Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувиас татгалзсан Засгийн газрын гишүүдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хойшиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:25 2020/05/22

Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлээр шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж, уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

11:46 2020/05/22

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хувьчлах үед тухайн үеийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагаас эхлэн үргэлжилж байна. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал тэргүүтэй долоон хүн холбогджээ. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг уг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан ч тэрбээр хил давсан юм. Хуулийн байгууллагаас түүнийг Интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ч коронавирусийн тархалттай холбоотойгоор улс орнууд хилээ хаасан учир эх оронд нь авчрах боломжгүй болсон. Тиймээс бусад холбогдогчийн хэргийг шийдвэрлүүлэх үүднээс Ч.Сайханбилэгийн үйлдлийг бусдынхаас нь тусгаарласан байна. 

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 