Их хаан Хубилайн үед аян дайнд мордсон Монгол цэргүүдийн хийхэд хялбар, цаг бага зарцуулдаг холын аян замд хэрэглэхэд тохиромжтой хоол бол халуун тогооны шөл байсан гэдэг. Биед илчтэй, амин дэмтэй шөлөөр ундаалсан Монгол дайчид Евро-Азийг нэгтгэсэн түүхтэй.
Энэ түүхээс улбаалан Монгол нэрээр овоглож, дэлхий даяар 300 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй “LITTLE SHEEP MONGOLIAN HOT POT” ресторан үүсгэн байгуулагджээ. 2017 онд Монгол дахь анхны салбараа нээж байсан бол 2018 онд Монголдоо төдийгүй дэлхийд хамгийн том салбарыг талбайн зүүн талд, Галлериа Улаанбаатар төвийн 3 давхарт 2500м2 талбайд 460 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар нээсэн.
Харин энэ удаад Little Sheep Галлериа салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчдээс хамгийн их ирдэг 5 асуултанд авсан хариултыг хүргэж байна.
Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж байгаа халуун тогооны ресторануудаас хамгийн том, олон улсын сүлжээ ресторан гэдгээрээ ялгаатай. Гол онцлог нь энэ стандартаа дагаад хамгийн чанартай бүтээгдэхүүнээр мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг.
Үнийн хувьд бусад ресторануудтай адилхан. Яг одоогоор “Lunch Set” 15,000₮ төгрөгөөр худалдаалагдаж байна. Амин дэмтэй бас Арвин багц байгаа.
Халуун тогоо нь гэр бүл, найз нөхөдтэйгээ хувааж идэхэд хамгийн тохиромжтой хоол учраас манай ресторан 1-4 хүний багц болон гэр бүлийн багцуудтай. Энэ сар 3 хүний хамгийн арвин багц болох “Урин багц” худалдаанд гарсан.
Галлериа салбар олон улсын стандарт бүхий ая тухтай ВИП өрөөнүүдтэй. ВИП өрөөнүүдэд хяналтын камер байршуулаагүй.
Халуун тогооны шөлөөр үйлчлэхээс гадна уламжлалт шарсан Монгол хоолнуудаар үйлчилдэг. Шарсан хонины толгой, гараар татсан үхрийн махтай хуушуур, махан цуглуулга, шарсан хаа,хонины шаант, хорхог,шорлог зэрэг хоолоор хэрэглэгч танд үйлчилж байна.
Та Little Sheep ресторанд хүссэн хоолныхоо сонголтыг хийн ая тухтай үйлчлүүлээрэй.