Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдүүдийг нэг дор цуглуулах, бэлэг тараах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

УОК-ын хуралдаанаар хорио цээрийн дэглэмийг дахин нэг сараар сунгасан. 

Иймд удахгүй болох гэж буй Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүйг албаныхан санууллаа.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "МХЕГ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан энэ жил Хүүхдийн баярыг "Хүүхэд гэр бүлдээ ээлтэй" уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хүүхдүүдийг олноор нэг дор цуглуулах, бэлэг тараах зэргээр үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй. 

Эцэг, эхчүүд хүүхдэдээ бэлэг авч өгөхдөө чихэрлэг зүйлс, чипс зэргийг оруулаагүй, дархлааг дэмжих бүтээгдэхүүнтэй бэлгийг сонгохыг уриалж байна" хэмээн УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн хурлын үеэр хэлэв. 

Түүнчлэн хадгалалтын горим зөрчигдсөний улмаас муудсан бараа, бүтээгдэхүүнийг худалдаалах явдал гарсаар байгаа тул анхааралтай байхыг тэрбээр мөн санууллаа.