Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэхүү: ХСҮТ-өөр орж, гарч байгаа хүний тоог багасгана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Хавдар судлалын үндэсний төвийн захирал мэдээлэл өглөө.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү "ХСҮТ нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өөрийн төвийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулсан. ДЭМБ-аас хоёр зөвлөмж өгсний дагуу эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн шаардлагагүй хөдөлгөөнийг хязгаарлах зэргийг ажлыг зохион байгуулж байна. 

ХСҮТ-ийн тусламж үйлчилгээ нь нийт 275 ор, 21 кабинетаар дамжин явагддаг.

ЭМЯ, УОК, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг дагаж эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангах, автомат халуун үздэг хэсгийг бий болголоо. Ингэснээр эмнэлгийн ажилтнуудыг өвчтөнтэй шууд харьцах бололцоог багасгаж өгсөн. Мөн олон хаалга нээлттэй байсныг цөөрүүллээ. 

3 дугаар сарын 1-нээс утсаар цаг авдаг болсон. Үүнээс гадна цахим бүртгэлийг нэвтрүүлж, өвчтөн эхлээд цахимаар цаг авч, дараа нь үзүүлдэг болсон. Цахим Е карт системийг нэвтрүүлснээр өвчтөн түүх, шинжилгээг хараад эмчтэйгээ зөвлөлдөх боломжтой болсон.

Эрсдэлтэй бүлэгт тусламжийг шуурхай хүргэхэд эм, эмнэлгийн хэрэгслийг цаг алдахгүй, таслахгүйгээр зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт сэжигтэй тохиолдол 14 удаа гарч ХӨСҮТ-өөр шинжлүүлэхд сөрөг гарсан. Мөн PCR-аар 33 хүнд шинжилгээ хийлгэхэд сөрөг гарсан.

Түүнчлэн 36 удаагийн сургалт явагдсан.

Эмнэлгээс гарсан хавдар гэсэн оноштой хүмүүст утсаар зөвлөгөө өгөх, эмнэлгийн ажилтан өөрийн биеэр очиж химийн эмийг найруулах зэргээр ажиллаж байна.

2 резидент, 2 эмч, 2 сувилагч тусгаарлалтын хэсэгт ажиллаж байна.

ХСҮТ-ийн ачаалал багасаагүй, ихсэж 1,000 гаруй хүн өдөртөө үйлчлүүлдэг. Эдгээр хүнийг дагаад 3,000-4,000 нийтдээ 5,000 орчим хүн орж гарч байна. Ачаалал ихсэх тоолонд дагалдаж яваа хүмүүсийн ихсэж 7,000-8,000 хүн ирэх хандлагатай байна. Энэ тоог 4,000-5,000-д барих бодлого явуулж байна.

Автомат тоологчийг үүдэндээ тавьсан.

ХСҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа" гэв.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1692579957573502/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.