Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНСАГ зэрэглэлийн TOYOTA GRANVIA АВТОМАШИН албан ёсоор худалдаанд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Японы автомашины үйлдвэрлэгч ТОЁОТА брэндийн албан ёсны Дистрибьютор болох ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК тансаг зэрэглэлийн TOYOTA GRANVIA автомашиныг 5 сарын 22-ны өдөр албан ёсоор танилцууллаа.

Энэхүү загвар нь чөлөөт орон зай мэдрүүлэх багтаамж сайтай бөгөөд тав тух, аюулгүй байдлын тоноглол зэрэг нь гэр бүл болон албан байгууллага, аялал жуулчлал мөн зочид буудлын үнэ цэнтэй үйлчлүүлэгчдэд үйлчлэхэд нэн тохиромжтой.

Энэхүү автомашиныг 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг ТОКИО 2019 авто үзэсгэлэнд 11 дүгээр сард танилцуулсан.

TOYOTA GRANVIA-Г ЗОХИОН БҮТЭЭСЭН АХЛАХ ИНЖЕНЕР ТАКҮО ИШИКАВА ХЭЛЭХДЭЭ:

“Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын зорчигчдын тав тухыг мэдрэх эрэлт хэрэгцээ нь эдийн засгаа даган өсөж байна. Энэ хэрэгцээг хангах зорилгоор бид өндөр зэрэглэлийн тээврийн хэрэгсэл зохион бүтээсэн нь Toyota Granvia автомашин юм.

Мөн уг автомашины хөгжүүлэлтийг дараах дөрвөн зарчимд тулгуурлан бүтээсэн байна:

  • Жолоодлогын тав тух
  • Дуу чимээ тусгаарлалт
  • Эргэлтийн үеийн тогтвортой байдал
  • Аюулгүй байдал

 

Харин Монгол улсын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн автомашины хувьд 268 морины хүчтэй 6 цилиндртэй 3.5 литрийн багтаамж бүхий бензин хөдөлгүүр, 6 шатлалт автомат хурдны хайрцгаар тоноглогдсон. Автомашины ерөнхий хэмжээс нь 5,300 х 1,990 х 1,970(мм) бөгөөд газраас тэнхлэг хүртэлх зай нь 17,5 см өндөртэй. Нийт 6 хүний суудалтай Granvia 2 болон 3-р эгнээндээ зорчигч тус бүрт зориулсан хэрсэн оёдолтой, суудал халаагчтай, өөрийн ая тухад тааруулан тохируулах боломжтой суудлуудаар тоноглогджээ.

ФОТО
МОНГОЛЫН ШИНЭ АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛСЭН GRANVIA-ГИЙН ТАЛААР ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН МАНДАХЗУЛ ХЭЛЭХДЭЭ:

Энэхүү автомашины арын эгнээ нь уг автомашины үндсэн хэсэг буюу зорчигчдын тав тух, аюулгүй байдал, хувийн орон зайг түлхүү анхаарч ажилсан чухал хэсэг юм. Зорчигч тус бүрт дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх олон үйлдэлт суудлуудаар тоноглогдсон. Энэхүү автомашин нь таны үнэ цэнтэй хүмүүсд зориулагдсан автомашин мөн. Түүнээс гадна Toyota Granvia нь TNGA (Toyota New Architecture Platform) платформд суурилсан учраас автомашины тэнцвэртэй байдал, аюулгүй байдал болон жолоочийн үзэгдэх орчин илүү сайн болсон.” 

 

TOYOTA GRANVIA автомашины үйлдвэрлэгчийн санал болгож буй борлуулалтын үнэ нь 153,500,000₮ төгрөг бөгөөд 3 жил эсвэл 100,000 км-ийн баталгаат хугацааг олгож байна. Хэрэв та уг автомашинтай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл ТОЁОТА брэндийн албан ёсны Дилерүүд болох Таван Богд ХХК болон Мөнххада ХХК-уудаас авах боломжтой юм.

 

Таван Богд ХХК
Харилцах утас: 7577-4444
Цахим хуудас: www.toyota-tavanbogd.mn
Фэйсбүүк хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/

Мөнххада ХХК
Харилцах утас: 7595-3333
Цахим хуудас: www.munkhada.com
Фэйсбүүк хуудас: Toyota Mongolia Munkhada /Мөнххада/

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.