ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

О.Мөнхсайхан: Үндсэн хуулийг улаан цайм гүжирдэж байгаа нь эрх мэдэлд хүрэхээр хэт шунаж байгаагийнх болов уу

ikon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

 -Ердийн хуулийн заалтыг барьж аваад дараа нь батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мушгин гуйвуулж байгаа нь иргэдийг хэт басамжилсан, ийм юмыг ойлгохгүй мэтээр дорд үзэж буй хэрэг-

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа. Улсын Их Хурлын ээлжит сонгуульд өрсөлдөж байгаа зарим нам, эвсэл, нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийг зориудаар мушгин гуйвуулсан ухуулга хийж буйтай холбогдуулан өчигдөр (2020.06.18) Үндсэн хууль тогтоогчдын холбооноос гаргасан мэдэгдэл болон энэ үйл явцтай холбогдуулж түүнтэй ярилцсан юм. 

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “төрийн нийтийн өмч” гэж орсныг “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон” гэж сонгуульд өрсөлдөж байгаа зарим нам, эвсэл, нэр дэвшигч нар ард иргэдэд ухуулж, сонгогчдыг төөрөлдүүлж байна гэж Үндсэн хууль тогтоогчдын холбооноос мэдэгдэл гаргасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсэгт байсан, мөн Үндсэн хууль судлаач хүний хувьд та хэрхэн харж байна вэ?

-Үндсэн хуулийн нэг заалтыг буруу ташаа тайлбарлаж, гуйвуулж ард түмэнд сурталдаж буйд харамсаж байна. 

Анх 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэдэг заалт байсан. УИХ дээр хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй байсан боловч 2019 оны 7 дугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн. Тэгээд энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан. Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан түүхтэй. Энэ заалтын цаад агуулга нь нэгдүгээрт, төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно. Монгол Улсын хувьд төр гэдэг бол өөрөө ардчилсан төр учраас үүний цаана ард түмний бүрэн эрхт байдал агуулагддаг. Хоёрдугаарт, “нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ. 

“Төрийн нийтийн өмч” гэдэг зөвхөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байхад зохиогдоод гараад ирчихсэн зүйл биш. 1996 оны 5 сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар төрийн өмчийг ерөнхийд нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч гэж хоёр ангилдаг. “Төрийн өөрийн өмч” гэдэг тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгө, ширээ, сандал гэх мэт багтана. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэдэгт иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг, ой, усны нөөц, ан амьтан зэрэг багтах жишээтэй. Энэ ангилал Монголд 24 жил хэвшсэн. Энэ тогтсон ойлголтыг Үндсэн хууль руу 2019 онд тусгаж тодруулсан гэсэн үг. “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэчихлээр арай урт, нуршсан нэр томъёо байсан тул товчлоод “төрийн нийтийн өмч” гэж заасан гэж ойлгож байгаа. Энэ заалт орсноороо 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, өөрчлөөгүй. Харин тодотгож өгсөн. Өөрөөр хэлбэл, түрүүн хэлснээр ард түмний төлөөлөл болсон парламент энэ байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрын хувь заяаг шийднэ, бодлого тодорхойлно, ингэхдээ ард түмний нийтлэг ашиг сонирхлыг баримтална. 

-Төрийн нийтийн өмч гэдэг ойлголтыг гуйвуулж байгаа талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгөхөөр мэдээлэл өгөхгүй юу. Яаж гуйвуулж байна гэж үзэж байгаа вэ? 

-“Та бидний эвсэл” болон зарим нам, нэр дэвшигчид Үндсэн хуулийн 6.2-ын энэ шинэ заалтыг гүжирдэж байгаа юм. Гүжирдэнэ гэдэг илт худлаа зүйлийг үнэн мэт ярихыг хэлж байгаа шүү дээ. Яаж гүжирдэж байна гэхээр байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад улсын компаниудад өмчлүүлэх, эзэмшүүлэхээр болчихлоо гээд байгаа. Гэтэл энд ерөөсөө тийм агуулга байхгүй. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр нэгдүгээрт, сая Үндсэн хуулийн 6.2-т орсон заалтыг баталсан үзэл баримтлал юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 6.1-т 1992 онд анх орсон заалт хэвээрээ байгаа. 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тодорхой заасан. Гуравдугаарт, “төрийн нийтийн өмч” гэдгээр газрыг бас гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гэж гөрдөөд байгаа. Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гээд байгаа нь эрүүл саруул ухаанд үл нийцнэ. Ийм тодорхой заалт байсаар байхад гуйвуулж байна даа. 

Үндсэн хуулийг тайлбарлана гэдэг нэг заалтыг барьж аваад учир зүггүй өөрийнхөө бодлыг тулгах асуудал биш. Үндсэн хуулийн тухайн заалтын хамгийн сайн үзэл баримтлалыг харах, бас бусад заалтыг цогцоор нь унших ёстой. 

Бас нэг асуудал энд яригдаж байгаа. Үндсэн хуулийг 6.2-т буй “төрийн нийтийн өмч” гэсэн үгийг мушгиж гуйвуулахдаа бүүр 1996 оны 5 дугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг эшлээд байгаа байхгүй юу. Энэ хуулийн 4.4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж заасныг эшлээд байгаа юм. 24 жилийн өмнө батлагдсан хуулийн энэ заалтыг эшлээд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуйвуулан тайлбарлаад байгааг гүжирдлэг гэхээс өөр юу гэх вэ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль өөрөө Үндсэн хуультай нийцэх ёстой. Мэдээж Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн тэр ерөнхий зарчмынхаа хүрээнд энэ заалт хэрэгжээд явж байгаа юм. Жишээлбэл, энэ заалтыг бариад газрыг гадаадын иргэнд эзэмшүүлж, өмчлүүлж болохгүй. Яагаад гэхээр энэ чинь Үндсэн хуулиар хориотойг түрүүн тайлбарласан. Хэрвээ 1996 оны энэ хуулийн заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэвэл үүнийг бас өөрчилж болно эсхүл Үндсэн хуулийн цэцэд өгч болно. Гэтэл ийм санаачилга гаргаж байсныг хараагүй. Энийг шүүмжлээд байгаа улстөрчдийн зарим нь 1996 онд энэ хуулийг батлах үед УИХ-ын гишүүн, сайд байсан. Хуулийн заалт нь буруу байсан юм бол дараа нь тэд УИХ-д сууж, УИХ-ын дарга, сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа засаж залруулах боломжтой байсан ч тэгээгүй. Тэгэхээр ердийн хуулийн заалтыг барьж аваад дараа нь батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мушгин гуйвуулж байгаа нь иргэдийг хэт басамжилсан, ийм юмыг ойлгохгүй мэтээр дорд үзэж буй хэрэг. 

Ер нь улстөрийн намууд сонгуульд өрсөлдөж байхдаа бие биенээ шүүмжлэх, янз бүрийн асуудлыг гаргаж тавьж эсхүл нийгэм, эдийн засгийн бодлогын асуудалд санал зөрж болно л доо. Гэхдээ ингэж худлаа гүжирдэж, иргэдийг төөрөгдүүлж байгаа явдал бол төрийн эрх мэдлийг авахаар хэтэрхий шунаж байгаагийн илрэл байх. Нөгөө талаар ингэж улайм цайм гүжирдэж байгаа нэр дэвшигч сонгогдчих юм бол явцуу сонирхлоо хойш тавиад нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах, олон нийтийн итгэлийг дааж чадах уу гэдэгт миний хувьд нэлээд эргэлзээ үүсгэж байгаа. 

-Үндсэн хуулиа улс төрийн явцуу ашиг сонирхлын үүднээс ард түмэндээ тайлбарлаж таниулна гэдэг мэдээж маш их эрсдэлтэй. Та ч үүнд харамсаж байгаагаа яриандаа илэрхийллээ. Тэгэхээр судлаачийн хувьд ийм байдлаас гарах санал, онол таньд байдаг уу? 

-“Та бидний эвсэл” гэдэг эвслийн мөрийн хөтөлбөрийг уншаад сууж байна. Шулуухан хэлэхэд энэ эвсэлд нэгдсэн намууд, улс төрчид Үндсэн хуулийг дээрх шиг гүжирдээд зогсохгүй сүүлийн таван жилд илүү ноцтой, аюултай зүйл хийж ирсэн. Тодруулбал, Шинэ дээд Үндсэн хууль гэдэг төсөл яг Үндсэн хууль шиг хэвлээд, тэрийгээ иргэдэд тарааж сурталчлаад явдаг нь туйлын харамсалтай. Яагаад гэвэл тэр нь Монгол Улсын аюулгүй байдал, ардчилсан дэглэмд эрсдэл, аюул учруулах, үндсэн хуульт ардчиллын бараг бүх суурь зарчмуудыг үгүйсгэсэн төсөл байна лээ. Аливаа нам, эвсэл, нэр дэвшигч юун түрүүн Үндсэн хуульт байгууллынхаа зарчимд үнэнч байх ёстой. Гэтэл Үндсэн хуульт байгууллын тогтолцоог устгах төсөл хөтөлбөр боловсруулаад явж байгаа нь магадгүй энэ нам, эвслийг сонгуульд оролцуулах нь бүү хэл, нам, эвсэл нь байх уу, үгүй юу гэдэг асуудал ярих хэрэгтэй. Герман зэрэг зарим ардчилсан улсад Үндсэн хуульт байгууллын эсрэг илт үйл ажиллагаа явуулж, заналхийлэл учруулдаг намыг хориглодог. Манайд энэ асуудал шийдэгдэхгүй удаан явж байгааг 2017 онд миний хувьд хэлж байсан. Бүр 10 гаран жилийн өмнө Монголын Үндэсний ардчилсан нам, түүний дарга М.Энхсайхан ерөнхийлөгчийн засаглал гэх нэрийн дор дарангуй дэглэмд шилжих төсөл боловсруулж танилцуулахад тухайн үед Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багш хүнд өвчтэй байсан ч ийм суурь үнэт зүйлээрээ оролдож болохгүй гэж хурцаар шүүмжилж байсныг санаж байна. 

-Та сонгогчдод хандан юу хэлэх вэ?

-Иргэдийг, ялангуяа залуучуудыг сонгуульд оролцохыг уриалж буй нь сайн хэрэг. Тийм ээ, сонгуульд саналаа өгөөд зогсохгүй, бүр хариуцлагатайгаар санал өгөх нь илүү чухал. Юуны тулд өөрсдийн элчийг парламентад сонгож буй билээ гэдгээ бодох хэрэгтэй. УИХ нь бусад парламентын нэгэн адил ард түмнийг төлөөлөх, хууль батлах, төсөв батлах, Засгийн газрын үйл ажиллагааг хянах гэсэн дөрвөн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргүүдийг хамгийн сайн гүйцэтгэж чадна гэдгээ өмнөх амьдрал, туршлагаараа харуулсан л бол залуу эсхүл настай, эмэгтэй, эрэгтэй эсэхээс үл хамааран сонгоосой. 

2020 оны зургаадугаар сарын 24-нд болох УИХ-ын ээлжит сонгууль маш хариуцлагатай үйл явдал. Сүүлийн 20-иод жил яригдсан олон асуудлыг шийдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд баталсан. Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллах нөхцөлийг хангахын зэрэгцээ Засгийн газарт тавих УИХ-ын хяналтыг сайжруулах, хууль батлах үйл ажиллагааг чанаржуулах, мөн шүүхийг илүү хараат бус, хариуцлагатай болгох гэсэн олон заалт батлагдсан. Энэ нэмэлт өөрчлөлтийг амилуулахын тулд үүнийг дагаж гарах Шүүхийн тухай зэрэг 40 гаруй хуулийг сайн батлах шаардлагатай. Энэ чухал ажлыг шинээр байгуулагдах УИХ хийнэ. Тэгэхээр энэ хуулиудыг батлахад хувь нэмэр оруулах нам, эвсэл, нэр дэвшигчдийг олноор сонгоосой гэж судлаачийн хувьд боддог. 

Үндсэн хуульт ардчилал өөрөө дархлаатай байх хэрэгтэй. Юуны өмнө, ардчиллын үнэт зүйл, Үндсэн хуульт байгууллын эсрэг ил ажилладаг намуудаас сэрэмжтэй байх хэрэгтэй. Уг нь, нам өөрөө ийм бурангуй юмыг саармагжуулж байх ёстой. Үндсэн хуульт байгууллын эсрэг мөрийн хөтөлбөр гаргах нь битгий хэл ийм санаатай нь тодорхой хүнийг нэр дэвшүүлэхээс татгалзаж, дотроо шүүрдэж байх ёстой. Гэтэл манайд намууд тэгж шүүрдэж чадахгүй нэр дэвшүүлээд байна. Эцэстээ иргэд л ардчиллын дайснуудаас ардчиллаа хамгаалах сонголт хийх үлдэж байна. Иргэдийн хувьд маш хариуцлагатай байж, сонгуульдаа идэвхтэй оролцож, илт худал гүжирдлэгийг ялгаж салгах хэрэгтэй гэж бодож байна. Үндсэн хуульт байгууллын эсрэг илт үйл ажиллагаа явуулж ирсэн ийм нам, эвсэл, нэр дэвшигчдийг сонгох юм бол маш аюултай гэж ардчилсан улсын иргэний хувьд санаа зовинож сууна.

Нөгөө талаар хүний эрх ардчиллыг шууд үгүйсгэдэг улстөрчид байна. Нэр алдар олж авахын тулд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг сөхөж ярьдаг төдийгүй цаазаар авах, хөнгөлөх замаар энэ сөрөг үзэгдлийг шийдэгдчих мэтээр ул үндэсгүй юм ярьдаг нэр дэвшигчид байна. Мөн, бусдын бие махбод, өмч хөрөнгөд халдах, ялгаварлан гадуурхах ажиллагааг зохион байгуулалттай хийж ирсэн бүлэг хүмүүс нэр дэвшиж байна. Энэ мэт нь сонгогдвол асуудлаа шийдэх биш бүр дордуулах нь тодорхой. Иргэд маань ялгаж, салгаад сонголтоо зөв хийнэ гэж найдаж байна. 

-Та яагаад Үндсэн хуульт ардчиллыг ингэж их чухалчлаад байна вэ?

-УИХ-д өрсөлдөж байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдэд тавих хамгийн наад захын шалгуур бол Үндсэн хуульт байгуулал, парламентын засаглалдаа үнэнч байх явдал. Энэ шалгуурыг хангаагүй нам, эвсэл, нэр дэвшигчийг ерөөсөө сонгож болохгүй. Энэ шаардлагыг хангаж байгаа бол нам, эсвэл, улчтөрчид нийгэм, эдийн засгийн асуудал шийдэхээр санал бодлын зөрүүгээр хоорондоо өрсөлдөөд явах нь ардчилсан нийгэм дэх эрүүл үзэгдэл. Гэтэл байшингаа яаж сайжруулах вэ гэхийн оронд байшингийнхаа хундаамыг нураах асуудал сөхөж тавина гэдэг хэтэрхий хариуцлагагүй, хэтэрхий явцуу сонирхлоор хандаж буй хэрэг. 

“Арааман дотроо байх” гэж монголчууд хэлдэг шиг Үндсэн хуульт тогтолцооныхоо дотор л бид асуудлуудаа шийдээд тогтвортой явах ёстой. Гэтэл сайн тавигдсан сууриа илт үгүйсгэвэл нийгэм, эдийн засгийн асуудлаа ч шийдэж чадахгүй төдийгүй маш том аюулыг дуудна. Бүх юмаа бусниулна. Тэгээд дарангуй дэглэм рүү хальтрах эрсдэлтэй. Тэгвэл тэгээд хүний эрх, ардчилал гэдэг үнэт зүйлээ алдана. Цаашлах юм бол улсын аюулгүй байдал эрсдэлд орно. Учир нь, том гүрнүүдийн дунд оршдогийн хувьд парламентын засаглал бол манай улсын аюулгүй байдлын баталгаа юм. Товчхондоо Ерөнхийлөгч гэх мэт нэг хүн хэт их эрх мэдэлтэй болчих юм бол тэр хүнд гадны аль нэг улс зүй бусаар нөлөөлөх, эсвэл худалдаж авах тийм байдлаар Монгол Улсын язгуур ашиг сонирхлын эсрэг шийдвэр гаргуулах эрсдэлтэй гэж үзээд 1992 оны Үндсэн хууль баталсан хүмүүс парламентын маягийн засаглалын хэлбэр сонгосон байдаг. Хэрвээ хэт их эрх мэдэлтэй удирдагч бүхий тогтолцоо руу шилжвэл геополитикийн эсхүл эдийн засгийн том ашиг сонирхол тэр удирдагчийг өөрийнхөө хүнээр тавина, тэгж чадахгүй бол байгаа хүнийг нь дарамтална, хахуульдана, эсхүл соц үед байсан шиг “цааш харуулна.” 

Харин парламентын засаглал, харилцан хяналт, тэнцэлтэй тогтолцоо энэ эрсдэлийг хааж саармагжуулж байдаг. Иймээс парламентын засаглалыг тогтоосон Үндсэн хуульт байгуулалд үнэнч эсэх бол УИХ-ын сонгуульд өрсөлдөгчдөд тавих наад захын шалгуур. Энэ шалгуурыг хангаж байгаа нам эвсэл, нэр дэвшигч дотроос сонголтоо хийгээсэй гэж 20-иод жил судалж буй хүний хувьд хэлье дээ. 

2020.06.19

Ярилцсан Б.Анар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.182] 2024/12/29
Энэ хүн маш буруу тайлбарлаж байна.
0 | 0 Хариулах
Хуульч [64.119.18.191] 2020/8/18
МӨНХСАЙХАН ТЭРГҮҮТЭЙ МУИС.ХЗС.Д ХЭСЭГ ЛИБЕРАЛУУД ,ГАДААДЫН КОРПОРАЦУУДЫН ГАР ХӨЛ ГЭХ ҮҮ НӨЛӨӨЛӨЛИЙН ТУРШУУЛ БОЛЧИХСОН ГЭХ ҮҮ ХЭСЭГ ХҮМҮҮС ЗАНДАНШАТАРЫН ХҮРЭЭ БИЙ БОЛГОЧИХСОН БАЙНА. БҮХНИЙГ МЭДЭГЧИД БИШ,ТА НАРЫН ХЭЛСЭН ЯРЬСАН БОЛГОН ҮНЭН БАЙХ АЛБАГҮЙ. АЛБАН ТУШААЛ ХӨӨЦӨЛДӨӨГҮЙ,ГАДААДЫН НӨЛӨӨНД ОРООЙГҮЙ ,БОДИТООР СЭТГЭДЭГ ОЙЛГОДОГ ӨӨР ХУУЛЬЧИД БАЙДАГ ГЭДГИЙГ ХАЯА Ч ГЭСЭН САНАЖ БАЙ Л ДАА.
0 | 3 Хариулах
zochin [59.153.87.251] 2020/8/18
tur bolon oron nutgiin umchiin huuliin 4-r zuiltei uyasanaa ed ereesee yaridaggui, bid odoo teneg bish, ene durak bidniig mallana gevel ungursun muu bugs doloogch nusgai
0 | 0 Хариулах
Erhzuich [202.126.89.194] 2020/8/17
iim ch huulich doktor bolchih gjde zahiin nad shg erhzuich naadahiig chni oilgood bhad
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.131] 2020/8/17
Toriin medeld geed Ard tvmneesee asuuj bj gadaadiinhand ashigluulj bolno gehiin 76chini Ard tvmbeesee yg asuushuu shuud l zarhaa bodno bizde bas busad Nam ewseld huulich hvn baidaggvie yu oorooschini busad ni dandaa medleggvi hvmvvs vv
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.139] 2020/8/17
yamar mangar hun be ard tumen erh medeld shunadag gej hen heleed ogchihwoo
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.89] 2020/8/16
Энэ хүн хуульч байж болно ард түмэн тэнэг биш болох болохгүйг ялгана шүү дээ
2 | 1 Хариулах
Зочин [103.212.118.213] 2020/8/14
УИХ-д сонгогдсон гишүүд нь ЖДҮ-гийн болон бусад сангийн мөнгийг зүгээр л албан тушаалаа ашиглаад аваад үрэн таран хийсэн болохоор ард түмэн төлөөллийн байгууллага болох УИХ-даа үл итгэдэг болжээ. Түүнтэй адил газар, түүний доорх баялгийг зүгээр л гадаадынханд өгчихнө гэж хардаад, хаширлаад байна. Тэгэхээр Төрийн нийтийн өмч гэдэг үгээ ганц хуульч Мөнхсайханы үгээр тайлбарлуулж ойлгох биш Үндсэн хууль дээрээ 4-р ангийн боловсролтой хүн ч уншаад ойлгохоор биччих хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг хийж болно биздээ. Төрийн нийтийн өмч гэдэг үгээ Англи хэл дээр орчуулаад үз. Олон улсын хууль тогтоомжийн агууллагаар юу гэж ойлгогдож байгааг судлаад үз дээ. Тэгээд хэрүүлээс салах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа дараагийн сонгуулиар дахин дахин яригдсаар байх болно.
1 | 0 Хариулах
zochin [66.181.161.22] 2020/8/14
Yuu ch sudalj unshagv baijl salhi haasha hamhuul tiishee gedgeer hiisej ywh ymda manaihan. 6.2geel neg hii hooson medmhiirsen nohor dugaranguut dagaa l oo bolkvi bn buruu bn temtsii bosii bla bla. uug ni 7hemjij neg ogtol gedgsndee. tgtel odoo ch zvger medeeleleer medleg hiisen garudl ih bolj. Yag odo ta namaig shvvmjlh gj bga bol ehled sudalaarai gj hvseye.
4 | 0 Хариулах
АРД [202.9.46.194] 2020/8/14
ТӨРИЙН ӨМЧИЙГ НИЙТИЙН БОЛГОХОД МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТАГТ ЯМАР Ч АЮУЛГҮЙ ГЭХ ОЙЛГОЛТ ӨГӨӨД БАЙХ ШИГ БАЙНА ТИЙМ БИШ ШҮҮ ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРГЭ НЬ УСАА ХАШДАГ ГЭЖ МОНГОЛ ҮГ БАЙДАГ УЛС ЭХ ОРОНДОО БАЙГАА АШИГТ МАЛТМАЛАА НИЙТИЙН ГЭСЭН ТОДОТГОЛООР ГАДГАШАА УСНЫ УРСГАЛ МЭТ ГАРГАХЫГ ХОРИГ ТАВЬЖ ЧАДАХ БАЙГУУЛЛАГА БОЛ ТӨР БАЙХ ЁСТОЙ ТӨР Л ЭНЭ БАЯЛАГЫГ АРД ТҮМЭНДЭЭ ТЭГШ ХҮРТЭЭЖ ЧАДНА ГАЗРЫН БАЯЛАГТ ШУНАГЧИД ТӨРИЙН ГЭСЭН ТОДОТГОЛООС АВЧ ХАЯАД НИЙТИЙН ГЭСЭН НЭР ЗҮҮЛГЭН ГАДНЫХАНД ГАЗРЫН БАЯЛАГЫГ НЬ ГАЗАР ДЭЭР НЬ ҮНЭЛЭН ЗАРЖ БАЯЖИХ ХҮСЭЛЭЭ БИЕЛҮҮЛХИЙН ТӨЛӨӨ Л ЗҮТГЭЖ БАЙНА ХЭРЭВ ТЭГЭЭГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ ЗААЛТ ДЭЭР АРД ТҮМНЭЭС САНАЛ АВААД ГАДНЫХАНД МОНГОЛЫН ГАЗАР НУТГЫГ ЗАРХЫГ ХОРИГЛОСОН ЗААЛТ АЛБАН ЁСООР ОРУУЛХЫГ ШААРДАЖ БАЙНА. ЭНЭ ХҮНИЙХЭЭР БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ЗААЛТЫГ САНАЛ БОЛГОЖ ТЭР 1 ХҮН ӨМНӨ НЬ 3 САЯ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ САНАЛЫГ ЯАГААД ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭЖ ЭНЭ ХҮНИЙ ТАЙЛБАР ЯРЬСАНД ЯАГААД Ч ИТГЭХГҮЙ БАЙНА.
2 | 0 Хариулах
зочин [203.91.115.47] 2020/8/14
Энхсайхан гэж Монголын төрд хятад буг болсон нөхөр зайллаа шүү 10 гаран жилийн өмнө Ерөнхийлөгчийн засаглал гэж дарангуйллын засаглал бий болгож Хятадад Монгол Улсын маань аль өнгөтэй өөдтэй болгоныг өгөх гэж улайрч байсан даа муу новш
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.139] 2020/8/14
Тэгээд хэрэгжээд Хужаа нар орж ирээд газар нутагт минь эзэн суугаад байгааг яаж ойлглх вэ
2 | 0 Хариулах
зочин [59.153.114.134] 2020/7/12
энэ хуулийг чин мэргэжлийн хүмүүс нь шинжлээд болохгүй хууль гэдгийг нь батлаад байхад ингэж олон хүмүүсийг зүгээр нэг дуу сул хуулчаар худлаа ятгуулахаа болих хэрэгтэй, тийм л юм бол хуульчдийн маргаан хэлэлцүүлэг зохион байгуулж, аль аль талынх нь хуулчийг оролцуулж энийгээ эртхэн шийдэхгүй бол та нар иргэдийг ингэж худлаа мунхруулчихаад сүүлд нь газар нутгаа зараад явж байдаг. маш олон лиценз худалдагдсан нь одоо үйл лай болон ирээд эхэлчихээд байхад ингэж худлаа юм бичих хэрэггүй шүү, та нарын наад олон түмнийг мэхлэж газар орноо зарж байгаа үйлдэл чин там руу л та нарыг хөтлөх байх даа, зөв юм эхлээд хийчих, тэгвэл та нар нүүр бардам түмний талархал хүлээж эргээд амьдарсан амьдралаалаа бахархаж үр хүүхэддээ хэлэх үгтэй болно шүү
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.168] 2020/7/2
Humuus zugeer l undsen huuli ged googlees haigaad shine undsen huulia unshchih. Tegeed undsen huuli 1992 gej haigad umnuhuu unshchih. Tegeed haritsuulaad, ug uguulber buriig ni tungaaj bodood, hund itgedeggui yum bol uuriinhuu tarhiar neg bodood uzehgui yu daa. Mergejliin hund ni itgehgui baij bolnoo. Gehdee mergejliinhed ni itgehgui baij facebook sensaatsi, gants zaaltiig croploson hesgiig unshaad, alibaba deerh hen ni yamar sanaatai hiisen ni medegdehgui gazar zarna gesen yumiig unshaad, yordoo iim l 2 zuilees neg dugneltend hurne gedeg uchir dutagdaltai. Yor ni mongol ulsiin irgen baij undsen huulia unshaagui baina gedeg chini yu gesen ug yum be?. Odoo l barag ene yumnaas bolj gants zaaltiig ni meddeg bolood baigaa yum yu haashaa yum be.
3 | 0 Хариулах
Даваа [66.181.161.82] 2020/8/13
Та бас хамсаатан нь бна.
1 | 2 Хариулах
зочин [202.55.188.35] 2020/7/1
alibaba deer zaragdaj baigaa ter gazar yu ve
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.168] 2020/7/2
Ene mash sonin baina. Yagaad gevel yamar ch hun teneg galzuu soliotoi l bish bol ulsiinhaa gazriig hariin site deer, hun buriig harag, mongol huniig hurtel harag, tegeed uuriig ni shalgaad barij ideg, nasaar ni horig gej zar tavihgui. Tegeheer hen negen albaar gujir medeellee gazar avahuulahiin tuld ingesen baij boloh yum. Za ugui ch baij bolno l doo. Ih sonin baina. Bas undsen huuliig shinechilsen humuus buruu zaalt hiivel suuld ni zugeer unguruhguigee mash sain medej baigaa humuus. Yah gej buruu zaalt bichne gej?. Undsen huuli yamar chuhal bilee?. Hen tiim munhag yum hiij zurhleh yum?.
0 | 0 Хариулах
NOOBS [103.229.121.170] 2020/8/15
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ШДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.208] 2020/7/1
Битгий малтаад бай. УИХ дагавар хуулиа 1т өөрчлөөгүй. Хууль хэрэглэх тухай хууль нь хуучнаараа байгаа нь УИХ ын алдаа. 2т гэвэл өөрийн чинь тайлбараар үг нэмсэнээс биш агуулга нь Өөрчлөгдөхгүй өөрчлөлтийг яах гэж хийсэн болж бн? Ард түмэнд таалагдах гэж үү? Луйвар шүү наадах чинь. Ард түмний өмч гэж бичих ёстой ардаас асууж байж хэрэглэдэг болгох хэрэгтэй. Новшнуудаа
2 | 0 Хариулах
Ц.Сарантуяа [73.70.183.238] 2020/6/30
Ундсэн Хуулийг унэлж дугнэхдээ хамгийн сайн узэл баримтлалыг нь барих хэрэгтэй гэж юу яриад байгаа хэрэг вэ? Бусармаг булхайтайг нь бурхэгдуулээд нудээ аниад енгерех уу? Ундсэн хуулийн нэмэлт еерчлелтийг мушгин гуйвуулж гужирдэн гутгэж байна гэж огт бодохгуй байна. 6-2 ыг зевтгехийн тулд 6-1-ыг хар гэдэг чинь тэнэг байна. 1996 оны Хуулийг бариад 2019 оны еерчлелтийг мушгин гуйвуулж байна гэдэг чинь бур утгагуй байна. Учир нь 1996 оныхоо хуулийн узэл санааг 2019 оны Ундсэн Хуулийн еерчлелтеер Улам бур бататган егч байна. 1996 оны хуулийн Терийн нийтийн зориулалтын емчлелийн эд зуйлс, 2019 оны Ундсэн хуулийн еерчлелтийн Терийн нийтийн емчийн ялгааг хэлж чадах уу Та! Ер нь Тер бол емчлелийн субъект биш. Газар бол емчлелийн обьект биш.
3 | 0 Хариулах
Монгол ээж [66.181.190.214] 2020/6/29
Гадны гар хөл бас өөрөө л эрх мэдэлд хүрэх гэсэн санаагаа бусдад нялзааж бх шив. Төрийн нүд чих бол түмэн олон гэдгийг бүү март. Одоогийн төрд орсон хувалзнууд биш. Цаг нь болохоор тэднийг түмэн олон шүүх болно
0 | 0 Хариулах
монгол хүн [203.91.115.50] 2020/6/29
үндсэн хуульт ардчилалтай улсд зөрчилийн хууль . иргэнии үнэмлэх авах насанд ч хүрээгүй 14настай хүүхдийг насанд хүрсэнээр тооцож байгаа нь хэр ниицэж байна
0 | 0 Хариулах
Би монгол [192.82.72.84] 2020/6/28
ГАНЦААРАА ЧИ ХУУЛЬЧ ЮМ УУ. ДАНДАА ГАДААДЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ ЗАЛУУ ЮМ АА ЧИ.
3 | 0 Хариулах
Otgonbaatar [175.194.224.14] 2020/7/1
Ene tegeed gadaadiin irgen haryalalgui irgen ezemshih buren erhtei gesen n ymar uchirtai ym deer alibaba deer zaragdaj bgaa n yu ym be
0 | 0 Хариулах