Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ долоо хоногт сурагчдын хичээлийн хуваарь тодорхой болно

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 өвөлжилтийн бэлтгэх хангах тухай захирамжийн хэрэгжилтийн асуудлаар хуралдаж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/998834430553956

"ЕБС-ийн хичээлийн хуваарийг энэ долоо хоногт гаргана"

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн онд хүүхдийн 40 автобус явуулсан. Тухайн автобусаар өдөрт 3,000 орчим хүүхэд зорчиж байгаа гэсэн тооцоолол гарсан.

Харин энэ жилийн хувьд, есдүгээр сарын 1-тэй зэрэгцэж хэрэгжүүлж чадахгүй. Энэ долоо хоногт ЕБС-ийн хичээлийн хуваарь гаргах ажил эхэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт аль анги хэдэн цагт ороод, хэдэн цагт тарах нь тодорхой болно. Үүний дараа сургуулийн автобусыг хэрхэн явуулах нь мөн тодорхой болох юм.

Сургуулийн автобусыг наймдугаар сарын 17-28-ны өдрийн хооронд тээврийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Танхимын хичээл есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Нэг ангид 20-оос дээшгүй хүүхэд  танхимаар хичээллэнэ” хэмээн танилцуулав.

"9 сарын 1-н гэхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмэгтэйчүүдийн тасаг нүүж орох боломжтой"

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар “Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар таван байгууллагад завсар хийгдэж буй. Засварын ажлууд есдүгээр сарын 15-н гэхэд дуусаж, үйл ажиллагаа хэвийн горимд шилжинэ.

Мөн энэ жил нийслэлийн эрүүл мэндийн салбарт шинэ объектууд ашиглалтад орно.

Үүнээс дурьдвал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн жишиг эмнэлэгийн барилга энэ жил ашиглалтад орно. Барилгын ажил 96 хувьтай байгаа бөгөөд одоо зөвхөн гадаадын мэргэжилтнүүд ирж угсрах шаардлагатай ажил дутуу үлдсэн.

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил 100 хувь дууссан.

Есдүгээр сарын 1-н гэхэд тус төвийн эмэгтэйчүүдийн төрөх тасаг нүүж орох боломжтой. Гэхдээ зарим тоног төхөөрөмжийн хангалт хараахан хийгдээгүй байгаа” хэмээн товч танилцууллаа.

Мөн цар тахлын үеийн халдвар хамгаалал суларч байна. Тиймээс хяналтын асуудал дээр тодорхой албаныхан сайжруулах шаардлагатай.

Сарын хугацаанд нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдэв.