Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

С витамины ашиг тус, хүнсээр дамжуулж нөхөх боломжууд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Намар хичээл сургууль орох нь тодорхой болсон тул  коронавирусээс сэргийлэхтэй холбоотой хүмүүс ялангуяа бага насны хүүхдүүд дархлаагаа дэмжиж амин дэмээ нөхөх шаардлага ихээр тулгамдаж байна. Энэ цаг үед дархлаагаа дэмжихийн тулд ямар хоол хүнс хэрэглэх, ямар аргаар эрсдлээс хамгаалах талаар хүмүүс  төдийлөн сайн мэдэхгүй байна.  Жишээлбэл, эмийн сангаас C витаминыг маш ихээр нь худалдан авч хэрэглэх гэх мэтээр ажиглагдсан тул C витамин чухам ямар үйлчилгээтэй, ямар ач тустай талаар бид Дугархүү эмчтэй ярилцлаа.


Бараг л бүх эмч нар ямар ч өвчний үед С витамин зөвлөдөг. Энэ ямар учиртай юм бол?

Маш зөв асуулт байна. Ихэнх эмч нар үрэвсэлт өвчин болон ханиад томуу, дархлаа сулрах тохиолдолд С витаминыг зөвлөж байгаа.  Учир нь С витамины гол үйлдлийн механизм нь өөрөө дархлааны эсийн гадаргуу бүрхүүлийг хуяглаж, хатуу байдалруу шилжүүлж дархлааны эс нь  хир баргийн вирус бактерид ялгагдахгүй байх боломжийг олгодог. Харин С витамин дутагдаад ирвэл дархлааны эсийн гадаргууны бүрхүүл хэврэг болж, вирус бактерийн эсрэг төдийлөн сайн тэмцэж чадахгүй учраас үрэвсэлт өвчин нь хүндрэх эрсдэлтэй байдаг. Ийм учраас эмч нар тухайн хүний үндсэн дархлааг дэмжих зорилгоор С витаминыг зөвлөдөг юм. Нөгөөтэйгүүр С витаминыг өргөн хэрэглэвэл төрөл бүрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой тул С витаминаар баялаг хоол хүнс нь  дархлааны хамгаалалт болдог юм.

С витаминыг антиоксидант өндөр гэж ярьдаг. Хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Ер нь бол C витаминыг антиоксидантын хаан ч гэж ярьдаг. Сүүлийн үед энэ антиоксидант гэдэг бодисыг үндсэндээ дэлхий нийтээрээ буюу манай ард түмэн болон бусад үндэстнүүд маш их өргөнөөр хэрэглэдэг болсон. Тэдгээрийн найрлагын ихэнх хувийг 100% гэж үзвэл 60-аас дээш хувь нь C витаминд агуулагдаад байна. Сүүлийн үед хавдар өвчний эмчилгээнд хүртэл C витаминыг судсаар тарих эмчилгээ Америк улсад нэвтрээд эхэлсэн. Тэгэхээр антиоксидантын үйлчлэл нь тухайн хүний бие махбодид байгаа хэдэн триллион эсүүдийг үхүүлэхгүй байх, хөгшрүүлэхгүй байх үндсэн үүргийг гүйцэтгэдэг..

C витамины хэрэглээ таны бие махбодод хангалттай хэмжээтэй байснаар та нэгдүгээрт хөгшрөхгүй байх боломжтой. Хоёрдугаарт хавдар тусахгүй байх боломжтой, гуравдугаарт бүх төрлийн эд эсүүдийг хамгаалснаас үүдэн тухайн хүн залуугаараа хамгаалагдаж үлдэх гайхалтай боломжийг олгож байдаг. Тийм ч учраас өнөөдөр хавдар болон бусад бүх залуужуулах  бүтээгдэхүүнүүд дээр С витамин орсон байдаг. Хэрэв та бүхэн хавдар болон хөгширөхөөс сэргийлэхийн тулд юуг хэрэглэх вэ? гэж бодож байгаа бол ямар нэгэн эргэлзээгүйгээр C витаминыг хэрэглэж байх ёстой гэж зөвлөе. Хүмүүс зөвхөн ханиад хүрсэн үедээ аваад уучихдаг, тэгээд л  больдог зүйл  биш юм. Өдөр бүр заавал авах ёстой чухал нэмэгдэл  гэдгийг уншигч та бүхэнд хэлмээр байна.

Таны хувьд C витаминыг юунаас нөхөж авдаг вэ?

Хүн болгонд өөр өөрсдийн гэсэн C витаминаа амьдралын хэв маяг, хоол хүнс болон нэмэлт тэжээлээр авч байгаа. Миний хувьд бол C витаминаар баяжуулсан тараг, хүнсний бүтээгдэхүүн сонгохыг илүүд үздэг. Яагаад гэвэл тараганд C витамины агууламжийг нэмж, баяжуулсанаар 2 төрлийн сонгомол үйлчилгээ үзүүлдэг юм. Тараганд агуулагдаж байгаа C витамин нь тухайн тараганд агуулагдаж байгаа кальцитай уялдаа холбоотой байдаг. Энэ утгаараа кальци хүний бие махбодид орж ирээд нарийн гэдэсний ханаар шимэгдэхэд нэгдүгээрт C витамин тусалдаг. Хоёрдугаарт кальци ясанд очсоноор  шинэ яс үүсгэхэд C витамин мөн нөлөөлдөг. Учир нь C витамин нь коллагений нийлэгжилтэнд оролцдог. Энэ утгаараа яс бол  коллаген, кальци гээд олон эрдэс, миниралуудын хослол байдаг учраас давхар яс шинээр үүсэлтэнд нөлөөлж байдаг гэсэн үг. Тэгэхээр миний өмнө нь ярьсан бусад нөлөөллүүдийг ч гэсэн авчихдаг. Миний хувьд тараганд C витаминаар баяжуулсан хүнснээс С витаминаа нөхөж авдаг.

Та бидэнд өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээсээ хуваалцаач?                                                          

Манай Монголын хувьд миний хэлсэн C витамин өндөр найрлагатай, өдөр болгон уухад тохиромжтой бүтээгдэхүүн тун ховор байдаг. Сүүлийн үед өргөн ууж хэрэглэж байгаа “Bio Баланс” тараг байгаа. Энэ тараг нь  өөрөө маш бага хэмжээний тослогтой, шингэхэн, дээрээс нь C витамин маш өндөр тунтай байгаа нь их анхаарал татаж байгаа. Сонирхолтой мэдээлэл дуулгахад “Bio Баланс” таргийг уухад өдөрт авах C витамины 62%-г нэг савалгаанаас уух боломжтой гэдэг нь гайхалтай байгаа юм. Bio Баланс-н хувьд 62%-н C витаминтайгаас гадна давхар В витаминтай, фолийн хүчил гээд чухал нэгдлүүд дотор нь оруулаад баяжуулчихсан учраас  нэг сумаар олон туулай буудна гэдэг шиг заавал бид л гаднаас C витамин худалдаж авалгүйгээр хүнсээрээ дамжуулаад авч болох юм. Дээрээс нь энэ тараг нь шингэхэн буюу өтгөн биш учраас уухад харьцангуй амар санагдсан.

 

 

Та бүхэндээ өдөрт авах амин дэмүүдээ нэмэлт бүтээгдэхүүнээс бус өдөр тутмын хоол хүнсээрээ дамжуулан авч байхыг зөвлөж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.