Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сансар сүлжээ дэлгүүр наадмын хөтөлбөрийн супер азтан тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Toyota Prius-30 автомашины супер шагнал бүхий “Салхинд гарахдаа Сансараас” сугалаат хөтөлбөрийн супер азтан өчигдөр тодорлоо. Сансар сүлжээ дэлгүүрээс 07 сарын 06-наас 07 сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулсан тус хөтөлбөрийн супер азтанг Sansar supermarket chain фейсбүүк хуудсаар 08 сарын 02-ны өдөр шууд дамжуулан шалгаруулж, Насанбатын Оюунгэрэл нэртэй хэрэглэгч шалгарч, супер шагналаа 08 сарын 03-ны өдөр гардан авсан юм.

Супер азтан Сансар сүлжээ дэлгүүрийн Содон хороолол дахь салбараар үйлчлүүлсэн бөгөөд азтан болсныг мэдсэн даруйдаа Сансарын байнгын үйлчлүүлэгч гэдгээ хэлж байлаа. 100,000 төгрөгнөөс дээш худалдан авалт тутамд нэг сугалаа дагалдсан бөгөөд Сансар сүлжээ дэлгүүрийн нийт салбараас цугларсан сугалаан дундаас азтан болсондоо маш их баяртай байгаагаа дурдаад, 5 охинтой сүүн цагаан автомашин хожсондоо билэгшээж байна гэсэн юм.

Сансар сүлжээ дэлгүүрийн зүгээс үндэсний их баяр наадамд зориулсан уг сугалаат хөтөлбөрөөр Тоёота Приус-30 автомашинаас гадна худалдан авалтын эрхийн бичиг зэргээр худалдан авагчдаа урамшуулсан байна. Цаашид тэмдэглэлт өдрүүдэд зориулсан олон олон хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс уламжилж байлаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.