Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис хаан" банкны харилцагч, хохирогчдын холбооноос Монголбанканд шаардлага хүргүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

"Чингис хаан" банкны харилцагч, хохирогчдын холбооноос өнөөдөр Монголбанканд шаардлага хүргүүллээ.

Тодруулбал, "Чингис хаан" банк 2019 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаанд харилцагч, хадгаламж эзэмшигч нарын гүйлгээг саатуулах, хойшлуулах зэргээр харилцагч, аж ахуйн нэгж, иргэдийг хохироож байхад Монголбанкнаас дорвитой арга хэмжээ аваагүй тул тус банканд яаралтай арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлж байна хэмээн "Чингис хаан" банкны хадгаламж эзэмшигч Г.Пүрэвдорж мэдээллийн эхэнд онцоллоо. 

""Чингис хаан" банкны гүйлгээ зургаан сарын турш саатаж байна"

 
эх сурвалж: MPA.mn

Тэрбээр үргэлжлүүлэн “"Чингис хаан" банк 2019 оны нэгдүгээр улиралд төлбөр гүйцэтгэх чадвартай гэж тайлагнасныг Монголбанкнаас зөвшөөрч цахим хуудаст байршуулсан учир харилцагчид энэ тайланд итгэж мөнгөн хадгаламж болон харилцах дансаа уг банканд байршуулсан. Энэ нь харилцагчид болон харилцах хохирох үндэс болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хяналтын үйл ажиллагаа муу байснаас худлаа тайлан гарсан бөгөөд энэ нь Монголбанк есдүгээр сард тус банканд хянан шалгагчийг ажиллуулж эхэлснээр нотлогдсон.

Мөн тус банк 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаар алдагдалтай ажилласан. Гэх мэтээр алдагдалтай ажилласан банканд арга хэмжээ авч, харилцагчдыг хамгаалах зүйлийг Монголбанк хийсэнгүй. Тэгэхээр өөр ашиг сонирхол байна уу гэж харахад хүргэж байна. "Чингис хаан" банкны гүйлгээ зургаан сарын турш саатаж байна.

Манай холбоонд одоогийн байдлаар 45 гишүүн бүртгэлтэй байна. Эдгээр гишүүдийн авч чадахгүй байгаа мөнгө нь 11 тэрбум төгрөг юм. Үүнээс гадна холбоонд бүртгүүлж амжаагүй олон хүн бий. Тэднийг хэр их хэмжээний мөнгөөр хохирч байгааг мэдэхгүй” гэв.

"Үл хөдлөх авах газар байхгүй тул мөнгөө авъя гэх шаардлага тавиад явж байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

"Чингис хаан" банкны харилцагч "Энэ хямралын үед үл хөдлөх авах газар байхгүй тул мөнгөө авъя гэх шаардлага тавиад явж байна. Уг нь хэн нэгэн намайг ятгаагүй, би өөрөө л итгээд "Чингис хаан" банкийг бусад арилжааны банкны адилаар сонгож, харилцах дансаа нээж, үйлчлүүлж байхад ингэж хохироож болохгүй" гэдгийг хэлэв. 

Монголбанканд хүргүүлсэн шаардлага: