Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Баталгаажсан хүнс, Эрүүл Сонголт” өдөрлөг зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 18
Сурталчилгаа

Эм Жей Партнерс ХХК  нь Sunrice брэндийн япон цагаан будааг зах зээлд нэвтрүүлээд 7  жил болж байгаа билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хэрэглэгчийн өдөрлөгийн хүрээнд энэ жил 8 сарын 20- 8 сарын 26-ны хооронд “Баталгаажсан Хүнс Эрүүл Сонголт” цахим өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Цахим өдөрлөгийн хүрээнд хэрэглэгчиддээ эрүүл хооллолтын мэргэжилтэн, туршлагатай хоол зүйчийн зөвлөгөө, амтат чинжүүтэй хуурганы жор мөн том, том бэлэгтэй уралдааныг зарлах гэж байна.

Sunrice брэндийн бор будаа нь биеийн жиндээ анхаардаг, эрүүл мэнд, хоол хүнсний дэглэм барьдаг хүмүүст илүү тохиромжтой. Цагаан будаатай харьцуулахад хүнсний ислэг чанар 9 дахин их агуулагддаг ба хүнсний ислэг чанар нь өтгөн хаталтыг багасгаж, биеийн илүүдэл холестерин, саахар, хорт хавдар үүсгэгч зэрэг хор аюулыг гадагшлуулах замаар чихрийн шижин өвчин, хорт хавдар, судасны хатуурал, тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг амьдралын хэв маяг, зуршлаас үүсдэг олон өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Бор будаа нь хальсандаа будааны шим тэжээл, амин дэмийг агуулж бас цагаан будаагаа хамгаалж байдаг. Тиймдээ ч бор будааны хивэг буюу гадаргыг хальсалж цагаан будаа болгон цайруулсан өдрөөс эхлэн цагаан будааны хадгалах хугацааг тооцож эхэлдэг. Хэрэглэгч та бүхэн Сансарын Emart, Хан-уулын Emart , 19-р хорооллын Номин, Их дэлгүүрийн Номин-ийн салбарууд дахь Будаа цайруулах төхөөрөмжөөс бор будаагаа цайруулан авахдаа 18-20%-ийн хөнгөлөлттэй худалдан аваарай.

Та бүхэн өдөрлөгт өргөнөөр оролцоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.