацсан нийтлэлд Номин Холдинг ХХК-ийн зүгээс хариу мэдэгдэл гаргаж байр сууриа илэрхийлжээ.
Энэхүү мэдэгдэлд:
МЭДЭГДЭЛ
"2020 оны 8 сарын 18-ны өдрийн Өнөөдөр сонинд “Эрэл” ХХК-ийн хамт олон гэсэн МЭДЭГДЭЛ нийтлэгджээ. “Номин Холдинг” ХХК“ нь Эрэл” ХХК тай ямарваа нэгэн бизнесийн харилцаа байхгүй болно.
Дээрх мэдэгдлийн агуулга нь “Номин Холдинг” ХХК болон Шүүх байгууллагыг харлуулан буруутгах, шүүх ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийж, улмаар мөнгө угаасан болон залилан мэхэлсэн үйлдэлдээ уучлалт гуйж, учирсан хохирлыг төлөх тухайд нэг ч үг дурдсангүй.  
Эсрэгээр манай компани болон хувь хүний нэр хүндийг гутааж, өөрсдийн буруутай үйлдлийг зөвтгөн, уг гэм буруугаа бусдад тохох гэсэн башир арга хэрэглэж, олон нийтэд нийтэлж, төөрөгдөл үүсгэхийг илтэд чармайжээ.
ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын шүүгдэгч нь иргэн Б.Эрдэнэбат, түүний эхнэр “Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нар байсан ба 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бусдыг залилсан болон мөнгө угаах гэмт хэрэгт буруутайг тогтоож, Б.Эрдэнэбатад хуулийн дагуу 7 жилийн хорих ял оногдуулсан.
Иймд, Номин Холдинг өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгаалж, нэр бүхий хүмүүсээс үйлдсэн бусдын ажил хэргийн нэр хүндийг гутаахад чиглэгдсэн хууль бус үйлдэл гаргасан, захиалан зохион байгуулсан буруутай этгээдүүдийн цаашдын үйлдлийг таслан зогсоох, хариуцлага тооцуулахаар холбогдох төрийн байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна.

НОМИН ХОЛДИНГ ХХК
2020.08.20" гэжээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.