Явган зорчигчийг мөргөж амийг нь хохироогоод зугтсан хэрэг гарлаа.
Тодруулбал, өнөөдөр буюу 2020.08.12-ны өдрийн 04:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч, 25 настай эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явжээ.
Уг жолоочийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.
Гэрэл зургийг ТЦА
Эх сурвалж: ТЦА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!