Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Хичээл эхлэх үеэр орон нутгаас хот руу тарваганы мах, түүхий эд эрхтэнг зөөвөрлөж оруулж ирэх нь нэмэгддэг "

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЗӨСҮТ-ийн харуи арга хэмжээний баг долдугаар сард 26 удаагийн дуудлаганд үйлчилж, тусгай үүргийн 19 нислэгээр ирсэн 3,834 иргэнд үйлчилж, нийт 85 тонн ачаа тээшинд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Энэ талаар тус төвийн захирал Н.Цогбадрах дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ариутгал халдваргүйжүүлэлт хийж, шинэ коронавирусийн халдвар дотоодод алдагдахаас сэргийлэн ажиллаа. Мөн 7028-4393 утас болон олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хандсан сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн.

"Өчигдөр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 86 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан"

ЗӨСҮТ-ийн вируслогийн лаборатори 4,727 хүний сорьцод шинжилгээ хийсэн байна. Үүнээс 452 шинжилгээг явуулын лабораторид хийсэн бөгөөд өчигдөр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 86 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд маш их өөрчлөлт авчирж, эрүүл мэнд эдийн засаг хоёр салшгүй холбоотойг ойлгууллаа. Мөн ард иргэдийн оролцоон дээр тулгуурлан халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах нь хамгийн үр дүнтэйг харуулж байгаа.

Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Энэ үед зөвхөн байр сав, нэг удаагийн ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд зогсохгүй гарын ариун цэврийг сахих, амны хаалт зүүх дадлыг бий болгох, үүнд сургууль болон эцэг эхийн оролцоо, хариуцлага нэн чухал юм.

"Долдугаар сар тарваган тахлын эрсдэл өндөртэй сар байлаа"

Долдугаар сар тарваган тахлын эрсдэл өндөртэй сар байлаа. 11 удаагийн сэжигтэй тохиолдол гарч гурван тохиолдол нь батлагдсан. Он гарсаар 74 удаагийн тохиолдлоор 164 тарваганы мах, түүхий эд эрхтэнг хот суурин газар руу оруулах гэж байгааг илрүүлсэн.

Хичээл эхлэх үеэр орон нутгаас хот руу ирж байгаа оюутан сурагчид, тэдний ар гэрийнхэн тарваганы мах, түүхий эд эрхтэнг хот руу зөөвөрлөж оруулж ирэх тохиолдол нэмэгддэг.

Нэг хүний хариуцлагагүй үйлдэл улс оронд ямар хэмжээний хохирол, эрсдэл дагуулж болохыг олон оронд коронавируст халдвар тархсан жишээнээс харж болохоор байгаа энэ үед хариуцлагатай байцгаая" хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/989216801542511/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.