УИХ-ын Тамгын газраас ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг долоо хоног тутам гаргадаг.
Эмхэтгэлийг хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүргийг нь хэрэгжүүлэхэд төр, захиргааны байгууллага, шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудад тус дөхөм болгох, түүнчлэн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хууль ёсыг чанд дагаж мөрдөх соёл, дадлыг хэвшүүлэх шаардлагыг харгалзан ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үнэ төлбөргүй тараахаар болжээ.
Энэ тухай шийдвэр гарсан талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар өнөөдөр сэтгүүлчдэд зориулж хийсэн мэдээллийнхээ үеэр мэдэгдлээ.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг төр, захиргааны байгууллагууд, бүх шатны шүүх, прокурор, Засаг дарга нар, их, дээд, дунд сургууль болон нийтийн номын сангуудад нийт 5670 орчим ширхэгийг үнэ төлбөргүй тараах ажээ.
Мөн УИХ-ын албан ёсны цахим сүлжээнд байршуулж , андроид үйлдлийн системийг ашиглан эмхэтгэлийн дугаар бүрийг татаж авч унших боломжийг олгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!