Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эх дэлхий минь Ногоон байгаасай

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител Групп “Ногоон байгаасай” хөтөлбөрийнхөө хүрээнд Экологийн цагдаагийн албатай хамтран баяр наадмын өдрүүдэд бүх нийтээр хоггүй, цэвэр аялахад уриалсан ажлыг өчигдөр зохион байгууллаа.

Энэ хүрээнд тэд хотоос гарах хоёр чиглэл буюу Баянзүрх болон 22-ын товчоон дээрх зорчигчдод хогийн уут, халаасны хогийн сав түгээж, ойр орчимд нь цаасан хогийн сав байршуулжээ. Үүнээс гадна, хот руу орж ирж буй иргэдийн хаягдал хогийг авч цуглуулан, хогийн цэгт тушаасан аж. 

 

Тодруулбал, товчоо тус бүр дээр нийт 80 ширхэг цаасан хогийн сав, 30,000 ширхэг хогийн уут тараагдсан байна. Ингээд баяр наадмаа тэмдэглэхээр, аялж зугаалахаар явж буй зорчигчдын сэтгэгдлээс хүргэе. 

Ө.Сумъяабаатар

 

Миний хувьд жил бүрийн баяр наадмаар гэр бүл, найз нөхөдтэйгөө цуг аялж, салхинд гардаг. Одоо бол ойрхон амралтын газар руу явж байна. Нэг үеэ бодвол хүмүүс хогоо ил задгай хаяхаа больсон юм шиг санагдах болсон. Хүн бүрийг байгаль дэлхийдээ ээлтэй байхад уриалж, амрах завгүй ажиллаж байгаа “Ногоон байгаасай” хөтөлбөрийн залууст амжилт хүсье. Та бүхэн сайхан наадаарай.

Б.Тунгалаг

 

Наадмын баяр тохиож бүх нийтээрээ амарч байгаа болохоор гэр бүлээрээ аялалд гарч байна. Яг зөв үедээ маш хэрэгтэй аян өрнүүлж байгаа залуучуудад баярлалаа. Хогийн ууттай болсон хүмүүс одоо хогоо ил задгай хаяхгүй байх аа. Энэ ажлаа цаашдаа ч үргэлжлүүлээрэй гэж хүсэх байна. 

н.Тулга

 

Баяраа тэмдэглэх гээд Архангай руу явж байна. Анзаараад байхад ихэнх хүмүүс л хотоос гарч байна даа. Нэлээн түгжирч байна. Яг энэ үеийг ашиглаад “Ногоон байгаасай” хөтөлбөрийнхөн хүмүүст хогийн уут, халаасны хогийн сав бэлэглэж байгаа нь их зүгээр санагдлаа. Залуучууд санаачилгатай, гоё байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.