2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S32
17°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
24°

У.Хүрэлсүх: Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна

ikon.mn
2020 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд:

"Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийн өдөр. Манай Улсын хувьд ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна.

Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь нас эндсэнд туйлын ихээр харамсан эмгэнэж байгаагаа илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар 2017 оноос хойш хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг гурав дахин нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмэгдүүлэн ажиллаж байна.

Дэлхийг нөмөрсөн COVID-19 вирус өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, энэ нөлөөг бууруулах үүднээс Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100.0 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ.

Цагдаагийн байгууллагын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулан ажиллаж байна. Мөн Нийгмийн халамжийн тухай багц хуулинд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Ингэснээр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

2019 онд шинээр нэвтрүүлсэн “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”, “Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ”, “Хүүхэд хамгаалагч” төслүүд 2020 онд үргэлжлэн хэрэгжиж байна.

Гэсэн хэдий ч бид хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа улам сайжруулах шаардлага байсаар байгааг ойлгож ухамсарлаж байна.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүн бүр, аж ахуйн нэгж бүхэн сэтгэл гаргаж ажиллах нь зүйтэй.

Та бидний эргэн тойронд хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэх талаар сонор сэрэмжээ нэмэгдүүлэн, мэдээллийг 108 утсанд шуурхай ирүүлж томчууд бид үр хүүхдүүдийнхээ төлөө улам бүр нягт хамтран ажиллах шаардлага тавигдаж байна. Засгийн газраас хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг цаашид ч үе шаттайгаар нэмэгдүүлэх болно.

Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна.

Энхрий үрс инээд баяслаар бялхаж, эрүүл саруул аз жаргалтай байх болтугай" гэсэн байна.

 

x