Мөнххада ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдаж 2013 онд Тоёота Мотор Корпорацийн автомашиныг Монгол улсад борлуулах албан ёсны эрхийг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Яармагийн 1-р буудалд байрладаг. Мөнххада компанийн нэрийг МУ-ын хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн Сумогийн 69 дэх их аварга Мөнхбатын Хакухо Даваажаргал өөрөө өгсөн билээ.
МӨНХХАДА гэдэг нэр нь МӨНХ-ХА-ДА хэмээн гурван үет хуваагдаж үе тус бүр утга илэрхийлнэ. МӨНХ гэдэг нь Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн МӨНХБАТ агсаны нэрийн эхний үе юм. ХА гэдэг нь Хакухо Шо хэмээх Японы Мэргэжлийн сумо бөхөд барилддаг нэрийн эхний үе, ДА гэдэг нь Их аваргын өөрийнх нь нэрийн эхний үе билээ. Ийнхүү МӨНХХАДА хэмээх оноосон нэр үүсчээ. Дэлгэрүүлэн задалбал МӨНХБАТ ХАКУХО ДАВААЖАРГАЛ гэсэн гурван нэрийн шингээжээ.
Бид дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
1. Тоёотагийн шинэ автомашины худалдаа
2. Тоёотагийн мэргэшсэн засварчдаас бүрдсэн засвар үйлчилгээ
3. Япон улсын Тоёотагийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж буй оригинал сэлбэгийн худалдаа
4. Их бие будгийн засварын үйлчилгээ
5. Автомашины хамгаалалтын хуулга, нано өнгөлгөө, арьсан суудал гэх зэрэг автомашины нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээ
6. Автомашины бүх төрлийн даатгалын нэгдсэн үйлчилгээ
7. Авто угаалга зэргийг нэг цэгээс үйлчлүүлэгчдийн гар дээр цогцоор нь хүргэж одоог хүртэл амжилттай ажиллаж байна.
Бид монголчуудын дунд чанар эдэлгээгээрээ шалгарсан Япон улсын нэрийн хуудас болох Тоёота Мотор корпорацийн Land cruiser 200, Land cruiser 76, 78, 79, Prado, Rav4, Hiace, Granvia, Prius, Camry гэсэн 10 төрлийн автомашиныг Монгол орны эрс тэс уур амьсгал, замын нөхцөл, шатахуун, түлшний стандартад нийцсэн 3 жил эсвэл 100,000 км-н үйлдвэрийн баталгаатайгаар, албан ёсны дилерийн эрхтэйгээр эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг.
Тоёотагийн дэлхий нийт дэх албан ёсны дилерүүддээ Тоёотагийн баримтлах стандарт, үйл ажиллагааны бүрэн удирдамж болох Toyota service management - Тоёота Үйлчилгээний Менежментийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ нь автомашины борлуулалтын дараах үйлчилгээний хэм хэмжээг тогтоож, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг байнга өндөрт байлган Тоёота брэндийн үнэ цэнийг цогцлооход оршдог байна. Энэхүү TSM хөтөлбөрийн хүрээнд 2008 оноос эхлэн дилерүүдийн үйл ажиллагааг Кодавари хэмээх үнэлгээний системээр үнэлж дүгнэн, шаардлага хангасан дилерүүдэд Кодавари сертификат олгож баталгаажуулж эхэлсэн байна. Ази тивд 2564 дилер байдгаас манай компани 1580 дах КОДАВАРИ хангасан дилер буюу Монголдоо хамгийн анхдагч нь болсон юм. Бид цаашдаа Advanced Кodawari буюу ахисан шатны кодавари статустай болж Монголд төдийгүй ази тивд цаашлаад дэлхийд дээгүүрт орох үйлчилгээний чанарт хүрэхийн төлөө нийт ажилчид, хамт олон итгэл сэтгэлээ нэгтгэн ажиллаж байна.Засвар үйлчилгээний хэсэг нь Тоёотагийн мэргэшсэн зэрэгтэй 2 инженер, 4 ахлах механик, 19 механикийн бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд Япон, Итали, Герман улсын орчин үеийн тоног төхөөрөмжөөр автомашины бүхий л төрлийн эвдрэл, гэмтлийг оношилон засварлаж байна. Засвар үйлчилгээг үзүүлэхдээ олон улсад Тоёотагаас заасан стандарт, зааврын дагуу засварлахаас гадна зөвхөн албан ёсны дилерүүдийн ашигладаг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр автомашины бүх мэдрэгч, компьютерүүдийг оношлон дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлж байна.
Их бие будгийн засварын үйлчилгээ нь нэг дор 8 автомашин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартыг хангасан Verta брэндийн өөртөө хатаалгын системтэй будгийн камераар тоноглогдсоноос гадна Япон дахь Тоёотагийн үйлдвэрүүдэд ашиглагддаг Nippon Paint брэндийн будаг, будах материалыг ашигладаг. Мөн Япон улсын Осака хотод байрлах Aston Martin, Jaguar, Tesla зэрэг брэндүүдийн албан ёсны их бие будгийн засварын үйлчилгээг үзүүлдэг B Right компаниас тогтмол сургалт зөвлөгөө авч чанар стандартаа үргэлж дээшлүүлэн ажиллаж байна. Автомашины их бие будгийн засварыг дэлхийн топзасварын төвүүдтэй ижил түвшний хэмжээнд технологийн дагуу, өмнө нь гэмтэж байгаагүй шинэ автомашин мэт болгох уриатайгаар хичээн ажиллаж байна.
2018 оны 3-р сард "Тоёота Мотор Корпораци"- аас тогтоосон засвар үйлчилгээний стандарт, шаардлагыг мөрдөж бизнес төлөвлөгөөгөө ханган ажилласаны үр дүнд Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төвийн эрхээ "Тоёотагийн албан ёсны дилер" болгон шат ахиулж үйл ажиллагаагаа илүү өндөр түвшинд хүргэж тасралтгүй өргөжин тэлсээр байна. Хамгийн шилдэг, мундаг гэхээс илүүтэй үйлчлүүлэгчдийн, зах зээлийн хамгийн сайн хамтрагч компани болохын төлөө бид зорин ажиллаж байна. Таны Тоёота автомашинтай холбоотой аливаа нэгэн хэрэгцээ гарсан тохиолдолд доорх дугааруудаар бидэнд хандаарай.
Автомашин борлуулалт: 7595-3333
Засвар үйлчилгээ, сэлбэг: 7595-4444
Их бие будгийн засвар: 9915-3760
Авто угаалга, нэмэлт үйлчилгээ: 7595-9977
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!