Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

“ХАМТДАА БОСТОН 2020” ЦАХИМ ЦУВРАЛ ГҮЙЛТ - 10км гүйлтийн УРАЛДААН

ikon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“MGL Running Channel” гүйлтийн суваг нь гүйлтээр дамжуулан эрүүл зөв амьдралын хэвшлийг дэмжих, бие биенээ урамшуулж гүйлтийн талаарх мэдлэг туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцох боломжийг бий болгох зорилготойгоор дэлхийн монголчуудын цахим цуврал гүйлтийн уралдаануудыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Ковид-19 цар тахлын улмаас “Бостон марафон 2020” виртуал /цахим/ хэлбэрээр зохион байгуулахаар болсонтой холбогдуулан марафон гүйлтэд оролцохыг сонирхсон гүйгчдийг дэмжих, системтэй бэлтгэж эхлүүлэх зорилгоор “Хамтдаа Бостон 2020” цахим цуврал 10км, 21км, 42.195км уралдааныг зохион байгуулж байна. MGL Running Channel-аас 7 сарын 5-ний өдөр зохион байгуулсан 10км цахим гүйлтийн тэмцээнд Монгол, Англи, Франц, АНУ, Япон, Солонгос, Австрали, Швед, Бельги, Австри, Унгар, Ирланд, Турк, Польш, Норвеги зэрэг 15 улсаас нийт 107 гүйгчид оролцохоор бүртгүүлснээс эрэгтэй төрөлд 1-р байр Ц.Цэрэнбат (Япон улс), 2-р байр У.Ганзориг (Англи улс), 3-р байр Н.Бат-эрдэнэ (Англи улс) нар, эмэгтэй төрөлд Г.Нарангарав (Ирланд улс), Б.Үйлсзаяа (Ирланд улс), Ч.Цолмон (Англи улс) нар тус тус шалгарлаа.

 

“MGL Running Channel”-аас өмнө нь Эх үрсийн баярт зориулан Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудыгаа хамруулсан 5км-ийн багаар оролцсон цахим гүйлтийн уралдааныг 5-р сард зохион байгуулж байсан бөгөөд 16 улсаас нийт 56 багийн 431 гүйлтээр хичээллэдэг монголчууд анх удаа олноороо нэгдэн оролцож байснаараа онцлогтой болж байв.

Цахим гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсан M.Ирис, У.Ганзориг, Л.Ира, Г.Гантуяа, Э.Цэрэннадмид, Л.Эрдэнэчимэг болон хамтран зохион байгуулсан Хамтдаа алхаж гүйцгээе групп, izoneusa, дэлхийн өнцөг булан бүрээс идэвхитэй оролцсон бүх гүйгч нартаа талархал илэрхийлье.

MGL Running Channel гүйлтийн сувгаас 21км буюу хагас марафоны цахим гүйлтийн тэмцээнийг 8-р сарын 2-нд, 42км буюу бүтэн марафоны тэмцээнийг 9-р сарын 7-14-ний хооронд цуврал хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дэлхий даяар тархан суугаа гүйх сонирхолтой монголчууд болон гүйлтийн клубуудыг хамтран зохион байгуулж оролцохыг уриалж байна.