Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

“МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК нь 12 жил тасралтгүй ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2019 оны “ТОП-100” аж ахуй нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулагдлаа.

“ТОП 100” аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа Монгол улсын эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь үнэлж тодруулдаг ба тухайн жилдээ улсад төлсөн татвар, орлого, хөрөнгө, ашиг, ажиллагсдын тоо гэсэн 5  үзүүлэлтээр яам, агентлагуудаас санал авах зарчмаар тодруулдаг юм.

“Миний дэлгүүр” ХХК нь энэ жил амжилтаа бататган 12 жил тасралтгүй Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.
 

“Монхангай” группийн “Миний дэлгүүр ” ХХК нь “МИНИИ” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд өдгөө 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. “МИНИИ” сүлжээ дэлгүүр нь “Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино”  гэсэн эрхэм зорилготойгоор хэрэглэгчиддээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн доод үнээр санал болгосоор ирсэн.

Мөн манай хамт олон хүний нөөцийн бодлогоо тасралтгүй сайжруулж, тэлж нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр ажлын байрыг тогтмол нэмэгдүүлж, ажилчдынхаа ажиллах нөхцөл, ур чадвар, мэдлэг боловсролыг сайжруулж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих олон  төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байна.

Биднийг сонгон үйлчлүүлж, итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм хэрэглэгчид,  хамтрагч байгууллагууд, нийт ажилтнууд та бүхэндээ баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.