Шүдний өвчин нь хүний биед маш их зовиур үүсгэдэг.
Ялангуяа инээх, ярвайх, идэж уух, эрүүгээ хөдөлгөх, толгойгоо эргүүлэх үед өвдөлт ихээр мэдрэгддэг.
Заримдаа амьсгалах үед ч өвдөх нь бий.
Харин шүд шөнө, эсвэл амралтын өдөр өвдсөн, эмнэлэгт очих боломжгүй үед яаралтай ямар тусламж үзүүлэх талаар зөвлөгөө хүргэж байна.
- Шүдний завсраар орсон хоол хүнсний үлдэгдэл, амны хөндийг сайтар цэвэрлэ.
- Архи том балгаад өвчтэй шүдэн дээрээ хэсэг хугацаанд байлга. Энэ үед буйл архины зарим хэсгийг шингээн авч, шүд мэдээ алддаг.
- Мөс хүлх. Түүнчлэн өвчтэй шүдэн дээрээ болон хацар дээрээ өдөрт 3-4 удаа 15 минутын турш мөс тавь.
- Эрхий, дунд хурууны завсрын V хэлбэртэй хэсгийг мөсөөр 5-7 минутын турш үрээрэй.
- Өвчтэй хэсгээрээ хоол хүнсээ бүү зажил.
- Салхи ороход шүд өвдөөд байвал амаа байнга хамхиж яв.
- Анальгин, баралгин, седалгин зэрэг өвчин намдаах эм зуу. Харин аспирин хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ эм өвчин намдаах үйлчилгээ муутай.
- Бүлээн жин огт тавьж болохгүй. Энэ эмчилгээ нь байдлыг улам муутгаж, цаашид эмчилгээ авахгүй болгож мэднэ.
- Эмчийн зөвлөгөөгүйгээр антибиотик бүү хэрэглэ. Хамгийн гол нь шүдний эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!