2021/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
03:00
S31
04:00
S31
05:00
S30
06:00
S30
07:00
S30
08:00
S32
11°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S32
19°
14:00
S30
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даатгалын ач холбогдол: ДААТГАЛ гэж юу вэ?

ikon.mn
2020 оны 6 сарын 26
Санхүүгийн Зохицуулах Хороо

Хүн бүр амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө хамгаалахын тулд учирч болох эрсдэлээс сэргийлдэг хэдий ч “Гай газар дороос” гэдэг шиг аливаа өвчин зовлон, аюул осол хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Энэ үед хүн сэтгэл санааны, бие махбодийн, эд хөрөнгийн хохирол амсаж, түүнийг барагдуулах, даван туулахад тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсдэг.

 

Иймээс аливаа хувь хүн, албан байгууллагын хэвийн байдлыг алдагдуулах, санамсаргүй, эрсдэл дагуулсан үйл явцаас үүсэх хохирлыг бууруулах, нөхөх санхүүгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол даатгал юм.

Хүмүүс хэсэг бүлгээрээ дундын сан бүрдүүлж, тэрхүү сангаасаа хохирол учирсан нэгэндээ туслах нь даатгалын үндсэн хэлбэр юм. Тэрхүү санг үүсгэхэд хамтарч оролцох хүмүүсийн тоо олон байх тусам нэг хүнд ногдох зардлын хэмжээ буурдаг бөгөөд учирсан хохирлыг барагдуулахад хүрэлцэхүйц байх боломжтой. Үүнтэй адил даатгал бол бага зардал гарган их хэмжээний хохирлоос хамгаалагдах боломж буюу хариуцлага, хамгаалалт, амар тайван байдлыг эрэлхийлсэн эрсдэлийн удирдлагын энгийн шийдэл гэж ойлгож болно.

 

Гэнэтийн эрсдэл хэнд ч, хэзээ ч тохиолдох магадлалтай тул түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, шилжүүлэх, хүлээн зөвшөөрөх зэрэг арга хэмжээг авч болох бөгөөд учирч болзошгүй хохирлыг бусдад шилжүүлэх буюу даатгалд хамрагдах боломж байдаг. Эрсдэлийг даатгагдах болон даатгагдахгүй эрсдэл гэж ангилдаг. Гэнэтийн шинж чанартай, хохирол нь мөнгөөр илэрхийлэгдэх боломжтой эрсдэлийг даатгагдах эрсдэл гэдэг.

Даатгуулж болох эрсдэлийн төрлүүд:

 
  • Хувь хүний эрсдэл – Амь нас, эрүүл мэнд учирч болзошгүй эрсдэлүүд. Жишээ нь: автомашины осолд өртөх, өвчин тусах г.м.
  • Эд хөрөнгийн эрсдэл – Таны эд хөрөнгөд бүрэн буюу хэсэгчлэн хохирол учруулж болзошгүй эрсдэлүүд. Жишээ нь: хулгайд юмаа алдах, орон гэр нь гал түймэрт өртөх г.м.
  • Хариуцлагын эрсдэл – Аливаа хариуцлагагүй болон санаандгүй үйлдлээс болж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэлүүд. Жишээ нь: автомашин жолоодож байхдаа бусдыг гэмтээх, эд хөрөнгөд нь хохирол учруулах г.м.

Даатгалд хамрагддаггүй эрсдэлийн төрлүүд:

  • Элэгдэл, хорогдол
  • Техникийг шалган турших явцад гарсан хохирол
  • Хувь сэтгэл санааны хохирол, байгууллагын нэр хүндийн эрсдэл
 

Даатгал нь даатгалын гэрээний үндсэн дээр иргэд, байгууллагууд эрсдэлээ даатгуулж даатгалын хураамж төлөх, гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол болсон үед даатгалын компаниас нөхөн төлбөр олгох итгэлцэл дээр суурилдаг үйл ажиллагаа юм. Иймд иргэн та даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцаа болон даатгалтай холбогдох дараах үндсэн ухагдахууныг ойлгох нь зүйтэй.

Хүснэгт 1. Даатгалтай холбоотой үндсэн ухагдахуун

Нэр томъёо

Тодорхойлолт

  1.  

Даатгал

Ирээдүйд учирч болох аливаа эрсдэлийг шилжүүлэх, багасгахад чиглэсэн үйл ажиллагаа

  1.  

Даатгалын зүйл

Даатгалд хамрагдаж байгаа эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол

  1.  

Даатгалын гэрээ

Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх даатгалын харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг

  1.  

Даатгалын үнэлгээ

Даатгалын объектыг үнэлж, мөнгөн дүнгээр илэрхийлсэн хэмжээ

  1.  

Даатгалын тохиолдол

Даатгуулсан зүйлд учирсан хохирол, гэрээнд заасан болзол бүрдэхийг

  1.  

Даатгалын хураамж

Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөр бөгөөд даатгалын үнэлгээнээс хамаарч хураамжийг тооцдог

  1.  

Даатгалын нөхөн төлбөр

Гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгө

  1.  

Даатгалын баталгаа

Даатгалын компаниас даатгасныг баталгаажуулан даатгуулагчдаа өгч буй баримт бичиг бөгөөд даатгалын гэрээний салшгүй хэсэг юм

  1.  

Даатгалын хугацаа

Даатгалын гэрээнд заасан хүчинтэй хугацаа

 

x