Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Заавал очиж үзэх газар: Өмнөговийн “Three Camel Lodge”

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

/Байгальд ээлтэйгээр тухтай амрангаа Банхар төсөлд хөрөнгө оруулахыг уриалж байна/

Дэлхийн хамгийн эко ба өвөрмөц өнгө төрхтэй амралтын газруудыг харуулдаг “National Geographic” нийгэмлэгийн “Best Lodges”  жагсаалтад Монгол Улсаас Говийн Гурван Тэмээ бааз жил бүр багтсаар ирсэн. Маш өндөр шалгуураар уг жагсаалтад багтааж, заавал очиж үзэх газраар нэрлэдэг бөгөөд одоогийн байдлаар дэлхий даяар ердөө 60 орчим жуулчны бааз л багтдаг.

Говийн Гурван Тэмээт баазынхан хуванцар сав, гялгар уутнаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүч, усаа хэмнэх эргэлдүүлэх гэх мэт байгальд ээлтэй горимоор ажилладаг. Түүнчлэн нээгдсэн цагаасаа хойш тачир өвстэй Говь нутагт 8000 гаруй мод ургамлыг бааз дээрээ тарьж ургуулахын зэрэгцээ нутгийн иргэдийг ажлын байраар тогтмол хангадаг. Мөн тэд ойролцоох сумдын хүүхдүүдэд түлхүү анхаарч, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд үүний нэг илрэл нь бааз дээр буусан гадны жуулчдад нутгийн хүүхдүүд ардын урлагын тоглолт үзүүлдэг билээ. 

Цаг уур, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөнд малчдын амьдралын хэв маягийг хэвээр хадгалан авч үлдэхэд туслахад олон ажил өдийг хүртэлх хугацаанд хийснийг нь үнэлэн дэлхийд нэртэй Vogue, National Geographic, Conde Naste Travelers гэх мэт 40 шахам хэвлэл мэдээллийн агентлагууд Монголын Говь нутаг ба тус баазыг онцлон бичиж, нэвтрүүлэг цацаж, Монголыг сурталчлаад байна.

Тус баазын зүгээс ирэх наймдугаар сард 20 хувийн хөнгөлөлт зарлаж байгаа бөгөөд зочдоосоо олж буй орлогынхоо 20 хувийг Банхар үржүүлгийн төсөлд зарцуулна.

 
Барбус

“Three Camel Lodge” нь цөөрч, устахад ойртсон Монгол банхарыг үржүүлж, нутгийн ойролцоо малчин өрхүүдэд өгөх ажлыг өрнүүлж буй.  Банхар төслийн санаачлагч АНУ-ын иргэн Брюс Элфстром 2015 онд Говийн Гурван Тэмээ бааз дээр үдэллэх үеэрээ цэвэр цусны банхар гөлөг бэлэглэжээ. Барбус хэмээх нэртэй уг банхар одоо нас бие гүйцсэн бөгөөд саяхан Банхар үржүүлгийн газраас эм банхар авчирснаар хоёулаа болоод байна.

Саяхан “South China Morning Post” сонинд: Банхар нь өтгөн шигүү үстэй зарим нохдын давж гарахааргүй эрс тэс Монголын уур амьсгалд байгалиасаа зохицсон үүлдэр юм. Хүн төрөлхтний өсгөн үржүүлсэн нохойн үүлдрүүдээс хамгийн эр зоригтой шилдэг нь хэмээн тодорхойлогддог нохой юм. Монгол улсад сүүлийн жилүүдэд нүүдлийн аж ахуйг хадгалахад банхар нохойг том үүрэгтэй гэж үзээд өсгөж үржүүлэх ажил ийнхүү эрчимжиж, амжилттай хэрэгжиж байна хэмээн бичжээ.

Говийн Гурван Тэмээт баазад амарч байх үедээ хийж болох зүйлс
  • Говийн үзэсгэлэнт газруудаар аялах - Молцог элсэн манхнаар тэмээтэй зугаалж, Ёлын аманд явган аялал хийж, Төгрөгийн ширээ, Баянзаг зэрэг газруудаар үлэг гүрвэлийн олдворуудыг үзэж цаашлаад зүгээр л тал дээр нар мандах ямар гэнэтийн бөгөөд үзэсгэлэнтэй болохыг биширсэн ч болно. Эсвэл нар жаргахыг ширтэн, бодолд автах ч ямар стресс тайлагдам сайхан гэдгийг үгээр илэрхийлэхэд бэрх
  • Уулын дугуй, скүүтер, мотоцикль унах - Адал явдалд дурлагсад Cannondale Trail 7 эсвэл Trek Marlin 5 дугуй унан жуулчны баазын өмнөд хэсэгт орших Ламын овоо руу очин, Гурван сайхан уулыг 360 хэмээр тольдон хараарай.
  • Хоолны сургалтад хамрагдах - Ахлах тогоочийн заавраар тус жуулчны баазын нэрийн хоол болох 'gambirizza' эсвэл бялуун амттан хийж суран цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой
  • Сур харвах, морь унах - Үндэсний сур харваагаар хичээллэж, морь унаж, түр хугацаанд ч болов нүүдэлчдийн амьдралын хэв маягаар амьдраад үзээрэй.
  • Оддыг дурандах - Телескоп, iPad, одон орны апп ашиглан Долоон бурхан, Алтангадас зэрэг шөнийн тэнгэрт гялалзах оддыг харж, одон орноор аялж болно.
  • Спа төвд алжаалаа тайлах - Тусгайлан тохижуулсан Монгол гэрт төрөл бүрийн иллэг, бариа хийлгэж, ургамлын цай уун, бие болоод сэтгэл санаагаа амраах боломжтой.
  • Мини театрт кино үзэх: Кино урын санд нийт 30 бүтээл байгаа бөгөөд гэр бүлийн амрагчид хамтдаа мэдлэгийн чанартай кинонууд үзэж, түүнийхээ талаар хоорондоо сонирхолтой яриа өрнүүлэх. Жишээ нь, хэрхэн одоогийн үнэт өв үзвэрт тооцогдох үлэг гүрвэлийн яс, өндөг олдсон тухай киног үзсэний дараа тухайн олдворуудын талбар болох Өмнөговийн Баянзагийг үзэхээр очвол яг л тэр цаг үе рүү буцсан мэт мэдрэгддэг.
  • Ном унших, гэр бүлийн тоглоомуудаар наадах: Амралтын лоунж өрөөнд тухлан гэр бүлийн тоглоомууд тоглох боломжтой. Мөн нам гүм орчинд дуртай ундаагаа шимэн ил галын дэргэд олон төрлийн ном сонин сэтгүүлээс сонгон унших дээд зэрэглэлийн таатай тухлаг орчин бий.
ФОТО
 
Баар
 
Харууц
 
Лоунж
 
Люкс гэр
 
Угаалгын өрөө

Утас: 1131-3396

Гар утас: 9966-4767

Facebook: The Three Camel Lodge

Instagram: @Threecamellodge

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.