ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын шинэ төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагас буюу Умард, Өмнөд Америк тивүүдэд шилжиж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анхааруулжээ.

“Яг одоо энэ тивийн орнуудад хорио цээрийн дэглэмээ сулруулах цаг биш. Манай бүс нутаг Covid-19 тахлын дэлхийн төв болоод байна” гэж ДЭМБ-ын Америк тивийн салбарын захирал, Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Карисса Этьен өчигдөр болсон видео хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хоёр Америк тивд өнөөдрийн байдлаар 2.4 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 143,000 гаруй хүн нас бараад байгаа ажээ.

Латин Америкийн орнууд нэг өдөрт илэрдэг халдварын тохиолдлын тоогоор Европ, АНУ-ыг гүйцсэнийг Этьен анхааруулсан байна.

Даваа гарагт Бразил улсын нэг өдөрт бүртгэгддэг нас баралтын тоо АНУ-ынхыг гүйцэж, дэлхийд хамгийн өндөрт тооцогдох болсон юм.

Наймдугаар сарын эхээр энэ улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тоо одоогийнхоос тав дахин нэмэгдэж, 125,000 хүрнэ гэсэн тооцоог Вашингтоны их сургуулиас гаргажээ.

Перу, Чили, Эль Сальвадор, Гватемал, Никарагуа улсуудад ч коронавирусийн тархалт эрчимжих хандлагатай байна.

Наймдугаар сард Перу улсад нас баралтын тоо 20,000 хүрч, эрчимт эмчилгээний орны багтаамж хүрэлцэхгүй болохыг дээрх судалгаагаар бас тогтоожээ.

Тухайн сард нас баралтын тоо Чилид 12,000, Мексикт 7,000, Эквадорт 6,000, Аргентинд 5,500, Колумбид 4,500 хүрэх тооцоо гарсан байна.

Харин ганцхан Куба улсад коронавирусийн тархалт харьцангуй бага байж, наймдугаар сард нас барсан хүний тоо нь 82 хүрэх тооцоог Вашингтоны их сургуулийн судлаачид гаргажээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.213] 2020/5/27
нэг л хүчин мөхөс мэдээлэл хийсэн хүмүүс энэ ДЭМБ. цаг агаар мэдээлж байгаа юм шиг.
1 | 0 Хариулах
Zochin [211.237.229.42] 2020/5/27
Garchigaa har daa. Nairuulgaa zas
1 | 0 Хариулах
Зочин [183.89.29.249] 2020/5/27
мэдлэггүйгээ битгий гайхуул
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.15] 2020/5/27
Куба яахав дээ хаагдмал эрс хоцрогдсон орон, хүн цөөн очино. Дараагийн аймшигууд чинь Африк Энэтхэг гээд үргэлжлэх байх. Бас феодалын харанхуй ёс ахуй амьдрал шаарддаг Исламын шашинт мунхаг орнуудад тархалт буурахгүй байх
2 | 1 Хариулах
Зочин [192.82.67.236] 2020/5/27
Куба эмч нар сайн шүү сая хавар италид туслахаар очсон шилдэг эмч нар нь бас венесуэл улсын эрүүл мэндийг хариуцан ажиллаж бартераар нефть түлшээ авдаг
1 | 0 Хариулах
Zochin [202.126.89.77] 2020/5/27
Hyatdiin hiisen virus
0 | 1 Хариулах
Зочин [66.181.178.134] 2020/5/27
Hurdan duusaasai
1 | 0 Хариулах