Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Туркт байгаа иргэдийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа тул дараагийн нислэгээ төлөвлөхдөө анхаарах хэрэгтэй"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдааны үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаад улсад байгаа иргэдийн талаар мэдээлэл өгч, санал хэлэв.

Тэрбээр "Гадаад улс орон, тухайлбал Япон, Солонгос, Зүүн Өмнөд Азид байгаа иргэдийн нөхцөл байдал амаргүй байгаа. Мөн БНХАУ, Казахстанд байгаа иргэдээ ч анхаарлаас гадуур үлдээж болохгүй. Үүнийг ярилцаж, арга хэмжээ авах шаардлагатай байна. 

Түүнчлэн Туркт байгаа иргэдийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Тэнд иргэдийн зарим нь ямар нэг орлогын эх үүсвэргүй болсон. Гадаадад байгаа иргэддээ туслахаар төрийн бус байгууллагуудаас сан үүсгэж, хөрөнгө босгож туслах санаачилга гаргаж байгаа ч иргэд нутаг руугаа буцахыг хүсэж байгаа учир дараагийн нислэгийг төлөвлөхдөө анхаарах хэрэгтэй байна" гэв.