Бүх нийтийн биеийн тамир, спортын асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцдаг байсан.
Тэгвэл шинэ Засгийн газрын бүтцээр тус яамнаас соёлын асуудлыг салгаж Соёлын яамыг байгуулсан. Үүний дараагаар боловсролын яам боловсрол, шинжлэх ухааны асуудлаа хариуцахаар болоод байсан нь спортын асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй болоод байсан юм.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хороо байгуулах асуудлыг шийдсэн байна. Ингэснээр биеийн тамир, спортын асуудлыг боловсролын яамнаас салгаж агентлагийн статустай, Ерөнхий сайдын шууд эрхлэх асуудал дотор багтаан байгуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!